📅

Цоохор дээлт буюу цоохор ирвэс

🕔 2020/03/27 16:11 825

Овог-Мийнхэн

Орос нэр-Снежный барс

Англи нэр-Snow Leopard or Ounce

Олон улсын нэршил нь- Uncia uncia

Биологи:Өндөр уулын бүсэд амьдардаг, том биетэй, хар хүрэн буюу хар өнгийн толботой, саарал зүстэй,зөөлөн урт үстэй Биеийн урт нь 130 см,сэрвээгээрээ 60 см өндөр,90-100 см урт сүүлтэй, жин нь 30-40 кг жинтэй, хөнгөн шалмаг хөдөлгөөнтэй, тал сар хэлбэрийн хурц хумстай, хүчирхэг шүдтэй Мийн овгийн төрлийнмахчтан, хөхтөн амьтан юм. Өвөл 2-р сард ороо хөөцөлдөө нь явагдан, эмэгчин нь хээлээ 90 орчим хоног тээж, 5-6 сард төллөнө.Төлийг нь гүем, эмийг нь гинс, эрийг нь гэнд гэнэ.

Хамгаалагдсан байдал:

Ирвэсийг агнах нөөцгүй тул олон улсын болон Монгол орны хөхтөн амьтны Улаан дансанд нэн ховор зэрэглэлээр, Монгол улсын “Ховордсон амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай” хуулийн 7 дугаар зүйлд зааснаар “Зэрлэг амьтан ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай” конвенцын  /CITES-Convention on International Trade in Endangered Species of Wild Fauna and Flora / 1 дүгээр хавсралтад бүртгэгдсэн.Цоохор ирвэсийг зөвхөн судалгаа шинжилгээний зориулалтаар,амьтны хүрээлэнд байршуулах,циркэд тоглуулах зориулалтаар барьж болно. Ирвэсний экологи эдийн засгийн үнэлгээ нь эр нь: 11200,0 мян.төг., эм нь 13,000,0 сая.төг, төл  амьтны нь экологи эдийн засгийн үнэлгээг бие гүйцсэн бодгалийн экологи эдийн засгийн үнэлгээний 70 хувиар тооцож тогтооно.

Зөрчилд хүлээлгэх хариуцлага:Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн

7.17 дугаар зүйл.Тусгай хамгаалалттай газар нутагт хориглосон үйл ажиллагаа явуулах

1.Тусгай хамгаалалттай газар нутагт:

1.1.хууль, захиргааны хэм хэмжээний акт, стандарт, дэглэм, горим зөрчсөн;

1.2.менежментийн төлөвлөгөөнд тусгагдаагүй үйл ажиллагаа  явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Тусгай хамгаалалттай газар  нутагт хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Үүнээс гадна нөхөн төлбөрийг гаргуулахдаа :

Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйл. Амьтны нөөцөд  учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх

 37.1.Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.

 37.2.Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно.

 37.3.Энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна.

 37.4.Ан амьтан агнах эрхийн бичиг, гэрээнд заасан хэмжээнээс хэтрүүлэн, түүнчлэн зөвшөөрөлгүй ан амьтан агнасан этгээдэд нөхөн төлбөр ногдуулна.

Ирвэс агнасан гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч болон байгаль орчны хяналтын улсын байцаагч дор дурдсан захиргааны хариуцлага ногдуулна. Үүнд: Монгол улсын “Амьтны тухай “хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсгийг үндэслэн амьтныг хууль бусаар агнасан этгээдээс Засгийн газраас тогтоосон амьтны экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин өсгөж амьтны аймагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийг гаргуулж барагдуулна.

ГГБЦГХЗахиргааны мэргэжилтэн, БОХУБайцаагч В.Өсөхбаяр

скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна