ЗАР
Өмнөговь аймгийн Политехникийн коллежоос "КОЛЛЕЖ ФЕСТИВАЛ"-ыг 2 дахь жилдээ амжилттай зохиолоо.
"ХӨДӨЛМӨРЧ БҮТЭЭЛЧ ЗАЛУУСЫН СОНГОЛТ" уриан дор КОЛЛЕЖ ФЕСТИВАЛЬ-2018 арга хэмжээ амжилттай зохиогдлоо.
Политекникийн коллежид суралцаж байгаа оюутнууд амьдралд нэн хэрэгцээтэй мэргэжлийг эзэмшиж тэр хэрээрээ ажлын байраар бүрэн хангагддаг бөгөөд үүнд тус коллежийн сургалтын үр өгөөж их нөлөөлдөг байна. Коллежид суралцаж байгаа оюутнууд өдөрлөгийн үеэр өөрсдийн сурч мэдсэн зүйлсээ бүтээл, эдлэл хэрэглэл болгон үзэсгэлэн гаргасан нь их сонирхол татаж байлаа.Энэ нь хөдөлмөрийн зах зээлд нэн хэрэгцээтэй мэргэжилтнийг бэлтгэж ажлын байраар хангаж, төгсөж гарсан оюутнууд мэргэжлийн ур чадвар бүрэн эзэмшсэн, зах зээлд өрсөлдөхүйц өөрийн гэсэн чанар, онцлогтой нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгааг тус үзэсгэлэнд дэлгэн үзүүлсэн бүтээлүүд нүднээ илхэн харуулж байлаа.
Энэхүү өдөрлөгийн үеэр коллежийн багш оюутнууд ард иргэдэд сургуулийн тухай сонирхсон мэдээлэл, танилцуулга өгч байлаа.Мөн 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн, "Өөрийгөө ял" марафон гүйлтийн тэмцээн, Азын сугалаа, шоу тоглолт зэрэг үйл ажиллагаа боллоо.Хамгийн эрэлт хэрэгцээтэй мэргэжлүүд болох оёдолчин,гагнуур, тогооч, барилгын техникч, ХАБЭА, үсчин гоо сайханч зэрэг мэргэжлээр төгссөн оюутнуудын дийлэнх нь ажлын байраар бүрэн хангагддаг байна.
Политехник коллеж аймгийнхаа уул уурхайн компаниуд болон ажил олгогчидтой хамтран ажиллаж, тэдний эрэлт хэрэгцээтэй байгаа ажлын байруудад мэргэжлийн ажилтныг зуучлах, оюутнуудаа төгсөөд шууд ажлын байраар нь хангах зэргээр хамтарч ажиллаж байна.
Мөн ажил олгогчдын захиалгаар оюутнуудаа бэлтгэж, төгсөж гараад шууд ажиллах боломжийг олгохоос гадна богино хугацааны сургалт явуулж, уул уурхайд нэн хэрэгцээтэй гагнуурчин, авто засварчдыг орон нутагтаа бэлтгэж ажлын байранд зуучилж байгаа зэрэг олон давуу талыг төгсөгчиддөө олгож байна.