Deprecated: Array and string offset access syntax with curly braces is deprecated in /home/gobimedia/public_html/engine/classes/templates.class.php on line 243 Гадаад мэдээ - Gobimedia.mn :: Өмнөговьчуудын цахим хөтөч https://gobimedia.mn/ ru Гадаад мэдээ - Gobimedia.mn :: Өмнөговьчуудын цахим хөтөч DataLife Engine Өвөрмонголд аялал жуулчлалын хотыг бүтээн байгуулна https://gobimedia.mn/index.php?newsid=1264 https://gobimedia.mn/index.php?newsid=1264 ӨМ нь Хөххот, Ордос, Хөлөнбуйр, Алшаа зэрэг дөрвөн аймаг хотыг аялал жуулчлалын хот болгон бүтээн байгуулах зорилт тавин ажиллаж байна. Үүнд ӨМ нь зүүн бүс нутагт хилийн бүс нутгийн аялал жуулчлал, мөс цасны аялал жуулчлалыг илүү эрчимжүүлж, Хөлөнбуйр хотыг Хятадын тал нутаг ой шугуй болон хилийн бүс нутгийн аялал жуулчлалын зорилтот бүс болгоно. Төв бүс нутагт байгаа Хөххот болон Ордосыг үндэстний соёлын өв, спорт тамирын чиглэлээр хөгжүүлж, баруун бүс нутагт байгаа Алшаа аймагт цөлийн аялал жуулчлалыг түлхүү хөгжүүлж, хувийн машинаар аялах зорилтот аялал жуулчлалын бүс болгох гэж байна. /Эх сурвалж: Синьхуа агентлаг/]]> admin Sun, 01 Aug 2021 07:41:43 +0800 Дуудаач Энххадын ном бүтээлийн үзэсгэлэн болж байна https://gobimedia.mn/index.php?newsid=1238 https://gobimedia.mn/index.php?newsid=1238 ӨМӨЗО-ны Алшаа нутгийн яруу найрагч, уран бүтээлч дуудаач Энххадын шинэ ном бүтээлийн үзэсгэлэн Баянхотод болж байна.
Шинэ ном бүтээлд нь “Чимээгүй байх тусам цэнхэр” яруу найргийн түүвэр, “Маргааш та хишигтэй юу” найруулгын түүвэр, “Орчлонгийн сайхан олонбулаг” дуу, яруу найргийн цомог багтжээ. Мөн Энххадын 30 жилийн турш зохион бүтээсэн ном бүтээл болон Алшаа нутгийн фото зурагчдын Энххадын төрсөн нутгийнхан гайхамшигт үзэмжийг зурагласан бүтээлийг дэлгэн үзүүлж байна. Үзэсгэлэн нь энэ сарын 23-ны өдөр болтол явагдана.]]>
admin Sun, 23 May 2021 15:07:43 +0800
Өвөр Монгол умардад нээлттэй хөгжлийг ахиулж байна https://gobimedia.mn/index.php?newsid=1224 https://gobimedia.mn/index.php?newsid=1224 Эрээн нь Хятадын умард бүсэд байрлах “Нэг бүс нэг зам ” -ын бүтээн байгуулалт болон Хятад Монгол Оросын эдийн засгийн коридорын чухал зангилаа хотын хувьд Хятад Европын галт тэрэгний дунд замын цорын ганц хил нэвтрэх боомт хот болж байна. Оны эхнээс өнөөдрийг хүртэл Эрээн боомтоор дамжин өнгөрсөн ачаа тээврийн чингэлэг 80 мянгыг давж, Хятадын олон нутаг болон Европын улс орны хооронд аялаж байгаа Хятад Европын галт тэрэг 46 болж, Монгол, Орос, Беларусь, Герман, Польш зэрэг 10 гаруй улс орны 60 гаруй бүс нутгийг хамарч байна. Одоогоор өдөрт их хэмжээний аж үйлдвэрийн бэлэн бүтээгдэхүүн, цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх эд материалыг Хятад Европын галт тэргээр Европт тээвэрлэж, буцах галт тэрэг нь машин тоног төхөөрөмж, гурил болон модон материал зэргийг Европоос Хятадад тээвэрлэн авчирч байна.
Хятад Оросын хамгийн том хуурай замын боомт болсон Манжуур нь энэ оны эхний улиралд арвай, улаан буудай, шар буурцаг зэргийг 47 мянга 500 тонн импортолж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 62.67 хувиар нэмэгджээ.
/Эх сурвалж: Хятадын мэдээллийн сайт/]]>
admin Wed, 05 May 2021 07:50:03 +0800
Цар тахлаас сэргийлэх эд материал Ганцмод боомтоор шуурхай нэвтэрчээ https://gobimedia.mn/index.php?newsid=1222 https://gobimedia.mn/index.php?newsid=1222 Энэ сарын 22-нд, Хятадын хөнгөн цагааны групп Монгол улсад хандивласан 400 мянган юанийн үнэ бүхий цар талахаас сэргийлэх эд материал ӨМ-ын Баяннуур хотын Урадын дунд хошууны Ганц мод боомтоор шуурхай нэвтэрчээ. Монгол улсад хүргэгдэх тусламж дотор лабораторид хэрэглэгдэх цар тахлыг илрүүлэх шинжилгээний багаж тоног төхөөрөмж байгаа аж.
Ийнхүү Урадын гаалийн газраас экспортын эд материалыг газар дээр нь шалгах тусгай цэгийг гарган, хурдан хугацаанд Монгол улсад яаралтай шаардагдаж байгаа газруудад хүргэхийг зорьж байна.]]>
admin Tue, 27 Apr 2021 09:11:54 +0800
“Өвөр Монголоор аялъя ” сэдэвт соёл аялал жуулчлалын сурталчилгааны ажиллагаа Сүжөү хотод боллоо https://gobimedia.mn/index.php?newsid=1221 https://gobimedia.mn/index.php?newsid=1221 ӨМӨЗО-ы Соёл аялал жуулчлалын танхим Хятадын Сүжөү хотод “ Өвөр Монголоор аялъя ” сэдэвт соёл аялал жуулчлалын сурталчилгааны ажиллагаа зохион байгууллаа.
ӨМ болон Сүжөү хотын аялал жуулчлалын хамтын ажиллагааг эрчимжүүлж, жуулчлагчдад илүү чанартай үйлчилгээ үзүүлэх зорилготой уг ажиллагааны үеэр ӨМ-ын хэд хэдэн аялал жуулчлалын компани аж ахуйн нэгж нь Сүжөү хотын аялал жуулчлалын компани аж ахуйн нэгжтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулсан юм.
“Нэг бүс нэг зам” санаачилгын дагуу Жянсү муж болон ӨМ хоорондын аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаа улам өргөжиж байна.]]>
admin Tue, 27 Apr 2021 09:10:12 +0800
Хятадын Боловсролын яамнаас дунд бага сургуулийн сургалтын материалд зар сурталчилгаа оруулж болохгүйг онцоллоо https://gobimedia.mn/index.php?newsid=1220 https://gobimedia.mn/index.php?newsid=1220 Хятадын Боловсролын яамнаас 2021 оны дунд бага сургуулийн сургалтын номын каталог гаргаж, жирийн бага, дунд сургууль, тусгай боловсролын сургууль, спортын сургуулийн сургалтын номыг багтаасан мэдэгдлийг хэвлэн тараасан юм.
Үүнд: Хятадын дунд бага сургуулийн сурах бичигт зар сурталчилгаа ба сургалтын хэрэглэгдэхүүний онлайн хаяг, QR код болон бусад мэдээлэлтэй холбоосыг оруулахгүй байх тухай тусгасан байна. Бүх орон нутаг сургалтын материал ашиглалтын хяналт шалгалтыг чангатгаж, сургалтын материалыг зохих журмын дагуу сонгож ашиглаагүй газар, сургуулиудтай хатуу арга хэмжээ авч засаж залруулах хэрэгтэй гэсэн байна.
/Эх сурвалж : Синьхуа агентлаг/]]>
admin Thu, 22 Apr 2021 11:33:32 +0800
ӨМӨЗО нь өндөр үр ашигтай ус хэмнэх тариалангийн хөгжлийг дэмжиж байна https://gobimedia.mn/index.php?newsid=1219 https://gobimedia.mn/index.php?newsid=1219 ӨМӨЗО-ы хөдөө аж ахуйн танхимаас дараах мэдээллийг өглөө. Сүүлийн жилүүдэд ӨМӨЗО нь өндөр үр ашигтай ус хэмнэх тариалангийн хөгжлийг эрчимтэй анхаарч байна. Одоогийн байдлаар өндөр үр ашигтай ус хэмнэх усжуулалтын хэмжээ 1 сая 884 мянган га-д хүрч, улмаар жил бүр 2 тэрбум 800 сая шүү метр ус хэмнэж, ӨМӨЗО-ы хүнсний болон экологийн аюулгүй байдлыг хамгаалж байна.
Хятадын хөдөө аж ахуйн яамны дэмжлэгийн дагуу ӨМӨЗО-ы хөдөө аж ахуйн танхим нь өндөр төвшний стандартад нийцсэн тариалангийн бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ засгийн газрын хөрөнгө оруулалтаар дамжуулан ус хэмнэх тариалангийн хөрөнгө оруулалт болон бүтээн байгуулалтын цар хүрээг нэмэгдүүлжээ.
/Эх сурвалж: Умардын шинэ сонин/]]>
admin Tue, 20 Apr 2021 09:26:51 +0800
Ордосын олон улсын нүүрс болон эрчим хүчний аж үйлдвэрийн үзэсгэлэнгийн нээлтийн ёслол боллоо https://gobimedia.mn/index.php?newsid=1218 https://gobimedia.mn/index.php?newsid=1218 16 дахь удаагийн Ордосын олон улсын нүүрс болон эрчим хүчний аж үйлдвэрийн үзэсгэлэнгийн нээлтийн ёслол энэ сарын 16-нд уг хотод боллоо. Ёслолын үеэр Ордос хот нь 10 гаруй аж ахуйн нэгжтэй газар дээр нь 20 гаруй томоохон төсөлд гарын үсэг зуржээ. Уг үзэсгэлэнд нийт 613 аж ахуйн нэгж оролцож, устөрөгчийн эрчим хүчний аж үйлдвэрийн техникийн инновацийн үр бүтээл, эрчим хүчний өндөр чанартай хөгжлийн үр бүтээл, ухаалаг уурхайн бүтээн байгуулалт, өндөр төвшний ухаалаг үйлдвэрлэл, уурхайн бүсийн экологийн хамгаалалт, нүүрсний үйлдвэрлэлийн аюулгүй байдал, дижитал, 5G сүлжээг уурхайд ашиглах зэрэг 10 гаруй үзэсгэлэнгийн талбайг гаргасан байна.
/Эх сурвалж: Хятадын мэдээний сайт/]]>
admin Tue, 20 Apr 2021 09:25:17 +0800
Ордосын олон улсын нүүрс болон эрчим хүчний аж үйлдвэрийн үзэсгэлэнгийн нээлтийн ёслол боллоо https://gobimedia.mn/index.php?newsid=1217 https://gobimedia.mn/index.php?newsid=1217 16 дахь удаагийн Ордосын олон улсын нүүрс болон эрчим хүчний аж үйлдвэрийн үзэсгэлэнгийн нээлтийн ёслол энэ сарын 16-нд уг хотод боллоо. Ёслолын үеэр Ордос хот нь 10 гаруй аж ахуйн нэгжтэй газар дээр нь 20 гаруй томоохон төсөлд гарын үсэг зуржээ. Уг үзэсгэлэнд нийт 613 аж ахуйн нэгж оролцож, устөрөгчийн эрчим хүчний аж үйлдвэрийн техникийн инновацийн үр бүтээл, эрчим хүчний өндөр чанартай хөгжлийн үр бүтээл, ухаалаг уурхайн бүтээн байгуулалт, өндөр төвшний ухаалаг үйлдвэрлэл, уурхайн бүсийн экологийн хамгаалалт, нүүрсний үйлдвэрлэлийн аюулгүй байдал, дижитал, 5G сүлжээг уурхайд ашиглах зэрэг 10 гаруй үзэсгэлэнгийн талбайг гаргасан байна.
/Эх сурвалж: Хятадын мэдээний сайт/]]>
admin Tue, 20 Apr 2021 09:25:16 +0800
Хөх хотын Цагаан Суварга олон улсын нисэх онгоцны буудлын зогсоолын үйлчилгээний төлбөрийн стандартыг зарлалаа https://gobimedia.mn/index.php?newsid=1216 https://gobimedia.mn/index.php?newsid=1216 Хөх хотын Цагаан Суварга олон улсын нисэх онгоцны буудлын зогсоолын төлбөрийн стандартыг "Хөх хотын Цагаан Суварга олон улсын нисэх онгоцны буудлын зогсоолын хураамжийн стандартыг тохируулах тухай батламж"-ийн дагуу боловсруулж гаргасан байна.Үүнд: Суудлын авто машин 1 цагийн дотор 5 юань төлөх бөгөөд нэмэлт цаг тутам 2 юань төлнө. Төлбөрийн дээд хязгаар нь 30 юань юм байна. Дунд оврын авто машин 1 цагийн дотор 8 юань төлөх бөгөөд нэмэлт цаг тутам 3 юань төлнө. Төлбөрийн дээд хязгаар нь 35 юань юм байна. Том оврын авто машин 1 цагийн дотор 10 юань төлөх бөгөөд нэмэлт цаг тутам 4 юань төлнө. Төлбөрийн дээд хязгаар нь 40 юань юм байна.
/Эх сурвалж: Хөх хотын засгийн газрын албаны сайт/Суварга олон улсын нисэх онгоцны буудлын зогсоолын үйлчилгээний төлбөрийн стандартыг зарлалаа
Хөх хотын Цагаан Суварга олон улсын нисэх онгоцны буудлын зогсоолын төлбөрийн стандартыг "Хөх хотын Цагаан Суварга олон улсын нисэх онгоцны буудлын зогсоолын хураамжийн стандартыг тохируулах тухай батламж"-ийн дагуу боловсруулж гаргасан байна.Үүнд:
Суудлын авто машин 1 цагийн дотор 5 юань төлөх бөгөөд нэмэлт цаг тутам 2 юань төлнө. Төлбөрийн дээд хязгаар нь 30 юань юм байна. Дунд оврын авто машин 1 цагийн дотор 8 юань төлөх бөгөөд нэмэлт цаг тутам 3 юань төлнө. Төлбөрийн дээд хязгаар нь 35 юань юм байна. Том оврын авто машин 1 цагийн дотор 10 юань төлөх бөгөөд нэмэлт цаг тутам 4 юань төлнө. Төлбөрийн дээд хязгаар нь 40 юань юм байна.
/Эх сурвалж: Хөх хотын засгийн газрын албаны сайт/рга олон улсын нисэх онгоцны буудлын зогсоолын төлбөрийн стандартыг "Хөх хотын Цагаан Суварга олон улсын нисэх онгоцны буудлын зогсоолын хураамжийн стандартыг тохируулах тухай батламж"-ийн дагуу боловсруулж гаргасан байна.Үүнд:
Суудлын авто машин 1 цагийн дотор 5 юань төлөх бөгөөд нэмэлт цаг тутам 2 юань төлнө. Төлбөрийн дээд хязгаар нь 30 юань юм байна. Дунд оврын авто машин 1 цагийн дотор 8 юань төлөх бөгөөд нэмэлт цаг тутам 3 юань төлнө. Төлбөрийн дээд хязгаар нь 35 юань юм байна. Том оврын авто машин 1 цагийн дотор 10 юань төлөх бөгөөд нэмэлт цаг тутам 4 юань төлнө. Төлбөрийн дээд хязгаар нь 40 юань юм байна.
/Эх сурвалж: Хөх хотын засгийн газрын албаны сайт/]]>
admin Tue, 20 Apr 2021 09:03:33 +0800