Deprecated: Array and string offset access syntax with curly braces is deprecated in /home/gobimedia/public_html/engine/classes/templates.class.php on line 243 Урлаг - Gobimedia.mn :: Өмнөговьчуудын цахим хөтөч https://gobimedia.mn/ ru Урлаг - Gobimedia.mn :: Өмнөговьчуудын цахим хөтөч DataLife Engine “Нар мишээсэн Алтанхан говь мину” хүүхдийн урлагийн тоглолт Улаанбаатар хотод боллоо https://gobimedia.mn/index.php?newsid=1301 https://gobimedia.mn/index.php?newsid=1301 Говь нутгийн өнгөлөг ирээдүй болсон хүүхэд багачуудын “Нар мишээсэн Алтанхан говь мину” урлагийн тоглолт Улаанбаатар хотноо Соёлын төв өргөөний концертын их танхимд тоглогдлоо.

Тоглолтод 320 авьяаслаг хүүхдүүд оролцсон бөгөөд энэхүү тоглолт 10 жилийн дараа дахин Соёлын төв өргөөний тайзнаа тоглогдож байгаагаар онцлогтой.
Улаанбаатар хотод тоглолтоо толилуулсан говийн авьяаслаг хүүхдүүд 04-р сарын 23-нд Өмнөговь аймгийн ХЖТ-ын тайзнаа үзэгч олонтойгоо учран золгох юм.]]>
admin Mon, 22 Apr 2024 09:08:36 +0800
"Уран гартан эмэгтэйчүүд-2024" бүтээлийн үзэсгэлэн 25 дахь жилдээ амжилттай боллоо https://gobimedia.mn/index.php?newsid=1293 https://gobimedia.mn/index.php?newsid=1293 Жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаг "Уран гартан эмэгтэйчүүд-2024" бүтээлийн үзэсгэлэн 25 дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү үзэсгэлэнд 50 гаруй эмэгтэйчүүдийн 600 гаруй бүтээл дэлгэгдэж 612 үзэгчид үзэж сонирхож, зарим бүтээлүүд борлуулагдан, эдийн засгийн эргэлтэд орлоо.

Үзэсгэлэнг удирдамжид заасны дагуу 5 төрлөөр болон үзэгчдийн таашаалд нийцсэн, ивээн тэтгэгчийн шагналуудаар шалгарууллаа. Үүнд:
1.Оёмолын төрлөөр ДЗ 2-р багийн урлаач Ч.Анхбаярын бүтээл
2.Хатгамалын төрлөөр Цогтцэций сумын урлаач Н.Оюунчимэг
8-р багийн урлаач Б.Түмэндэлгэр
3.Эсгий урлалын төрлөөр Цогт-Овоо сумын урлаач Ц.Бадамжаргал
4.Гоёл чимэглэлийн урлалаар Номгон сумын харьяат Т.Энхмаа
7-р багийн урлаач О.Алтанзул
5.Шилдэг баг хамт олноор Ш.Уламнэмэх, Б.Отгонцэцэг
6.Үзэгчдийн таашаалд нийцсэн бүтээлээр Политехникийн коллежийн багш С.Баасанхүү
7.Ивээн тэтгэгчийн шагналаар Гурвантэс сумын урлаач Л.Сүрэнхүүг Үйлдвэрлэл хоршоологчдын тэргүүний ажилтан цол тэмдгээр тус тус шагнагдаж, ШИЛДЭГ УРЛААЧ ЦОМ, МӨНГӨН шагналаар тус тус шагнаж урамшууллаа.

Гарын ур, ухааны ур, нүдний ураа шингээсэн хөдөлмөр бүтээлээрээ оролцсон бүх ЭМЭГТЭЙЧҮҮДДЭЭ халуун баяр хүргэж, цаашдынх нь уран бүтээлд өндөр амжилт хүсч, та бүхнийг урлагийн тэнгэр ЯНЖИНЛХАМ бурхан өнөд ивээх болтугай.]]>
admin Sat, 09 Mar 2024 17:42:37 +0800
“ӨМНИЙН ГОВИЙН ХАДНЫ ЗУРГИЙН ГАЙХАМШИГ” үзэсгэлэнгийн нээлт болов https://gobimedia.mn/index.php?newsid=1294 https://gobimedia.mn/index.php?newsid=1294 Говь сайхан нутагт минь бидний өвөг дээдсийн үлдээсэн, байгальдаа хадгалагдан үлдсэн хадны зураг нь хүн төрөлхтний соёлын үнэт өв бөгөөд хүний хөгжлийн түүхийн олон үеийг нэг дор харуулж байдгаараа онцлогтой.
Өмнөговь аймаг нь хадны зургийн арвин их дурсгалтай юм.💯👍👏
Үзэсгэлэнд Гурвантэс, Булган, Сэврэй сумдын нутгаас илэрсэн ховор сонирхолтой 100 гаруй зургийг дэлгэн үзүүлж байна.

Тус үзэсгэлэн 2024.02.01-01.20-ны хүртэл аймгийн музейн түр үзэсгэлэнгийн танхимд үзэгч та бүхэнд хүргэх болно.
Хүрэлцэн ирж таалан сонирхоно уу.]]>
admin Thu, 01 Feb 2024 17:45:27 +0800
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН МУЗЕЙ ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ҮЗМЭРЭЭ БАЯЖУУЛЛАА https://gobimedia.mn/index.php?newsid=1280 https://gobimedia.mn/index.php?newsid=1280 Улаанбаатар хотын Байгалийн түүхийн музейгээс 70 сая жилийн тэртээд хамаарах өвсөн тэжээлт Заврофолус үлэг гүрвэлийн хэлхээ яс, Протоцератопс эвэрт үлэг гүрвэлийн толгойн яс, Орнитомимозаврын сарвуу, чулуулган дээрх загас ургамлын дүрс бүхий нийт 6 ширхэг олдвороор Өмнөговь аймгийн музей үзмэрээ баяжууллаа.]]> admin Sun, 28 Jan 2024 17:10:15 +0800 Музейн алтан сан хөмрөгт УЛСЫН МАНЛАЙЛАГЧ ТЭРГҮҮНИЙ аймгаар шалгарсан хүндэт цомыг хүлээлгэн өгөв https://gobimedia.mn/index.php?newsid=1295 https://gobimedia.mn/index.php?newsid=1295 Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж 2021, 2022 ,2023 онуудад Өмнөговь аймаг УЛСЫН МАНЛАЙЛАГЧ ТЭРГҮҮНИЙ аймгаар шалгарсан хүндэт цом, мөн ТӨРИЙН ТАХИЛГАТ ГОВЬГУРВАНСАЙХАН УУЛЫН ТАХИЛГЫН САН АЙЛТГАЛЫГ билэгт сайн бар өдөр Аймгийн Музейд гардуулан өглөө.

Музейн алтан сан хөмрөгийг баяжуулахад үнэтэй хувь нэмэр оруулсанд халуун талархал илэрхийлье. ]]>
admin Tue, 16 Jan 2024 17:47:35 +0800
850 хүний суудалтай шинэ Хөгжимт жүжгийн тeатр нээлтээ хийлээ https://gobimedia.mn/index.php?newsid=1273 https://gobimedia.mn/index.php?newsid=1273
Дахин давтагдашгүй архитектурын өвөрмөц шийдэл бүхий бүрэн цутгамал, 7 давхар барилгатай дүйцэхүйц өндөртэй 4 давхар, 850 хүний суудалтай шинэ Хөгжимт жүжгийн тeатр нээлтээ хийлээ.

Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Соёлын дэд сайд М.Батбаяр, аймаг орон нутгийн удирдлагууд, говь нутгийн бахархал болсон уран бүтээлчид оролцлоо.

Улаан гэрээс эхлэлтэй аймгийн Хөгжимт жүжгийн театр 91 жилийн түүхэндээ жишиг болсон шинэ театрын барилгаа ёслол төгөлдөр хүлээн авч шинэ уран бүтээлүүдээ говьчууддаа хүргэж эхэллээ.

Олон сайхан уран бүтээл шинэ тайзнаа амилан, үзэгч олныг оюуны цэнгэлд хөтөлж, говь нутгийн соёл урлаг дэлхийд түгэх болтугай.]]>
admin Fri, 01 Jul 2022 09:00:53 +0800
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХӨГЖИМТ ЖҮЖГИЙН ШИНЭ ТЕАТРЫН НЭЭЛТИЙН ӨДРҮҮДИЙН ХӨТӨЛБӨР https://gobimedia.mn/index.php?newsid=1272 https://gobimedia.mn/index.php?newsid=1272 2022.06.27
"ЦЭНГЭЛИЙН ЭГШИГ - I" Ахмад уран бүтээлчдийн тоглолт (19.00 цагаас)

2022.06.28
"Миний найз Рофот" хүүхдийн жүжиг (15.00 цагаас)

2022.06.29
Гэгээн муза” наадмын тэргүүн шагналт "ХӨХ НАР" түүхэн жүжгийн нээлтийн тоглолт (19.00 цагаас)

2022.06.30
Шинэ театрын нээлтийн үйл ажиллагаа(10.00 цагаас)

Театрын үйл ажиллагаатай танилцах, шинэ номын сангийн нээлтийн ажиллагаа
(12.00 цагаас)

"ЦЭНГЭЛИЙН ЭГШИГ - II" Театрын уран бүтээлчдийн нээлтэд зориулсан тоглолт(19.00 цагаас)

2022.07.01
УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн урилгаар домогт "ХАРАНГА" хамтлагийн тоглолт.(19.00 цагаас)

ХЖТ-ын касс: 9953-6563]]>
admin Mon, 27 Jun 2022 11:20:27 +0800
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ "СОЁЛЫН ХЭЛТЭС" БАЙГУУЛНА https://gobimedia.mn/index.php?newsid=1250 https://gobimedia.mn/index.php?newsid=1250
🔹Соёлын сайд Ч.Номин аймгийн Засаг даргын дэргэдэх “Соёлын хэлтэс” байгуулах асуудлыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулаа.

🔹Монгол Улс нь 1996 оныг хүртэл ард иргэдээ соён гэгээрүүлэх чиг үүрэг бүхий Соёлын яамтай, аймаг, нийслэлд Соёлын хэлтэстэйгээр соёлын үйлчилгээг танхимаар болон нүүдлийн хэлбэрээр хүргэж, төрийн соёлын бодлогыг орон нутагт хэрэгжүүлж ирсэн боловч 1996 онд Соёлын яамыг аймгийн Соёлын хэлтсүүдийн хамт татан буулгасан байдаг.

🔹Үндэсний соёл, уламжлалд тулгуурласан соёлын бодлогыг засаг, захиргааны нэгж бүрт хүргэн хэрэгжүүлэх, соёлын өөрчлөлтөд монгол хүнийг төлөвшүүлэх, бүх нийтийг соён гэгээрүүлэх бодлогыг улс орны хэмжээнд далайцтайгаар хэрэгжүүлэх шаардлага бий болсныг хүлээн зөвшөөрч Соёлын яамыг 24 жилийн дараа бие даан байгуулсан. Тэгвэл Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу аймгийн Засаг даргын дэргэдэх “Соёлын хэлтэс”-ийг 25 жилийн дараа дахин бие даан байгуулах шийдвэрийг гаргууллаа.

🔹Соёлын хэлтэс байгуулагдсанаар засаг захиргааны нэгж бүрт соёлын үйлчилгээг хүргэх, бүх нийтийн соёлын боловсролоор дамжуулан соён гэгээрүүлэх, соёлын үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, соёлын өв, уламжлалт ёс заншлаа өвлүүлэх, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх болон орон нутгийн онцлогийг төрийн соёлын бодлоготой уялдуулан хөгжүүлэх боломжтой юм.

🔹Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай тогтоолд өөрчлөлт оруулж, “Боловсрол, соёл урлагийн газар” гэснийг Боловсролын газар, Соёлын хэлтэс гэж өөрчилж, шинэчиллээ.]]>
admin Thu, 17 Jun 2021 07:15:44 +0800
МУСТА, Зураач С. Борхүү гуай Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар МОНГОЛ УЛСЫН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН цолоор шагнагдлаа https://gobimedia.mn/index.php?newsid=1257 https://gobimedia.mn/index.php?newsid=1257 Говь нутгийнхаа соёлын Биет бус ѳвийг ѳвлѳн уламжлагч, Монгол зургийн уламжлалт аргаар зурдаг МУСТА, Зураач С. Борхүү гуай Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар МОНГОЛ УЛСЫН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН цолоор шагнагдлаа.]]> admin Mon, 14 Jun 2021 07:24:39 +0800 Өмнөговийн уугуул С. Байгальсайхан МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР шагнагдлаа https://gobimedia.mn/index.php?newsid=1256 https://gobimedia.mn/index.php?newsid=1256 Монгол Улсын Ерөнхийлөгчийн 153 дугаар зарлигаар боловсролын салбараас Гавьяат цол хүртэж буй хүмүүсийн шагналыг гардуулах ёслол өнөөдөр Төрийн ёслол, хүндэтгэлийн Их танхимд болов.

Монгол улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Зарлигаар Өмнөговь аймгийн Баяндалай сумын харьяат "Улаанбаатар" Их сургуулийн захирал, Хэл бичгийн ухааны доктор, профессор Санжаагийн Байгальсайхан МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР шагнагдлаа.]]>
admin Sun, 13 Jun 2021 07:23:11 +0800