ЗАР
Энэтхэг нүүрсний импортоор зөвхөн Австрали улсаас хараат байхаа болих зорилгоор Монгол болон ОХУ-ыг сонирхож эхэлсэн байна
Энэтхэг улс нүүрсний хэрэглээнийхээ 85 хувийг импортоор бүрдүүлдэг бөгөөд 2017 онд БНХАУ-ын импортолсон нүүрсний 50 хувьтай тэнцсэн ч 2025 он гэхэд коксжих нүүрсний хамгийн том импортлогч БНХАУ-ыг гүйцнэ хэмээн "Fitch solutions macro research" үзэж байна.Тэд тайландаа "Бид Энэтхэгийн гангийн үйлдвэрлэл тогтвортой хөгжиж буйгаас хамаарч хамгийн чухал түүхий эд болох коксжих нүүрсний хэрэглээ 2019-2028 онуудад жил бүр 5.4 хувиар өснө хэмээн тооцоолсон" хэмээн дурджээ.
Хэдийгээр ирэх жилүүдэд БНХАУ нүүрсний зах зээлд ноёрхсон хэвээр байх ч энэтхэгчүүдийн эзлэх байр суурь зогсолтгүй томрох аж. Австрали улс нь Энэтхэг рүү коксжих нүүрс экспортолдог бөгөөд 2019 оны хоёрдугаар улирлын байдлаар Энэтхэг улсын импортолсон нүүрсний хэмжээ өмнөх жилийнхээс 25.8 хувиар өссөн бол Австралийн коксжих нүүрсний хоёр дахь том экспортлогч орон БНХАУ-ын импорт 8.8 хувь багассан байна.
Дэлхийн хэмжээнд БНХАУ ирэх жилүүдэд ч гэсэн коксжих нүүрсний нийт боловсруулалт болон хэрэглээгээний гуравны хоёр хувийг эзэлсээр байхын хэрээр уул уурхай болон гангийн үйлдвэрлэлд ноёрхож, дэлхийн зах зээлд өндөр нөлөөтэй хэвээр байх төлөвтэй байна.
"Гэсэн хэдий ч эдийн засгийн эрсдэл, засгийн газрын дотоодын үйлдвэрлэлээ дэмжих хүчин чармайлт бага байгаагаас шалтгаалж БНХАУ-ын эдийн засаг, үйлдвэрлэл удааширч, улмаар коксжих нүүрсний хэрэглээ багассар байна" хэмээн дээрх тайланд мөн дурджээ.
Эх сурвалжуудын хэлж буйгаар Энэтхэг Монгол Улсаас импортлох нүүрсээ Хятадын боомтуудаар дамжуулахаар төлөвлөсөн ч бүтэлгүйтсэн байна. Тиймээс Оросын Восточный боомтыг сонирхож эхэлсэн гэнэ.
Нөгөө талаас коксжих нүүрсний экспортоор Австрали, АНУ, Канад, Монгол, ОХУ, Мозамбик зэрэг улс тэргүүлэх байр суурьтай байна. Эдгээрээс Монгол Улс дэлхийн нийт коксжих нүүрсний экспортын 10 хувийг дангаар эзэлж байна.
Монгол Улсын нийт экспортын 40 орчим хувийг эзэлдэг нүүрсээ өнгөрсөн жилүүдэд зөвхөн БНХАУ-д экспортолсоор ирсэн. Тиймдээ ч улсын эдийн засаг БНХАУ-ын зах зээлээс ихээхэн хамааралтай байдаг.
Тайлангаас үзвэл 2019-2020 он (2020.03.31 хүртэл)-д Монголын нүүрс олборлолт болон экспорт сайн байна. Эхний хагас жил (2019.04-2019.09)-ийн байдлаар Монголын түүхий нүүрсний олборлолт 1.013 сая тонн буюу өмнөх оны мөн үеийнхээс 17.3 хувиар илүү, төмөрлөг нүүрсний олборлолт 884 мянган тонн буюу жилийн өмнөхөөс 104.3 хувиар илүү байна. Цаашлаад экспортын хувьд 696 мянган тонн нүүрс зарсан нь өнгөрсөн жилийнхээс 141.5 хувь өссөн бөгөөд түүний дотор төмөрлөг нүүрс 619 мянган тонныг зарсан нь 119 хувь өссөн дүн харуулж байна. Сонирхуулахад, 2018-2019 онд Монгол Улс 597 мянган тонн төмөрлөг нүүрс экспортолжээ.
БНХАУ-ын зүгээс "Манай коксжих нүүрсний хэрэглээ 600 сая тонноос давдаг. Монголоос чухам хэчнээн тонныг нь авах вэ гэдгийг урьдчилж хэлэх аргагүй ч энэ жилийн хувьд бол Монголоос авах импорт Австралийнхаас давж магадгүй байна. Учир нь Монголоос нүүрс экспортлох хурд эрчимтэй өсч байгаа. Австралиас далайгаар нүүрс импортолход үнэ хямд тусдаг ч газар зүйгээ бодоод үзвэл мэдээж Монгол илүү ойр" хэмээн БНХАУ-ын нүүрс тээвэр худалдааны Ассоциацын дэд ерөнхийлөгч Ли Жунмин ярьж байжээ.
Эх сурвалж: thehindubusinessline.com, sxcoal.com

Сүүлийн үед Энэтхэг нүүрсний импортоор зөвхөн Австрали улсаас хараат байхаа болих зорилгоор Монгол болон ОХУ-ыг сонирхож эхэлсэн байна. Энэтхэгийн Байгалийн хий, гангийн дэд сайд Дхармендра Прадханы хэлснээр 2030-2031 он гэхэд 300 сая тонн ган үйлдвэрлэх зорилго тавьсан гэнэ. Тэрбээр "Бид Австралиас нүүрс импортолсоор ирсэн. Гэхдээ Монгол нүүрс Австралийн нүүрстэй тэнцэхүйц чанартай. Тиймээс бид Монгол нүүрсийг сонирхож, импортлох тал дээр Монголын Засгийн газартай хэлэлцээр хийж байгаа" хэмээн ярьжээ.2016 онд Энэтхэгийн ган үйлдвэрлэлийн сайд тэргүүтэй эрх мэдэлтнүүд Улаанбаатарт ирж, нүүрсний импортын асуудлаар Монголын эрх бүхий хүмүүстэй хуралдан зөвшилцөлд хүрээд буцсан байна.