ЗАР
"Говийн ус-Ногоон хөгжил" эрдэм шинжилгээ, инновацийн анхдугаар чуулган боллоо
Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, уул уурхайн үйлдвэрлэлт зэргээс шалтгаалж говьд усны асуудал хурцаар хөндөгдсөөр байна. Өмнөговь аймагт үйл ажиллагаагаа явуулж буй уул уурхайн компаниудын усны хэрэглээ жил ирэх бүрийд нэмэгдэж байгаа нь говь нутаг ирээдүйд усны хомстолд орох аюул ирснийг сануулж байгаа юм. Тиймээс ч “Говийн ус-Ногоон хөгжил” эрдэм шинжилгээ инновацийн чуулганаар говьд чандмань эрдэнэ болсон усыг тойрсон олон чухал санаа, судалгаа, илтгэлүүдийг усны эрдэмтэд, нутгийн иргэд хөндөж ярилцлаа.Өмнөговь аймгийн ИТХурал дахь Ардчилсан намын бүлгээс санаачлан зохион байгуулж буй тус чуулганд Усны салбарын эрдэмтэн докторууд, холбогдох байгууллагууд, Дундговь, Дорноговь зэрэг говийн аймгуудын төлөөлөл, уул уурхайн компаниуд, нутгийн иргэд оролцлоо.
“ГОВИЙН УС-НОГООН ХӨГЖИЛ” эрдэм шинжилгээ, инновацийн Анхдугаар чуулганд МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х. БАТТУЛГА ИЛГЭЭЛТ ирүүлснийг Усны салбарын тэргүүлэх эрдэмтэн, доктор, Ерөнхийлөгчийн усны асуудал хариуцсан зөвлөх Ц. Сосорбарам уламжлав.
Говийн ус-Ногоон хөгжил инновацийн шийдлүүдийг гарган тавьж цаашид төр засгийн бодлогын шийдвэрт тусган ажил хэрэг болгож хэрэгжүүлэхийг дурдаж Говийн бүсийн усны бодлогын чиглэлээр хийж гүйцэтгэх шаардлагатай байгаа ажлуудыг ИЛГЭЭЛТ-ээр сануулж байна. 1. Монгол оронд явагдаж байгаа цөлжилт, хур борооны татралт, ууршилтын эрчимтэй холбоотойгоор үүсэж байгаа усны нөөцийн хомстлыг бууруулах, усны нөөцийг нэгдмэл бодлогоор ашиглаж хамгаалах, цөлжилтийг сааруулах менежментийг цаг алдалгүй хэрэгжүүлэх2. Говь хээрийн бүсийн усан хангамжийг нэмэгдүүлэх, усан хангамжуулах томоохон төслүүдийг эхлүүлэх, усан сангуудыг барьж байгуулах, говь хээрийн бүсэд алсын зайд ус дамжуулах төслийг нэн яаралтай шийдүүлэх
3. Төмөр замын дэд бүтцийг дагуулан говийг усжуулах, цөлжилтийн эсрэг системийг бүтээн байгуулах замаар гүний цэвэр ус ашиглахыг зогсоох.
4. Ус хуримтлуурын жижиг хиймэл нуур, цөөрмүүдийг аялал зугаалга, услалт, усан хангамжийн зорилгоор бариулах ажлыг иргэн, ААН-дэд санал болгож бодлогоор дэмжих. Гадаргын усны ашиглалтыг 67%-д хүргэнэ гэсэн Ус үндэсний хөтөлбөрийн зорилтыг хангах
Түүнчлэн чуулган үр бүтээлтэй, ажил хэрэгч болж үр ашигтай зөвлөмж гаргаж УИХ, Засгийн газарт хандан даруй ажил хэрэг болгоход Усны агентлагийн үүрэг оролцоо өндөр байх шаардлагатайг Ерөнхийлөгчийн илгээмжид онцолж байлаа.
Мөн УИХ-ын гишүүн Д. Бат-Эрдэнэ Усны чуулганд оролцож нутгийн иргэд, эрдэмтдийн судалгаа шинжилгээ, илтгэлийг сонсож говьдоо ус авчрах, гүний усаа зохистой хэрэглэх бодлогын түвшинд анхаарч хамтарч ажиллахаа илэрхийллээ.
Говийн ус-Ногоон хөгжил эрдэм шинжилгээ, инновацийн анхдугаар чуулганд оролцогч талууд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч, АН-ын бүлгийн дарга Ч.Жаргалсайхан, Монгол Усны Түншлэл ТББ-ын тэргүүн, доктор Д.Басандорж, Монголын Усны Академийн Ерөнхийлөгч, доктор С.Чулуунхуяг нар "Говь+Ус" төслийн баг байгуулж, говийн ногоон хөгжлийг эрчимжүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа.
Усны чуулганаас уриалга гаргалаа. “Говийн ус-Ногоон хөгжил” эрдэм шинжилгээ, инновацийн анхдугаар чуулга уулзалтад оролцогчид бид хариуцлагатай уул уурхай, байгаль орчин, говийн бүсийн усны судалгаа, нөөц, ашиглалт, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах хууль эрх зүйн орчныг хөгжүүлж, хэрэгжүүлэх зорилготой доорх уриалгыг гаргаж байна.
Уул уурхайд ашиглагдаж байгаа гүний усны нөөцийг тогтоон, стандарт шаардлага хангасан ундны усыг үйлдвэрлэлд ашиглахыг хориглох
Уул уурхайн усны хэрэглээг инфляцийн түвшинг харгалзан үнэ тарифыг шинэчлэн мөрдүүлэх
Усны бодлого гаргах үйл ажиллагаанд иргэний нийгмийн байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлж, говийн бүсийн ногоон хөгжлийн бодлого, зорилтыг хамтран хэрэгжүүлэх
Уул уурхайн нөхөн сэргээлтийн төлөвлөлтөд уур амьсгалын өөрчлөлт, усны хомстол, цөлжилт эрчимтэй явагдаж буй газарт иргэний нийгмийн байгууллага, иргэдийн хяналтыг сайжруулж, “Ногоон төгөл” төсөл хэрэгжүүлэх
Говийн усан хангамжийг сайжруулах, усжуулах, зүй зохистой хэрэглээг дэмжих төсөл хөтөлбөрүүдийг иргэний нийгэм, иргэдийн оролцоотой хэрэгжүүлэх
Говийн усны эх үүсвэр болох гүний усыг гамнах, гадаргын усыг дамжуулан ашиглах, нөөцлөх, саарал усыг дахин ашиглах төслийг нэн яаралтай зохион байгуулж хэрэгжүүлэх
Иргэдийн ундны усны асуудлыг шийдвэрлэн байгалийн эко бүтээгдэхүүнээр иргэдийн хүнсний хэрэгцээг хангах, саарал усыг ашиглах технологийг нутагшуулах
Ус хуримтлуулан жижиг нуур, цөөрмүүдийг аялал зугаалга усан хангамжийн зориулалтаар бариулах ажлыг иргэд аж ахуйн нэгжүүдийн санал санаачилга оролцоотойгоор байгуулах
Иргэдийн эрүүл мэнд, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг сайжруулж нүхэн жорлонгүй аймаг болох зорилтыг хэрэгжүүлэх
Аймгийн Засаг даргын тамгын газрын бүтцэд усны асуудал, төсөл хөтөлбөр хариуцсан нэгж бүтэц байгуулахыг тус тус уриалж байна.
Уугуул нутгийнхаа хөгжил, амьдралыг тэтгэгч цэнхэр алтаа хайрлан арвижуулж, ирээдүй хойч үедээ цэвэр ариун байгаль эх дэлхийгээ хүлээлгэн өгөхийг уриалж байна.