📅

Хар сүүлт зээр устаж болзошгүй аюулд орсон

🕔 2020/04/15 17:42 1 803

 Монгол орны хөхтөн амьтны Улаан данс, Устаж болзошгүй аюулд орсон Хар сүүлт зээр нь дунд зэргийн биетэй бөгөөд эрийг ооно,шаргачин, төлийг янзага гэнэ. Уулсын бэлийн хялганат , баглуурт сайр, садрага бүхий дагжуур хөрст хэвгий тал, загт бударгана говь, сондуул бүхий бут сөөгт элсэрхэг говь, хотос хоолой зэрэг янз бүрийн орчинд байршдаг.

Манайд их нуурын хотгорын өмнөд хэсэг, нууруудын хөндий, зүүн гарын говь, Алтайн өмнөх говь, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар аймгийн баруун хэсэг хүртэл тархжээ. Хар сүүлт зээр зонхилон дагжуу хөрс, шүүслэг ургамалтай нутагт байршин,говийн бударгана хүмүүл таана,багалуур, шаваг, говийн хялганаар хооллоно. Ороо нь 12 сараас 1 дүгээр сард орно. Шаргачин нь 6 дугаар сарын 1-ээс 20-ны үест нэг хааяа 2 ихэр янзага гаргана.

Амт чанар сайтай мах,арьсыг нь ашиглахын тулд хулгайгаар агнадаг нь хар сүүлтийг ховордох үндэслэл болж байна. Хар сүүлт нь хэдийгээр усан хангамжийн хувьд бага ус хэрэглэдэг ч гэсэн малчид дунд малын тоо толгой өссөнөөс баянбүрдийг ашиглах өрсөлдөөн бий болсон тул бэлчээрийн хомсдолд өртөж байна.

Хамгаалагдсан байдлыг дурдвал: Монгол улсад хар сүүлт зээр агнахыг 1995 оноос хуулиар хориглосон бөгөөд Монгол орны хөхтөн амьтны Улаан дансанд бүртгэн ховор амьтны зэрэглэлээр, хуулиар хамгаалагдсан.. Хар сүүлтийн экологи эдийн засгийн үнэлгээ нь эр нь: 1700,0 мян. төг., эм нь 2,000,0 сая. төг, төл амьтны нь экологи эдийн засгийн үнэлгээг бие гүйцсэн бодгалийн экологи эдийн засгийн үнэлгээний 70 хувиар тооцож тогтоодог.

Монгол улсын Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйлийг үндэслэн Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хууль бусаар аргалийг агнасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгөрөгөөрторгох, баривчлах, 3-5 жил хүртэлх хорих ялаар шийтгүүлэх арга хэмжээтэй.

Хар сүүлт агнасан гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэн шүүгч болон байгаль орчны хяналтын улсын байцаагч захиргааны хариуцлага ногдуулдаг. Үүнд: Монгол улсын “Амьтны тухай “хуулийн 37 дугаар зүйлийн 37,2 дахь хэсгийг үндэслэн амьтныг хууль бусаар агнасан этгээдээс Засгийн газраас тогтоосон амьтны экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин өсгөж амьтны аймагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийг гаргуулж барагдуулдаг. Хар сүүлт зээрийг хайрлаж хамгаалцгаая.


ГГБЦГХЗахиргааны мэргэжилтэн В.Өсөхбаяр.

скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна