Цөлд цагаан будаа тариалж эхний ургацаа авчээ
Хөндий дүүрэн ногоорон байгаа энэ талбай бол цагаан будааны тариалалтын талбай. Жилийн өмнө л энэ хөндий дүүрэн элсэн цөл байсан гэхэд итгэмээргүй.
Хөрш орны Засгийн газраас нь нэг бодлого барьж байгаа нь цөлжилтийг улам нэмэгдэхийг зүгээр харж суух биш энэ их элсэрхэг газар нутгийг яаж ашиглах, шар шороо, элсний нүүдлийг зогсоох, тогтоон барих тал дээр онцгой анхаарч байгаа гэнэ. Иймээс элсэн дээр будаа тарих төслийг хэрэгжүүлэхээр Цөлийн цагаан будааны туршилтын сууринг байгуулжээ. Бид элсэн цөлд хэрхэн будаа тариалж байгаатай танилцлаа.
2017 оны 4 сард тус төсөл эхэлжээ. Нэг сарын хугацаанд элсэн цөлийн талбайг тэгшилж, Шар мөрний уснаас газар доогуур суваг шуудуу татаж, ус шингээж нөөцлөх, чийгээ барих нарийн технологитой шар элс сайрыг хольж агаар нэвтрүүлдэг амьсгалдаг ус шингээдэг тоосгийг өөрсдөө үйлдвэрлэн дэвсэж усан талбайг бүтээн байгуулжээ. Энэ тоосго нь усанд хэмнэлттэй үр ашигтай зарцуулдаг, чийгээ сайн хадгалдаг байна. 5 сарын сүүлээр будааны үрийг усанд суулгаж төслийг эхлүүлжээ. Одоогийн байдлаар туршилт амжилттай явагдаж ургац сайн ургажээ. 10 сард ургац хураах гэнэ. 115 тонн цагаан будааны үрийг хөндий дүүрэн суулгасан байна. 1 мү газраас 400-500 гр цагаан будааны ургац авдаг. 1 мү газрын цэвэр ашиг нь 8000-9000 юань буюу Монгол мөнгөөр тооцвол 3 сая гаран төгрөг юм. Энэхүү цагаан будааны туршилтийн төслийг Улсаас нь дэмжлэг үзүүлж хэрэгжүүлж, Бээжингээс тусгай мэргэжилтнүүд урьж авчирч эзгүй цөл нутгийг цагаан будааны тариалангийн бүс болгохоор бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Тариалалт амжилттай болж байгаа төдийгүй будаа тариалахын зэрэгцээгээр загас үржүүлгийн газар байгуулан ажиллаж байгаагаа бидэнд үзүүллээ. 4 эгнээ тусгай цөөрөмд здүүрэн загас үсчиж
Эзгүй элсэн талд будаа ургуулж, тэр ч байтугай загас, галуу шувуу үржүүлж байна. Загас үржүүлэх газраа энэ жил шинээр нэмж байгуулсан төдийгүй элсийг ашиглаж жимс, жимсгэнэ ургуулахаар зэхэж байна. Мөн энэ бүхнийгээ цогцоор нь хөгжүүлж аялал жуулчлалын газар болгож элсийг орлого болгож эдийн засгийн үр ашгийг нь хүртэнэ хэмээн Төслийг хариуцсан дарга итгэл дүүрэн ярьж байна.
Манай аймгийн Баян-Овоо, Ханбогд сумтай залгаа орших энэ нутагт элсэн дээр будаа тариалж арвин ургац авч байгаа авууштай туршлага байна. Газарзүйн онцлог байдал, уур амьсгал ижилхэн манай аймагт ч мөн адил энэ туршлагыг нэвтрүүлж өөрсдийн хэрэгцээгээ хангах цагаан будаа тариалах бүрэн боломж байгаа гэдгийг энэ суурин бэлхэнээ харуулж байна. Цөлжилт, тоосжилт гээд зүгээр ярьж суух биш элсийг ашиглаж яаж орлоготой болох вэ? гэж янз бүрийн туршилт явуулж байна