ЗАР
Алдарт бѳх Балдан
Одоогийн Өмнөговь аймгийн Манлай сум буюу тэр үеийн Түшээт хан аймгийн Харчин хошууны ядуу ард Дамрин хил гатлан Өвөрмонголын нутгаар нутаглаж байсан юм байх. Тэр үед Өмнөговь аймгийн айл өрхүүд Өвөрмонголын нутагт очиж өвөлжиж зунших, өвөрлөгч нарч монгол нутгаар зусаж намарждаг байсан цаг юм билээ. Ард Дамринг өвөрлөгч хошуунд зусаж байхад тэдний гэр бүлд нэгэн хүү төрсөнд аж амьдрал тааруу ядуувтар нэгэн байсан тул Өвөрмонгол нэг айлд аргагүйн эрхэнд өргүүлж, тэр айл ч ихэд билэгшээн өргөж авсан гэдэг. Өргөсөн айл нь нутаг хошуундаа нэр хүндтэй мал хөрөнгө чинээтэй баяных гэх нэршилтэй бас ч үгүй зан ааш гайгүйтэй нэгэн байсан гэдэг.Өргөж авсан айл нь хүүд Балдан хэмээх нэрийг өгсөн юм байх. Ингээд олон жил өнгөрч хүү ч нас биенд хүрч өв тэгш хөгжилтэй бие хар сайхантай, нуруу туруу өндөр, эр бяр ихтэй нэгэн болж өсөж том болжээ.Тэр үед Балдан арван долоо, найман настай болсон байсан гэсэн.Тэр баяных ихэд олон адуутай тул Балдан хар бага наснаасаа нутгийн залуустай өргөсөн аавын адууг маллаж морьдын сайхныг унаж эмээлийн сайхныг тохож, үеийн залуустай үргэлж барилдаж, ноцолдож байх боловч Балданг унагах шийртэй хүүхэд үнэндээ байдаггүй байсан гэдэг.Үеийнх нь болон нутгийн хөгшчүүд Балдан хүүд чи бол ар монголын Дамрин гэдэг хүний хүүхэд бөгөөд энэ баяныд аав ээж чинь амьдралын эрхээр өргүүлсэн юм. Хүнд төрсөн эцэг эх шиг хэрэгтэй юм ховор чи нас биед хүрлээ тийм учраас аав ээжтэйгээ нэг уулзаж ирэхээр юм, чамд ямар унаа энэ тэр олдохгүй гэх биш гэж ятгах зөвлөхийн хооронд хэлцгээдэг байжээ. Тэгээд нэгэн өдөр Балдан өргөсөн аавдаа - За би нас биед хүрлээ, та ч намайг өргөж авч өсгөж өндийлгөж хүн болгож өдий зэрэгтэй болголоо, өчүүхэн муу хүү би чинь таны энэ ач гавъяаг үнэлэн үнэлээд баршгүй гэхдээ хүнд төрсөн эх эцгээс үнэтэй юу байх билээ хүү чинь тэд нартайгаа нэг уулзаад ирье гэж хэлжээ. Өргөсөн аав нь энэ үед нас нилээд өндөр болсон байсан юм байх тэгээд нэлээд бодож байснаа ,,Хүний үр сэтгэл нь хувирвал эцэг эхдээ очдог, зээрийн янзага тэжээвэл нас гүйцэхээрээ ууландаа гардаг ёсон бий" би чамайг хорихгүй ээ, гэхдээ чамд би нэг болзол тавья чи миний сэтэрт хүрэн халзанг барьж чаддаг юм бол унаад чигтээ яваарай гэжээ. Хүү ч үүнийг нь зөвшөөрчээ. Гэхдээ тэр морийг барина гэдэг бол тийм амар зүйл биш байжээ. Тэр сэтэрт хүрэн халзан гэдэг морь бол ижилгүй сайхан амьтан байсан бөгөөд буруу талын хойт өсгий цагаан, том сартай, том сар нь шөвгөрөх алддаа хамар дээрээ гурвалжин цагаантай харсан хүний хараа булаам,үнэхээр гайхалтай сайхан адгуус байсан гэдэг.Ороо гэдэг эгэлгүй дандаа адууны манлайд явдаг, адуу цуглуулах хураах болоход ганцаараа тасарч саахалд айлын хол газар очоод зогсчихдог, усанд бүх адууг худаг дээр услаад гаргасан хойно хүн амьтан тарж явсан хойно ирж ус уудаг, энэ занг нь Балдан хүү мэддэг учраас адуугаа услаж гаргачихаад сэтэрт хүрэн халзанд зориулж онгоцоо усаар дүүргээд орхидог байжээ.Ингээд Балдан хүү олон өдөр шөнө бодсны эцэст Сэтэрт хүрэн халзанг барих нэг арга олжээ.Адуугаа услаж гаргачихаад онгоцонд ус үлдээхээ байсан ба түүгээрч барахгүй хүн амьтан мал хуйгаа услаад гаргахаар нь байнга онгоцоо эргэж хоосон байгаа эсэхийг шалгадаг байжээ. Ингээд гурав хоносны дараа Балдан хүү онгоцоо худаг талруу нь хэлтийлгэж бөгсөнд нь чулуу ивэж хазайлгачихаад бүсэндээ ногтоо хавчуулчихаад адуугаа услаад зогсож байсан олон хоног цангасандаа Сэтэрт хүрэн халзан сүүлчийн хэдэн адуутай онгоцтой усруу орж ирлээ гэнэ шүү. Тэгэнгүүт онгоцондоо ус хийхээ татаад эхэлсэн худгийн аман талын онгоцны булангийн жаахан усанд өөрийн эрхгүй дөхөөд худгийн амсарт ойртоод ирэхэд нь ганц үсрээд хоёр чихийг нь атгаад авч нэг чарлаад хөдөлсөнгүй гэнэ ингээд л оосорлоод авсан тэр нутгийн залуус Балдан хүү Сэтэрт хүрэн халзанг барих юм гэсэн сургаар нэг мэдэхнээ баахан хүн цугласан шагшин шуугиж байсан гэдэг.Ингээд морио хөтлөөд өргөсөн аав дээрээ очсон аав нь -Чамайг би арай ч хүрэн морийг минь барьчихгүй байх гэж бодсон шүү , аргагүй л чи эр хүн болжээ. Гэхдээ чи миний Сэтэр хүрэнгийн нуруун дээр тогтох уу үгүй юу, хэрвээ унавал явахгүй шүүдээ гэсэн гэдэг. Гэхдээ Сайн эрийг сайн морь нь дагаж төрдөг гэсэн хуучны үг байдаг юм. Миний Сэтэрт хүрэн халзан чамайг арайч нэг явгалчихгүй ар монгол оруулах байхаа гээд замд хэрэглэх хоол хүнсийг нь бэлдэж өгөөд Балдан хүүг ар монгол руу аав ээж рүү нь явуулсан гэдэг. Балдан хүү ганц хоёр хоног хүрэн морио уяж сойж гойруулан хол явахад бэлдээд явах болсон нутгийн хөгшчүүд, танил тал, найз нөхөд нь үдэж гаргах бас хүрэн морь хир зэрэг булгих, Балдан хүүг хир зэрэг тогтох бол гэцгээж олон зочид гийчид цугласан байсанд Балдан хүү Сэтэрт хүрэн халзан дээрээ аргагүй мордож, тэгсэн нөгөө догшин армаг хүлэг чинь хөдөлдөггүй гэнэ, тэхээр нь гайхаад хавчсан хөлөө жаахан сулруулаатсан нөгөө морь чинь санаа алдаад оргиулж өгсөн тэгээ л тэр чигтээ нутагруугаа гарч өгсөн гэнэдээ.Тэгээд ихч булгиж их ч хол явж одооч мориндоо овоо даслаа гээд буугаад /бие зассан/ морь харсан Балдан хүү цусаар шээж байсан гэдэг. За тэгээд тэр чигээрээ явсаар аав ээжээ сургалсаар одоогийн Манлай сумын нутаг Сүм суврагын ууланд нутаглаж байсан Дамрин төрсөн аавындаа ирсэн юм байх. Энэ Балдан гэх хүн бол 1921 оны АХ-ын партизан тус Манлай сумын төвд 1966 онд Адъяагийн Довчиндаваа болон миний бие, Лхагвасүрэн, Чойсүрэнгийн Балдан нарын хамт хөшөөг нь барьж босгосон Ардын баатар Дамрингийн Назадын төрсөн ах Даншиг наадмын Начин алдарт бөх Балдан байсан ажгуу.Мэдэх хүмүүсийн хожмын яриаг сонсож байхад Балдан Начингийн Сэтэрт хүрэн халзан гэж хонин чихтэй өвдгөө хүрсэн дэлтэй том хүрэн халзан морийг хэнч унадаггүй. хэнд ч ойртдоггүй Сүм Суврагын уулаар ганцаараа байсаар урд хоёр хөл дээрээ өвдөглөөд босоогоороо үхснийг нутгын хүмүүс толгойг нь аваад явчихсан байсан ба хэн авсан нь тодорхойгүй өнгөрсөн гэж хуучилж байсан билээ. Сэтэрт Хүрэн хонин чихтэй болсны учир бол анх барьж авахдаа Балдан хүү чихний мөгөөрсийг нь хуга мушгаад хожим чих нь унжиж хонин чихтэй болсон байсан гэдэг.Энэ түүхийг Манлай суманд Дамрингийн Нанзадын хөшөөг барьж байхдаа хүнээр яриулж тогтоож авсан бөгөөд Балдан Начин, Нанзад нарын ойрын хамаатан болох Өмнөговь аймгийн Манлай сумын уугуул МУҮДМ шагайн харваач Амбага хэмээх Загдсүрэнгийн Амгаланбааатарын хүсэлтээр толилуулав.эх сурвалж:Баваа Баваа