Deprecated: Array and string offset access syntax with curly braces is deprecated in /home/gobimedia/public_html/engine/classes/templates.class.php on line 243 Бизнес хуудас - Gobimedia.mn :: Өмнөговьчуудын цахим хөтөч https://gobimedia.mn/ ru Бизнес хуудас - Gobimedia.mn :: Өмнөговьчуудын цахим хөтөч DataLife Engine Хоёр дахь Оюутолгой буюу Хармагтайн ордыг тойрсон олон сонирхлын улс төр https://gobimedia.mn/index.php?newsid=584 https://gobimedia.mn/index.php?newsid=584 Оюутолгойг мэдэхгүй монгол хүн үгүй. Харин Хармагтайн ордыг тэр бүр мэдэхгүй гэдэгтэй мөрийцсэн ч болох байх.Хармагтайн орд гээч Оюутолгойгоос илүү гарна уу гэхээс дутахгүй ордын тухай мэдээллийг улстөрчид машид нууцалж явсаар өнөөг хүрэв.

Гэвч энэ тухай мэдээлэл ил болох цаг нь болсон бололтой. Учир нь хоёр дахь Оюутолгой хэмээн нэрлэгдэж буй Хармагтайн ордыг тойрсон улстөрчдийн ашиг сонирхол “дээл”-ндээ багтахаа больж байна. Хармагтайн орд нь Улаанбаатараас 420 км-т Өмнөговийн Манлай сумын нутагт байрладаг.

Оюутолгойгоос 120 км, Цагаан суваргын ордоос 170 км зайтай оршдог. Өөрөөр хэлбэл, Хармагтай нь Оюутолгой, Цагаан суварга зэрэг томоохон ордуудыг багтаадаг алт, зэсийн бүсэд байдаг юм. Хармагтайн орд ЖОРК-ийн тайлангаар 1.533 сая паунд зэс, 2 сая унцаас багагүй алт бүхий 203 сая тн хүдрийн нөөцтэй. Харин хамгийн өндөр агууламжтай хэсэг нь 0.47 хувийн зэс, тн тутамд 0.59 гр алт бүхий 56 сая тн хүдэр байгаа юм. Одоогийн байдлаар компанийн хайгуул хийсэн талбай нь нийт лицензийн талбайн бага хувийг эзэлдэг гэж байгаа.

ALS Group мэдээлэхдээ Рио Тинтогийн эзэмшилд байдаг Оюутолгойгоос дутахгүй орд Монголд нээгдлээ. Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Занаду Майнз” компани Хармагтайд порфирийн төрлийн ордыг нээснээ зарласан юм. Энэ ордын баялгийг дэлхийд гайхагддаг Индонезийн Грасбергийн уурхайтай зүйрлэж болох юм гэжээ. Мөн Монголын эрх баригчид энэ ордын талаарх мэдээллийг нууцалж байгаа нь хачирхалтай гэсэн байна.

Хамгийн гол нь Хармагтайн ордыг үлэмж бага өртгөөр олборлох боломжтой ажээ. Нэг метрийн өрөмдлөгийн өртөг 600 ам.доллар байхад “Занаду майнз” 100 ам.доллараар өрөмдлөгөө хийдэг.



Stockhouse.com-д “Занаду Майнз”-ийн захирал Эндрю Стюарт “...Хармагтайн порфирийн төрлийн алт, зэсийн орд бол Монголд төдийгүй дэлхийд дээгүүрт орох алтны нөөц юм. Энэ төсөл нь эдийн засгийн хувьд өндөр ашигтай, нэн ховор алт, зэсийн ордод тооцогдож байна” гэж ярилаа хэмээн мэдээлжээ.

“Занаду Майнз” нь Хармагтайн ордод хайгуул хийх 30 жилийн хугацаатай лиценз авчээ. Гэхдээ энэ ордоо Австралийн хөрөнгө оруулалттай “Монгол металс” компанид худалдсан гэх мэдээлэл бий. Энэ компани нь Xanadu-ийн охин компани. Австралийн Хөрөнгийн биржийн мэдээллээр Xanadu mines компанийн 90 хувийг THR буюу Оюутолгойн хувь эзэмшигч Turquoise Hill Resources эзэмшдэг болж таарч байгаа юм. Товчхон хэлэхэд энэ олон компанийн цаана Рио Тинто байна гэсэн үг.

Гэвч Рио Тинтогийн хувьд худалдаж авсан байлаа ч өөрийн нэрээр үйл ажиллагааг үргэлжлүүлэхгүй. Учир нь Оюутолгойн ордын Тогтвортой байдлын гэрээ нь монголчуудын дургүйцлийг хүргэсэн. Одоо Хармагтайн ордод ашиглалтын лиценз, улмаар Тогтвортой байдлын гэрээ байгуулах шаардлага тулаад байгаа тухай ажиглагчид хэлж байна.

Ерөөс энэхүү Ашиглалтын лиценз болон Тогтвортой байдлын гэрээ л өнөөдөр Монголын эрх баригчдын дунд өрнөж буй үйл явдлын зангилаа байж мэдэхээр байна.

Монгол Улсын Засгийн газар түүхэндээ дөрвөн удаа томоохон Тогтвортой байдлын гэрээ байгуулж үзсэн. Бороо гоулд, Цайрт минерал, Нарийн сухайт, Оюутолгойн Тогтвортой байдлын гэрээг байгуулж байв.Эхний гурвыг Ц.Элбэгдорж Ерөнхий сайд байхдаа үзэглэсэн. Оюутолгойн гэрээг 2009 онд Ерөнхий сайд С.Баяр байгуулсан.

Харин тав дахь буюу энэхүү Хармагтайн ордын Тогтвортой байдлын гэрээг одоогийн Засгийн газар байгуулах тун сонирхолтой байгаа гэнэ. Бүр ирэх аравдугаар сарын эхээр энэ гэрээг үзэглэхээр төлөвлөөд байжээ.

Гэрээний урьдчилсан нөхцөлийг харвал Оюутолгойн гэрээний жишгээр Монголын Засгийн газар ордын 34 хувийг эзэмшинэ. Харин “Занаду Майнз” 51 хувийг эзэмшихээр тусгажээ. Эндээс 15 хувь нь хаашаа ч юм алга болчихоод байгаа. Энэ хаачсаныг Засгийн газар л мэднэ гэсэн үг.

Ер нь энэ Засгийн газар уул уурхайн ихээхэн ашиг сонирхолтой гэх тодотголтой. Хэд хэдэн үйл ажиллагаа яригддаг. Мөн зарим сайд нэр холбогдсон явдал ч бий.

Тиймээс тэд ямар ч үнээр хамаагүй энэ хэвээр байж Хармагтайн Тогтвортой байдлын гэрээг байгуулна гэж тохирсон гэх мэдээлэл байгаа юм. Энд тэндхийн нуур, далайн эрэг бараадан хийсэн уулзалтуудаараа МАН-ын дараагийн удирдлагад өөрийн хүнийг зүтгүүлнэ. Хүч тэнцэх, эсвэл байдал эвгүйтвэл УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдийг МАН-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр үлдээж галыг намдаах төлөвлөгөө боловсруулсан гэж байна.

Үнэнийг хэлэхэд энэ мэтээр МАН-ын улс төрийн нөхцөл байдал амаргүй байна. Тэд эвлэнэ гэдэг юу л бол гэж харагдаж байгаа юм. Уг нь бол эдийн засгийн ийм хүнд үед Засгийн газар Хармагтайн орд мэтийн шинэ тутам “саалийн үнээ”-гээ ёслол төгөлдөр зарлаж байх учиртай юм. Гэвч тэгсэнгүй. Тэгэхээр энэ мэдээлэл үнэний хувьтай гэсэн үг.

Юу гэвэл нөөц баялгаараа дэлхийг алмайруулсан Хармагтайн орд газар бидэнд байна. Энэ үнэн. Ийм нөөцтэй орд илрээд хэзээ мөдгүй Тогтвортой байдлын гэрээ байгуулж улс орны эдийн засагт эргэлт хийх гэж байгаа гэж Засгийн газар өнөөг хүртэл зарлаагүй. Энэ бас л үнэн.

Тиймээс “...Монголын баялгийг сорж байгаа хэдхэн гэр бүл бий. Тэдэнтэй би хэзээ ч эвлэрэхгүй” гэж мэдэгддэг Ерөнхийлөгч үүнд анхаарлаа хандуулбал зохистой харагдаж буй.

Ингэхгүй гэвээс бүтэн найман жилийн турш Оюутолгойг шүлс гоожуулан харж суугаа монголчууд бидний өрөвдөлтэй хувь заяа давтагдах нь ээ.

Ч.Мөнх
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин]]>
admin Fri, 07 Jun 2019 09:57:16 +0800
Таван толгойн нүүрсний уурхайн бүс нутгийн Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ https://gobimedia.mn/index.php?newsid=583 https://gobimedia.mn/index.php?newsid=583 Дэд төслийн зорилго юу вэ?
Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний гол зорилго нь Тавантолгойн нүүрсний уурхайн бүс нутагт хэрэгжиж буй уул уурхайн төслүүдийн үр дүнд байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд давхардсан болон хосолсон сөрөг нөлөөг тодорхойлох, хуримтлагдах шинж чанарыг үнэлэх явдал юм.

Төслийн хүрээнд одоогоор юу хийгдэж байна вэ?
Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээг хийж байна.

Төслийн хүрээнд цаашид юу хийгдэх вэ?
Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээг эцэслэх

Багануурын нүүрсний уурхайн бүс нутгийн Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ

Дэд төслийн зорилго юу вэ?
Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний гол зорилго нь Багануурын нүүрсний уурхайн бүс нутагт хэрэгжиж буй уул уурхайн төслүүдийн үр дүнд байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд давхардсан болон хосолсон сөрөг нөлөө тодорхойлох, хуримтлагдах шинж чанарыг үнэлэх явдал юм.

Төслийн хүрээнд одоогоор юу хийгдэж байна вэ?
Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээг хийж байна.

Төслийн хүрээнд цаашид юу хийгдэх вэ?
Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээг эцэслэх]]>
admin Mon, 27 May 2019 09:43:07 +0800
Залуучуудын нийгэмд ээлтэй бизнес эрхлэх чадавхыг нэмэгдүүлэх эхний бизнесийн сургалт https://gobimedia.mn/index.php?newsid=586 https://gobimedia.mn/index.php?newsid=586 Өмнөговь аймаг, Ханбогд сумын залуучуудын нийгэмд ээлтэй бизнес эрхлэх чадавхыг нэмэгдүүлэх эхний бизнесийн сургалт Ханбогд сумын Иргэдийн хөгжлийн төв дээр 5 сарын 25 – 29 өдрүүдэд явагдаж байна.
Энэхүү сургалтаар нийгэмд ээлтэй бизнесийн талаарх үндсэн ойлголт, гарааны бизнесийн санхүүгийн удирдлага, гарааны бизнесийн стратеги, бизнес төсөл бичих аргачлал зэрэг сэдвүүдээр 5 өдрийн сургалт зохион байгуулагдаж байна.

Энэхүү 5 өдрийн сургалтын үр дүнд Ханбогд сумын залуус өөрсдийн хэрэгжүүлж буй бизнесээ нийгэмд ээлтэй хэлбэрээр эрхлэх арга туршлагатай болохоос гадна өөрсдийн бизнес төсөлтэй болох юм. Цаашид санхүүжүүлэгч байгууллагуудад төслийн зээл, санхүүжилт олж авах боломж бүрдэх юм.

Залуучуудын энтрепренершипыг дэмжих төсөл нь Оюу Толгой ХХК, Нэгдсэн үндэстний байгууллагын Хүн амын сан, Хөгжлийн Шийдэл ТББ нар хамтран Өмнөговь аймаг тэр дундаа Ханбогд сумын залуучуудыг нийгэмд ээлтэй бизнес эрхлэх мэдлэг болон сэтгэлгээг хөгжүүлэх, цаашлаад бүс нутагтаа эерэг өөрчлөлт бий болгоход чиглэн ажиллахаар залуучуудын энтрепренершипыг дэмжин ажиллаж байна.

Энэхүү залуучуудын энтрепренершипыг дэмжих үйл ажиллагаа нь НҮБ-ын Хүн амын сан, НҮБ-ын Хүүхдийн сан, ДЭМБ, Монгол улсын Засгийн газар, Өмнөговь аймаг, Австралийн Элчин сайдын яам болон Оюу Толгой ХХК-аас санхүүждэг Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сантай хамтран хэрэгжүүлж буй “Өмнөговь аймгийн эмэгтэйчүүд, залуучуудын эрүүл мэндийг дэмжих нэгдсэн хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжих бөгөөд Өмнөговь аймаг болон Ханбогд суманд төвлөрөн хэрэгжих юм.]]>
admin Sun, 26 May 2019 10:11:15 +0800
ОЮУТОЛГОЙД ХАНГАН НИЙЛҮҮЛЭЛТ ХИЙХ 9 КОМПАНИТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ https://gobimedia.mn/index.php?newsid=591 https://gobimedia.mn/index.php?newsid=591 "Өмнөговьд үйлдвэрлэе" жижиг дунд бизнес эрхлэгчдийн экспо аймгийн төв Даланзадгад хотноо болж байна. Орон нутгийн бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчдээ дэмжих зорилгоор Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Оюутолгой компани хоорондын хамтарсан ханган нийлүүлэлтийн ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсэг орон нутгийн үйлдвэрлэгчдийн уул уурхайд ханган нийлүүлэлт хийх ажлыг онцгой дэмжин ажиллаж байгаа бөгөөд "Өмнөговьд үйлдвэрлэе" экспогийн үеэр Оюутолгой ХХК нь нэр бүхий 9 компаниас нийт 26 тэрбум төгрөгийн ханган нийлүүлэлт авахаар гэрээг байгууллаа. Тодруулбал Цасода пластик ХХК, Баян-Уул ХХК, Ханбогд Минерал байг ХХК, Их шанхын дугант ХХК, Хан бүрэн трэйд ХХК, Уужим-Од ХХК, Ханбогд индастри ХХК, Хангүрд ХХК, Ханбогд хөгжил ХХК-тай ханган нийлүүлэлт хийж хамтран ажиллахаар боллоо.

А.Үүрийнтуяа]]>
admin Thu, 23 May 2019 10:56:33 +0800
Ѳмнѳговь Бизнес Форум-2019 https://gobimedia.mn/index.php?newsid=585 https://gobimedia.mn/index.php?newsid=585 Ѳмнѳговь аймагт 250 бизнес эрхлэгчдийн Бизнес форумыг Голомт банкны Өмнөговь салбараас санаачлан 2 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.
Голомт банкны шилдэг илтгэгчид маань Ѳмнийн говьчууддаа зориулж санхүүгийн боловсрол олгох чиглэлээр дараах илтгэлүүдийг тавьсан.
Илтгэлийн сэдэв;
"Дэлхийн жишиг Монголын банк"
"Макро ЭЗ-ийн тойм, ЗЗ-ийн чиг хандлага ба хэтийн тѳлѳв"
"Үндэсний хуримтлал"
"Санхүүгийн менежмент"
"Хүний нѳѳц ба бүтээмжтэй ажилтны сэтгэл зүй" сэдвээр илтгэл тавилаа.Оюуны хѳрѳнгѳ оруулалт хийсэн шилдэг илтгэгч нартаа талархсан сэтгэлээ тус банкны зүгээс илэрхийлж байлаа.

]]>
admin Sat, 18 May 2019 10:04:39 +0800
"ӨМНӨГОВЬД ҮЙЛДВЭРЛЭЕ" ЖИЖИГ ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧ, ХОРШООЛОГЧДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛОВ https://gobimedia.mn/index.php?newsid=590 https://gobimedia.mn/index.php?newsid=590 2019 оныг Өмнөговь аймаг "Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жил" болгон онцолж малчид, газар тариалан эрхлэгч, бизнес эрхлэгчид рүү чиглэсэн томоохон ажлуудыг хийж байна. "Өмнөговьд үйлдвэрлэе" экспог 2 өдрийн турш аймгийн төв Даланзадгад хотноо зохион байгуулж орон нутгийн үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчдээ оролцуулсан юм.

Тэд өөрсдийн бүтээгдэхүүн ажил үйлчилгээгээ сурталчлах үзэсгэлэн худалдаанд оролцож бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр хэрэглэгчдэд худалдаалсан байна. Энэ үеэр бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчдийг хамруулсан "Өмнөговьд үйлдвэрлэе" зөвлөгөөнийг хийж зөвлөмж гаргаж ажиллахаар боллоо.

Аймгийн хэмжээнд газар тариалан эрхлэгч, малчид иргэд, үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчид олон нийтэд нэн хэрэгцээтэй махны үйлдвэр, төмс хүнсний ногооны механикжсан зоорь, хүнсний иж бүрэн лабораторийг байгуулж байна.

"Өмнөговьд үйлдвэрлэе" жижиг дунд бизнес эрхлэгч, хоршоологчдын зөвлөгөөний үеэр орон нутгийн жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зээл олгох талаар холбогдох байгууллага мэргэжилтэн мэдээлэл өгч хамрагдах боломжуудын талаар танилцуулав.

#Хөдөө_аж_ахуй_үйлдвэржилтийн_жил_2019

“ӨМНӨГОВЬД ҮЙЛДВЭРЛЭЕ” ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДИЙН
ЗӨВЛӨГӨӨНӨӨС ГАРСАН ЗӨВЛӨМЖ

Зөвлөгөөнд оролцогчид “ӨМНӨГОВЬД ҮЙЛДВЭРЛЭЕ” нэгдсэн уриан дор орон нутгийн төр, захиргааны байгууллагууд, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, хоршоологчдод хандсан доорх зөвлөмжийг гаргаж байна.

Аймаг сумын түвшинд:

1. Төр-хувийн хэвшил, шинжлэх ухаан, судалгаа хөгжүүлэлтийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, олон талт түншлэлийг хөгжүүлэх
2. Орон нутгийн нөөц боломжид тохирсон нэн шаардлагатай үйлдвэрлэлийг өргөжүүлэн хөгжүүлэх, бий болгох зорилгоор жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагаа, төслийг сонгон шалгаруулах замаар Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, Сум хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлээр дэмжих, төслийн сонгон шалгаруулалтад мэдлэгт суурилсан, зээлийн баримжаатай, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлсэн байдлыг чухалчлах, инновацийн санаачлагыг дэмжих
3. Үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, бойжуулах, чадавхжуулах чиглэлийн бизнес инкубаторын үйлчилгээг үзүүлэх
4. Олон улсын донор байгууллагуудаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг орон нутагт татах, түүнд орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох
5. Үйлдвэрлэл эрхлэгчдийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн инженер, техникийн ажилтан, мэргэжилтэй ажилчид бэлтгэх сургалтын тогтолцоог боловсронгуй болгох саналыг салбарын яамд, мэргэжлийн боловсролын байгууллагуудад тавих, хамтран ажиллах
6. Төрийн болон томоохон төсөл хөтөлбөрүүдийн худалдан авах ажиллагаанд стандарт шаардлага хангасан орон нутагт үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан авах бодлогыг баримтлах
7. Аймгийн суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Үйлдвэрийн бүсэд үйлдвэрлэлийн зориулалттай газрын зөвшөөрлийг шуурхай шийдвэрлэж ажиллах

Төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодод

1. Үйл ажиллагаа, үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээрээ нэгдмэл байж кластерийн системээр үйл ажиллагаагаа төрөлжүүлэн хөгжих
2. Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн холбоодын үйл ажиллагааг холбон нэгтгэж ажиллах

Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд:

1. Үйлдвэрлэлд байгальд ээлтэй технологи бүхий иновацийг нэвтрүүлэн хөгжүүлэх
орон нутгийн, бүсийн, үндэсний зах зээлийн эрэлтэд чиглэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх
2. Орон нутагт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний төрөл, чанар стандартыг сайжруулан өрсөлдөх чадварыг дээшлүүлэх,
3. Үйлдвэрлэлийг шинжпэх ухааны үндэслэлтэй зах зээлийн тооцоо судалгаатай эрхлэх,
4. Бие биетэйгээ өрсөлдөхөөс илүүтэйгээр кластерийн үйл ажиллагаанд шилжиж, хөдөлмөрөө хоршиж бүтээмжээ нэмэгдүүлэх

Хоршоологчдод:
1. Хоршооны үйл ажиллагаандаа гишүүдийн оролцоог тэгш хангаж, гишүүдийнхээ хоршоо, бизнесийн талаарх мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэн ур чадварыг сайжруулах
2. Хамтын хөдөлмөр, хамтын бизнесийн ашиг тусыг олон нийтэд сурталчлах ажлыг хоршоод хоорондоо болон бусад байгууллагуудтай хамтран зохион байгуулах

А.Үүрийнтуяа]]>
admin Sun, 28 Apr 2019 10:55:13 +0800
Тавантолгойн төмөр замын бүтээн байгуулалтыг цогцоор нь шийдвэрлэлээ https://gobimedia.mn/index.php?newsid=587 https://gobimedia.mn/index.php?newsid=587 Бүтээн байгуулалтад 1800 гаруй цэргийн албан хаагч, 450 гаруй нэгж, техник хэрэгсэл оролцох юм. Тавдугаар сараас таван рот цэрэг 30, 30 км төмөр зам хариуцан барьж эхлэх бөгөөд цэргүүд дунджаар хоёр сая төгрөгийн цалин авна гэсэн тооцоо гарчээ.

Төмөр замын суурь бүтцийн зардал нь 780 гаруй тэрбум төгрөг бөгөөд цэргүүдийн цалин, дотоодын худалдан авалт зэргийг тооцон зардлаа төгрөгөөр гаргажээ. Шаардагдах техник хэрэгслийг түрээслэж, эсвэл худалдаж авна. Нэг км төмөр замыг 1.2 сая ам.доллараар тавих бөгөөд энэ нь дотоод, гадаадын компанийн өгч байсан саналаас гурав дахин бага гэсэн үг юм.

Төмөр замтай болсноор Оюутолгой, Тавантолгой, Цагаан суварга зэрэг томоохон ордын бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах хоёр дахь гарцтай болно гэж үзлээ.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн ТЭЗҮ-д тулгуурлан шаардлагатай санхүүжилт босгох зорилгоор нэг удаагийн, хүүгүй, урт хугацааны үнэт цаасыг 750 тэрбум төгрөгийн нэрлэсэн үнээр хаалттай хүрээнд худалдахаар төлөвлөсөн байна.

Дээрх чиглэлийн төмөр зам нь Тавантолгойн нүүрсний орд газраас Цагаансуваргын ордыг дайруулан Зүүнбаян өртөө хүртэл 414 км урттай. Уул уурхайн болон аж үйлдвэрийн бүтээгдэхүүний тээвэрлэлт, экспортыг нэмэгдүүлж, бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилготой юм.

Мөн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг эрчимжүүлэхээр боллоо. Гүйцэтгэгчийг “Тавантолгой төмөр зам” компани удахгүй тодруулж, 2021 оны эхний улиралд төмөр замыг ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна. Гэхдээ цэгийн асуудлыг БНХАУ-ын талтай тохиролцож чадвал 2020 оны эхний улиралд ашиглалтад оруулах боломж ч байна.

Дээрх чиглэлийн нэг км төмөр замын өртөг 2.8 сая ам.доллар юм. Суурь бүтцийн 56.6 хувь баригдсан учир 49 хувьд нь дотоодын аж ахуйн нэгж, банк санхүүгийн байгууллага, эсвэл гадныхныг оролцуулахаар төлөвлөжээ.

Үүнээс гадна Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын авто замыг шинэчилж дөрвөн эгнээ болгох ажлыг энэ жил эхлэхээр боллоо. Эдгээр бүтээн байгуулалт хийгдсэнээр Тавантолгойн уурхайгаас жилд 60 сая тонн нүүрс экспортолно гэж тооцоолж байна.]]>
admin Fri, 12 Apr 2019 10:24:07 +0800
Шатахууны үнэ өсөв https://gobimedia.mn/index.php?newsid=275 https://gobimedia.mn/index.php?newsid=275 Сүүлийн хэдэн өдрүүдэд ам.долларын ханш чангарч, 2568 төгрөгтэй тэнцсэн бол өнгөрөгч амралтын өдрүүдэд шатахууны үнэ өслөө. Тухайлбал, АИ-92 шатахууны үнэ литр тутамдаа 50-100 төгрөгөөр, АИ-95 бензиний үнэ 100-250 төгрөгөөр нэмэгдээд байна.Одоогийн байдлаар "Петровис" компанийн харъяа шатахуун түгээх станц АИ-92-ыг 1885 төгрөгөөр, АИ-95 шатахууныг 2215 төгрөгөөр худалдаалж байна. Харин "Магнай трейд" АИ-92-ыг 1910 төгрөгөөр, АИ-95-ыг 2150 төгрөгөөр, Шунхлай АИ-92 -ыг 1895, АИ-95 шатахууныг  2220 төгрөгөөр тус, тус худалдаалж байна.
Шатахууны үнэ өссөн шалтгааныг нефть импортлогчид ам.долларын ханш өссөнтэй холбон тайлбарлаж буй. Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Ам.доллар чангарч байгаа нь худалдааны дайнтай холбоотой” гэдэг тайлбар хийх болсон.
Эдийн засагчид 2019 он гарахад нефтийн үнэ өсөх эрсдэл бий гэдэг анхааруулгыг өгч буй. Иймээс нефтийн үнэ дахиад ч өсөхгүй гэх баталгаагүй байгаа юм.
Монгол Улс жилд 800 саяас 1.4 тэрбум төгрөгийн нефтийн бүтээгдэхүүн хэрэглэдэг. Үүний 90 гаруй хувийг “Роснефть” компаниас импортолдог.
Энэ он гарсаар нефтийн бүтээгдэхүүний үнэ хэд, хэдэн удаа өссөн. Энэ асуудлаар өмнө нь Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо Засгийн газарт хандан шаардлага хүргүүлж байсан бол дараа нь Ардчилсан нам Ерөнхий сайдад хандан шаардлага хүргүүлж байсан удаатай. Тус намын зүгээс 2016 онд АИ 92 шатахуун литр нь 1534 төгрөг байсан бол одоо 1860 болсон. Дизель түлш 1640 байсан бол 2200 болж өссөн нь 200-560 төгрөгөөр өссөн дүнг илэрхийлж байна гэж мэдэгдэж байв]]>
admin Wed, 17 Oct 2018 14:33:20 +0800
ХҮҮХДИЙН ХАДГАЛАМЖААС ТАТВАР АВАХАА БОЛЬЦГОО‼ https://gobimedia.mn/index.php?newsid=40 https://gobimedia.mn/index.php?newsid=40 ХҮҮХДИЙН ХАДГАЛАМЖААС ТАТВАР АВАХАА БОЛЬЦГОО‼ 
Өчигдөр буюу 2018 оны 04 сарын 24-ний өдөр "Хас” банкинд нээлгэсэн хоёр хүүхдийнхээ хадгаламжийн бичилтийг ойрд хийлгээгүй гээд очсон чинь зарлага гээд мөнгө авсан байв. Гайхаад асуухад 2017 оны 06 сарын 01-нээс хувь хүний орлогын албан татвар гэж авдаг болсон гэх юм. Төсвийн цалингаар амьдардаг болохоор хоёр хүүхдийнхээ ирээдүйн сургууль, амьдралд нь нэмэр болох байх гэж бодоод төрөөс хэрүүл уруултай өгдөг 20.000 төгрөгийг нь хадгаламж нээлгээд тодорхой хэмжээний хүү бодогдоод 16 нас хүртэл овоо хэдэн төгрөгтэй болчих байх гэж бодож хадгалуулсан чинь төр бохир гараа шургуулчихсан байх юм. Энэ хүний ёсонд нийцэх асуудал мөн үү? Ядаж энхрий бяцхан үрсийнхээ ирээдүйн хадгаламжнаас татвар авахаа болиочээ. Зовж олсон мөнгөө байрны урьдчилгаа болгох гэж банкинд хуримтлуулж байгаа олон зуун гэр бүл байгаа. Тэд нараас бас төр хумсалсаар байх уу? Яагаад энэ талаар хүмүүс хэлж ярьж нийтлэхгүй байгаа юм бэ? Сэтгүүлч С.Баярын нийтлэлийг http://news.zindaa.mn/23lfнэг уншаад үзээрэй ард түмэн минь. Сэрэх хэлэх цаг нь болсон шүү. Энэ хуулийг эсэргүүцэж байна. Жич: Монгол төр иргэд, аж ахуй нэгжийн орлого бүрээс татвар авмаар байгаа бол шударга ханд. Түрээсийн бизнес, зах худалдааны төв, зуун айл орчмын барилгын материалын худалдаа эрхлэгчид, малчдаас татвар ав. Нэгэнт татвараа төлчихсөн хүмүүст дахин2 дарамт үзүүлж дээрэмдэхээ хэзээ болих юм.
Нийтийн дуучид дундаа өвөрмөц хоолойгоороо ялгарсан чадварлаг дуучин бол яахын аргагүй МУГЖ С.Батсүх билээ. Түүнийг сонсогч түмэн "Завхан гол”, "Дуут нуур”, "Монгол бүсгүйн үзэсгэлэн гоо” зэрэг хит дуунуудаар нь андахгүй. Завханы хэмээх МУГЖ С.Батсүхийн ярилцлагыг хүргэж байна.
-Таны Завхан нутагтаа гитар тоглоод дуулж явсан үеийн гэгээн дурсамжаас яриагаа эхэлье гэж бодлоо?
-За тэгье. Би 1983 онд Завхан аймгийн Хөгжимт драмын театрт орж байсан. Театрт орохоос өмнө тэр үеийн алдартай дуучид болох Д.Банзрагч, В.Оросоо нарын дуунуудыг дуулдаг байсан л даа. Тухайн үед одоогийнхоос өөр стилиэр, хамтлаг маягаар гитартай дуулдаг байлаа. Тэгж хүний дуу дуулаад явж байхдаа ер нь үзэгчид надад зориулж алга ташиж байна уу, үгүй юу гэж бодож эхэлсэн. Түүнээс хойш ер нь өөрөө өөрийгөө олж авах ёстой юм байна гээд урлагаас гардаг ч юм уу, барилгын сургуульд явдаг ч бил үү гэж их бодсон.
Гэтэл Хөдөлмөрийн баатар Ц.Намхайнямбуугийн "Москва, Ленинград хоёр миний хотон дотор л байсан юм байна шүү дээ” гэсэн ярилцлагыг уншаад ер нь би гурван жил өөртэйгээ ажиллая гэж бодсон юм. Ингээд гурван бадаг дуунд миний амьдрал байж магадгүй гээд "Завхан гол”, "Дуут нуур” дууг дуулж эхэлсэн.
-Тэгэхээр Хөдөлмөрийн баатар Ц.Намхайнямбуугийн ярилцлагыг уншсанаар өөрийгөө олж авсан гэсэн үг үү?
-Тийм шүү. Би өөрийгөө олж, хэн гэдгээ мэдрэх боломжийг надад олгосон юм.
-Та Завхан нутгийн олон сайхан уул усны холбогдолтой дууг дуулдаг. "Отгонтэнгэр шүтээн”, "Бадархундага”, "Тэс мөрөн ээж” гээд л. Нутаг усаа ер нь хэр шүтэж явдаг вэ?
-Эх хүн, эх орон хоёрыг ижил гэж боддог. Тийм учраас нутгийнхаа уул усны холбогдолтой олон дууг дуулсан. Төрсөн нутгаа шүтдэггүй, элэггүй хүн гэж байдаггүй байх. Гэхдээ би зөвхөн өөрийгөө л шүтдэг. Шашин шүтээд туйлшраад байдаггүй. Одоо болтол Отгонтэнгэр хайрхны Бадархундага дээр гарч үзээгүй гээд бод доо. Ер нь бол аливаа юманд хүндэтгэл гэж байх ёстой.
-Дууны урлагийг хүмүүс их амархан гэж боддог. Миний бодлоор дуулах урлаг гэдгийг зүгээр нэг дууг зөв хоолойгоор аялах биш аялахаас илүү ухаан, мэдрэмж шаарддаг гэж ойлгодог. Харин та юу гэж боддог вэ?
-Ер нь дууны урлаг гэдэг үнэхээр хүнд. Дууны урлагийг хоолойны урлаг гэж боддоггүй. Хамгийн эхэнд мэдрэмж, дараа нь сэтгэл, амьсгааны урлаг гэж боддог. Өнөөдөр Монгол даяараа дуулж, уралдаж байна. Монголд хоёр актав, магадгүй түүнээс илүү дуугардаг хүмүүс зөндөө бий. Дуучин хүн гэдэг өдөр бүр үзэгчдэд өөрийгөө шалгуулж дүн тавиулдаг.
Тухайн нийгэм уянгын дууг илүү сонирхож байна уу, цоглог дууг сонсож байна уу гэдгийг нь бас л мэдрэх хэрэгтэй.
-Монголчууд бүгд дуулдаг гэдэг ч жинхэнэ дуучин хүн манай улсад цөөхөн байдаг юм шиг санагддаг?
-Үнэхээр тийм. Өөрийнхөө уран бүтээлийг олны хүртээл болгосон уран бүтээлчид манайд цөөхөн байдаг. Дуучин В.Оросоо, Д.Банзрагч нарын үед 10 гаруйхан л дуучин байсан. П.Адарсүрэн, Д.Хоролсүрэнгийн үед ч мөн адил хориод дуучин л байдаг байсан. Түүний дараа Ц.Түвшинтөгс, Г.Эрдэнэбат, А.Долгор, С.Батсүх гээд мөн тооны л дуучин, харин бидний дараагийн үе болох С.Жавхлангийн үед бас л хориод хүн байсан. Одоо тэр хориод хүнээсээ шигшигдсээр байгаад хэдхэн хүн өнөөдөр нийтэд танигдаж байгаагаас биш брэнд болсон дуучин их цөөхөн байна. Дуучид тухайн зах зээлээ л сайн мэдрэх хэрэгтэй юм.
-Та Завханы театрт ажиллаж байснаа яагаад Улаанбаатарыг зорьж ирэх болов. Магадгүй хөдөөг бодоход хотод зах зээл илүү байв уу?
-Хотод урлагийн зах зээл байна. Миний аав Орост сургууль төгссөн өндөр боловсролтой хүн байсан учраас надад зах зээлийн зарчмыг суулгасан. Тухайн үедээ одоогийн энэ зах зээлийн нийгмийг шүтэн биширдэг байсан. Сайн сайхан амьдрахын тулд би урлагийг бизнес хэлбэрээр л хийж яваа хүн. Би Завханы театрт 10 гаруй жил ажилласан. Хүмүүс заримдаа театрын төлөө, урлагийн төлөө энэ тэр гэж худлаа ярьдаг. Яг үнэндээ хүн өөрөө өөрийнхөө төлөө бусдын төлөө л тэмцэж явдаг. Амьдрал өөрөө цагаан өрсөлдөөн. Тухайлбал, дөнгөж төрсөн хүн ээжийнхээ мээмийг хөхөх гээд зүтгэдэг шиг тэгж л тэмцэж яваа.
-Та хөдөө орон нутгийн театрт ажиллаж байсан хүний хувьд урлагт хот, хөдөөгийн ялгаа байна уу?
-Ялгаа байхгүй. Хөдөө орон нутагт залуусыг очиж ажиллаасай гэж боддог.
-Яагаад. Хөдөөд урлагт хөгжил дутмаг байдаг шүү дээ?
-Хөдөөгийн театруудад ажиллавал хамгийн бололцоотой. Хөгжим, тайз, багш нар нь бүгд түрээсгүй. Урлагийн үйл ажиллагаа явуулахад амар тайван орчинд сайхан ажиллана. СУИС-ийг төгссөн залуус гудамжаар дүүрэн байна. Хөдөөгийн театрт дуучид байхгүй. Тийм учраас залуусыг хөдөөд ажиллуулахын тулд төр засгийн ямар нэгэн бодлого хэрэгтэй. Улаанбаатар хотод 30 минут тайз түрээслэхэд ямар үнэтэй байдаг билээ. Харин хөдөө ямар ч түрээс байхгүй.
-Нээрээ ч жилд дуучин мэргэжлээр хэдэн зуун хүн төгсдөг. Ер нь сүүлийн үед залуу дуучид ганц нэгхэн дуу гаргачихаад од боллоо гэж биеэ тоох болж. Бараг л СУИС-ийг төгссөнөөрөө л өөрийгөө од гээд бодчихдог юм биш үү?
-Ер нь сүүлийн үеийн хүүхдүүд дуучин гэдэг мэргэжлээр өөрийгөө тайвшруулаад, ромбо, дипломдоо ханаад, бүтээл нь жижигдээд, хүн нь томдчихоод болохгүй юм. Би залуучуудыг оддын өвчнөөр өвчилчихсөн байна гэж загнадаг. Монголд эдгэрдэггүй гурван өвчин байдаг.
Оддын өвчин, цээж баяны өвчин гэж нүдэнд нь асар их мөнгө харагдаад адуутай ч яримаар санагддаг өвчин, мөн би мэргэжлийн хүн гээд ёрдойгоод яваад байдаг мөртлөө мэргэжил үнэртсэн юм байхгүй байсаар нас бардаг ийм л гурван өвчин байна. Сүүлийн үед ч мөнгөтэйгээс гадна менежмент сайтай хүн л дээшээ гардаг болсон. цаг. Өнөөгийн зах зээл дээр Т.Ариунаа, Б.Сарантуяа, Харангын Лхагваа зэрэг дуучдыг даваад гараад ирсэн дуучин алга л байна шүү дээ. Гэхдээ яах вэ залуучууд зүтгэж л байна. Тухайлбал Д.Намсрайноров, ВХ, гэх мэт дуучид сайн л ажиллаж байна.
-Таныг МУГЖ С.Жавхлантай хамтарсан тоглолт хийгээд өөрийнхөө уран бүтээлийг С.Жавхланд алдлаа гэж хүмүүс нэлээд ярьж байсан. Гэхдээ та хоёр мөнгө санхүүгийн хувьд ч юм уу, ямар нэгэн тохиролцоо хийсэн байх тийм үү?
-Надад өөрийн уран бүтээл гэж байхгүй. Зохиолын дуу гэдэг чинь нийтийн дуу шүү дээ. Ерөөсөө л бүх хүнд зориулсан дуу. Нийтээрээ дуулж байх ёстой. "Завхан гол” дууг миний өмч биш гэдгийг мэддэг байсан. Энэ дууг зохиосон эзэнтэй. Би зөвхөн дууг л дуулдаг. Хүнээр дуугаа дуулуулахгүй хэдэн зуун дууг өөртэйгөө цуг нас баруулаад яах юм бэ. Миний гэсэн өмч байдаггүй болохоор хүмүүс дуулж л байг л дээ. Монголд одоо л оюуны өмчийн тухай яригдаж эхэлж байна. Ардын дуу, нийтийн дуу гэдэг нэг ижил утгатай. С.Жавхлан надад санал тавьсан, хамтарч дуулсан. Чи тэдийг өг, чи тоглолтоо хий, би тоглолт дээр очъё гэх мэтээр наймаалцсан. Наймаа л хийсэн шүү дээ. Өнөөгийн нийгэмд бүх зүйл дээр мөнгө уралдаж байна. Мөнгөний уралдаан Монголд болж байна.
-Таныг дуучид дундаа их менежмент сайтай болохоор өдий болтол тайзан дээр амьдарч байна гэж ярьдаг. Зарим хүн МУГЖ С.Батсүх тайзнаас буух цаг нь болоогүй юм байх даа гэж ярих л юм?
-Тоглолтод оръё л доо энэ тэр гэж ерөөсөө гуйдаггүй. Хүмүүс л намайг та дуулаад өгөөч гэж санал тавьдаг. Тэр бүхнийг зөвшөөрдөггүй. Хааяа мөнгөтэй юманд л очиж дуулдаг. Сонсогчид миний орон зайг үгүйлдэг. Би ч өөрийнхөө мөн чанарыг мэдэрдэг. Завханы театрт байх үед хүмүүс уянгын дуу их сонирхдог байхад "Дуут нуур” гэх мэт уянгын дуу дуулж байсан. Дараа нь хүмүүс жаахан ритмлэг дуу сонирхоод ирэхээр нь "Монгол бүсгүйн үзэсгэлэн гоо”-г дуулаад, сүүлийн үед жаахан гаж маягийн дуу сонирхохоор нь тэр орон зай руу нь орсон. Яг ингэж зах зээлийн зарчмаар л яваад байгаа юм. Уран бүтээлч хүн нийгмийн сэтгэл зүйд асар их нөлөөлдөг.
-Нэг тоглолтод хэдэн төгрөгөөр дуулдаг вэ?
-Тэр сонин биш. Ер нь гадаадын орнуудад алтартнуудыг тоглолтын хувцастай байхыг нь харахын тулд мөнгө төлдөг.
-Таныг гавьяатын тэмдгээ зүүдэггүй гавьяат гэж ярьдаг. Үүний учир нь юунд байна?
-Би дөрвөн жилийн өмнө МУСТА цолоор шагнуулсан.
-Юу гэсэн үг вэ?
-Гайхах юу байх вэ. Гавьяат болох болоогүй байсан л гэсэн үг. Одоогоос 18 жилийн өмнө МУГЖ цолоор шагнуулсан. Би 2013 оны үед гавьяатын тэмдгээ гаргаж зүүнэ гэж бодож байгаа. Завханыхан 70 жилийн ойгоороо гавьяаттай болъё гээд намайг тодорхойлоод шагнасан. Би шагнуулахгүй гээд эсэргүүцэж л байлаа. Гэхдээ төрийн том шагналыг үгүйсгэсэндээ биш хүндэлсэндээ л тэр. Нэг хэсэг хүмүүс намайг Завханаас тэрбум төгрөг аваад зугтаж байгаа юм шиг муу хэлж байлаа. Өөрөө ч гэсэн зуун саяыг аваад дампуурчихсан юм шиг тийм сэтгэл зүйтэй байсан. Харин одоо бол гавьяат болох дөхөж байна гэж ойлгож байгаа.
-Шагнал гэснээс сүүлийн үед урлагийнханд олгодог шагналын үнэлэмж их унаад байгаа юм шиг санагддаг?
-Залуу хүнд өгч байх нь зөв. Залуучуудыг шагнаж байвал ичих булчирхай нь сайн ажиллана шүү дээ. Спортынхонд нэг удаагийн амжилтад нь л өгдөг биз дээ.
http://bestnews100.com/14889
]]>
gobimedia Sat, 28 Apr 2018 20:34:06 +0800
НООЛУУРЫН ЗАХ ЗЭЭЛЭЭ ХАМГААЛАХ НИРГЭСЭН ХОЙНО НЬ ХАШГИРСАН БОДЛОГО https://gobimedia.mn/index.php?newsid=39 https://gobimedia.mn/index.php?newsid=39 Ноолуурын зах зээл урд хөршийн наймаачдын гарт төвлөрчихсөн яваа. Монгол Улсын зах зээлээ хамгаалах бодлогоо өнөөдрийг хүртэл хийж хэрэгжүүлж чадахгүй байгаа. Жил бүрийн хаврын саруудад зөөлөн алт буюу ноолуурын ханш өсдөг. Ийм дүр зурагтайгаар арав гаруй жилийг бид угтаж, үдсээр.Дотоодын зах зээлээ хамгаалах бодлого байхгүйгээс Хятад панзчид өөрсдийн дураар үнэ ханш тогтоодог болсон нь нууц биш. Тэд юу гэж хэлнэ түүгээр нь болдог жамтай. Ноолуур гарах цагаар БНХАУ-аас цүнхтэй мөнгөө үүрэн орж ирэх хятад иргэд гурав болон дөрөвдүгээр сард хамгийн чанартай ноолуурыг худалдан авчихаад нутаг буцдаг аж. Харин үлдсэн жоохон ямааны үсийг дотоодын аж ахуйн нэгжүүд авдаг байна. Ер нь, Засгийн газар бодлогогүй, алсаа харахгүй яваагаас зөөлөн алт хэмээн нэрлэгдэх баялгаа гадныханд алдаж байгаа хэрэг.
Ийнхүү хэлэх шалтгаан нь дэлхийн тансаг хувцас, хэрэглэл, чимэглэлийн зах зээлд жилдээ 60 тэрбум ам.доллар эргэлддэг. Үүний дөрвөн тэрбум нь ноолууран бүтээгдэхүүнд ногддог байна. Хөнгөн, дулаан, зөөлөн гээд үнэхээр л дээдсийн хэрэглээ болох тансаг эдлэлийн үндэс, уурхай нь ямаа. Тэгвэл дэлхийдхамгийн чанартай ноолуур гаргадаг нь Монгол, БНХАУ гэж тодорхойлогджээ. Өөрөөр хэлбэл, өвлийн ямаатай улс юм. Магадгүй төрийн бодлого зөв байх аваас тансаг хэрэглэлд зарцуулах дөрвөн тэрбумыг тэр чигээр нь цуглуулж чадахгүй юм аа гэхэд ядаж 30 хувийг нь авч чадвал эдийн засгаа дэмжиж, тэтгэх бас нэгэн урсгал болох талтай. Уул уурхай гэх ганц тулгууртай, ганхаж унах шахсан өнөөгийн эдийн засгаа сэргээх нэгэн гарц ч болох талтай. Гэвч зах зээлээ хэрхэн хамгаалахаа тодорхойлохгүй, гадаадад яаж худалдахаа ойлгохгүй явсаар өнөөг хүрчээ. Саяхнаас төр засаг нь арай хийн ноолуурын зах зээлээ хамгаалъя гэж дуугарч эхэллээ. Хамгаалахын тулд хэдэн бор төгрөг гаргаж, өндөр хүү тогтоох шинжтэй. Тодруулбал, 450 сая төгрөг зах зээлд нийлүүлж, жилийн 24 хувийн хүү тогтоох нь. Ийм өндөр хүүтэй мөнгө нийлүүлснээр зах зээлээ хамгаалах уу гэдэг хачирхалтай. Тэгээд ч ноолуурын сезон дуусч байхад шүү дээ. Учир нь, урд зүгийн Засгийн газар наймаачиддаа гурван хувийн хүүтэй мөнгө гарган өгч, Монгол Улсын ноолуурыг хамаад ир хэмээн аль гуравдугаар сард илгээчихсэн. Тэд ч өгсөн үүрэг даалгаврыг нь биелүүлчихээд эх орондоо буцсан байна. Гэтэл манай засаг төр ниргэсэн хойно нь хашгирах гэдэгчлэн хөг нь өнгөрсөн хойно зах зээлээ хамгаална хэмээх нь инээдтэй мэт. Эсвэл дээрх хэмжээний мөнгөөр хятад руу очиж ноолуур авах хэрэг үү.
Үүнээс гадна зээл нэртэй мөнгө нийлүүлтээр дамжуулан иргэдээ шулах нь тийм ч тааламжтай биш. Жилийн 24 хувийн хүүтэй байна гэдэг цэвэр мөнгө хүүлэлт. Байрны найман хувийн зээл гэхэд иргэдийг хэрхэн шулж буй нь харагддаг. Гэтэл 24 байна гэхээр бүр хэтийдэх мэт. Салбар хариуцсан сайд нь ийм өндөр хүүтэй мөнгө зээлүүлэх боломжгүй хэмээн хөөцөлдөж хоёр дахин буулгахаар ярьж байгаа ч амжилтанд хүрэхгүй яваа аж. Ерөнхийдөө урд хөршийн бодлогыг харвал Монгол Улс эдийн засгийг нь батжуулах түүхий эдийн бааз суурь нь болчихож. Засгийн бодлогоороо худалдан авалт хийх нөхцөл ч бүрдүүлж буй нь гурван хувийн хүүтэй зээл. Гэтэл Монгол Улсын засаглал иргэдээ яаж шулах уу гэсэн бодлоор ажиллах нь маш том тэнэглэл гэлтэй. Ядаж урд зүгийнхэн шиг гурван хувь биш юм гэхэд зах зээлээ хамгаалах мөнгөн зээлийн хүүгээ 10-аас дээш гаргахгүй байж болдоггүй хэрэг үү.
Ниргэсэн хойно нь хашгирч, нийлүүлэх мөнгөндөө өндөр хүү тавьж, хамгаалахаас илүүтэй харшлах зүйл хийн, мөнгө хүүлэх бодлого барих нь оновчтой шийдэл биш биз ээ. Яах вэ, зах зээлээ хамгаалахаар хөдөлж байгаа нь сайн хэрэг ч хэрэгжих үйл явц нь хол явахгүй. Харин үүний оронд зах зээлээ хамгаалан, иргэдээ дэмжвэл илүү үр дүн авчирч, эдийн засагт ч өгөөжөө өгнө. Төр засгийн нүд хурц, үйлдэл зөв байвал иргэд ч бухимдалгүй амьдарна.
]]>
gobimedia Sat, 28 Apr 2018 20:33:40 +0800