ЗАР
Морины сүлд дууг наадамчин олонд сонордуулав
Говь нутгийнхан Морины сүлд дуу хэмээн "Хурдан сайхан хээр", "Хулч морь", "Өндрийн өвс" зэрэг уртын дуунуудаа шуранхайлж ирсэн дундрашгүй өв соёлтой ард түмэн. Дуу болгон өөрийн гэсэн агуулга, утга учиртай. Тиймээс ч дуугаар ерөөж сэтгэлийн цацал өргөдөг ард түмэн бол говьчууд. Говь шанхын уртын дууг Өмнөговь аймгийн Манлай, Цогтцэций, Ханбогд, Цогт-Овоо сумдын нутгийн ард түмэн өргөн дуулдаг. "Холч морь" дуу нь айзам, "Хурдан сайхан", "Өндрийн өвс" дуунууд нь бэсрэг хэлбэрийн, нутаг усандаа Морины сүлд дуу хэмээн найр наадам эхлэхэд дуулдаг байжээ. Хурдан морьдоо дуугаар ерөөж уртын дууг аялгуулан шурайнхайлдаг ёс уламжлалын дагуу уртын дуучид наадмын өдрүүдэд өв соёлоо дэлгэрүүлэн, түгээж байлаа. Молор эрдэнэ морио дээлэдсэн ард түмний морины соёл уртын дууны хосолмол соёлоо уяачид, хол ойроос хүрэлцэн ирсэн наадамчин олондоо таниулж аймгийн ХЖТ-ын уран бүтээлчид, уртын дуучид говь шанхын 3 уртын дууг наадмын ѳдрүүдэд Морь барианы талбайд дуулж сонордууллаа.
Баяновоо сумынхан их насны морь ирэх үед "Өндрийн өвс", соёолон морь ирэх үед "Хулч морь, харин даага тосож "Хурдан сайхан"-ыг дуулдаг байжээ. Харин Цогтцэций сумынхан гол 3 насны морьдоо гаргаж өгөхдөө эдгээр дуунуудыг дуулдаг байжээ.