ЗАР
ГУРВАНТЭС СУМ ХҮРТЭЛХ ЗАМЫН ТРАСС ӨӨРЧЛѲГДСѲН ҮҮ?
Ѳмнѳговь аймаг уул уурхай гэхээсээ илүүтэй аялал жуулчлалаа шүтэж байж жинхэнэ хѳгжих учиртай. Тэр ч утгаар аймгийнхаа баруун сумдыг аялал жуулчлалын бүс болгож хѳгжүүлэх бодлого баримталж иржээ. Түүнчлэн энэ бодлоготой уялдуулан Даланзадгад-Баяндалай-Гурвантэс чиглэлийн 302,7 км автозамын бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлсэн байдаг. Тухайлбал баруун бүсийн сумдаа аялал жуулчлалаар хөгжүүлэх бодлого барьж ард иргэдийн зорчих автозамыг бүтээн байгуулсан нь Даланзадгадаас Баяндалай хүртэлх хатуу хучилттай зам юм. Энэ зам 2015 онд ашиглалтанд орж, Баяндалай-Даланзадгад-Улаанбаатар гээд замын асуудлаа шийдвэрлэж байсан цаг саяхан. Харамсалтай нь цаашаа үргэлжилж Гурвантэс сум хүртэл холбогдох замын бүтээн байгуулалтын ажил зогсжээ.
Орон нутгийн эрх баригчид солигдохын хэрээр аялал жуулчлалаа хѳгжүүлэх бодлого ч бас ѳѳрчлѳгдѳж байгаа бололтой. Тодруулбал Өмнөговь аймгийн Засаг даргын 2018 оны 4-р сарын 23-ны өдрийн А/416 дугаар захирамжаар Даланзадгадаас Гурвантэс хүртлэх замын хуучин трассыг өөрчилсѳн байна. Баяндалай сум-Нарийн сухайтын ордын хатуу хучилттай авто замд холбогдох 250 км зам болгож ѳѳрчлѳгджээ.
2016 оноос хойш Гурвантэс хүртэлх зам зогсож, өнгөрсөн 4 жилд 10-хан км тавьсан бол энэ онд 10 км гэж төсөвт суулгасан байна. Аймгийн тѳсѳв, орлого нэмэгдээд байгаа хэдий ч энэ замын бүтээн байгуулалтын ажлууд огт зогсжээ.
Иргэдийн зорчих замыг уурхайн компаниудын эрх ашигт нийцүүлэн эрх баригчид өөрчилж байна гэх хардлага ч нутгийн иргэдийн дунд байгаа юм.
Ѳмнѳговийн зүүн бүс тэр чигээрээ уул уурхайн бүс нутаг болчихоод байна.Байгалийн үзэсгэлэнт газартай баруун бүсийн сумдаа түшиглэж яагаад аялал жуулчлалыг хѳгжүүлж болохгүй гэж. Аялал жуулчлалыг хѳгжүүлэх гол хѳшүүрэг бол дэд бүтэц, зам харилцаа.