Deprecated: Array and string offset access syntax with curly braces is deprecated in /home/gobimedia/public_html/engine/classes/templates.class.php on line 243 Байгаль орчин - Gobimedia.mn :: Өмнөговьчуудын цахим хөтөч https://gobimedia.mn/ ru Байгаль орчин - Gobimedia.mn :: Өмнөговьчуудын цахим хөтөч DataLife Engine “УСНЫ ГАЗАР” ДЭЛХИЙН УСНЫ ӨДРӨӨР ГУРВАН АЖЛЫГ ХИЙХЭЭР АМЛАЛТ ӨГӨВ https://gobimedia.mn/index.php?newsid=1300 https://gobimedia.mn/index.php?newsid=1300
УСНЫ САН БҮХИЙ ГАЗРЫН ОНЦГОЙ БОЛОН ХАМГААЛАЛТЫН БҮС, УСНЫ ЭХ ҮҮСВЭРИЙН АХУЙН БҮСЭД 46729 НҮХЭН ЖОРЛОН БАЙГААГААС 30 ХУВЬ НЬ УЛААНБААТАР ХОТОД БАЙНА

Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Монгол орны усны нөөцийг бохирдож, хомсдохоос хамгаалах, үер уснаас сэргийлэх, зохистой ашиглах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, усны нөөцийн нэгдсэн менежментийг хэрэгжүүлэхэд төрөөс баримтлах бодлого, төлөвлөгөөг танилцуулах олон талт хурал хийв.

Хурлаар УСНЫ ГАЗАР-ын дарга З.Батбаяр Сав газрын захиргаадын дарга, мэргэжилтнүүд, Сав газрын талуудын оролцооны зөвлөл, аймаг, нийслэлийн БОАЖГ-ын усны асуудал хариуцсан мэргэжилтнүүд олон талт төлөөллүүдийн өмнө дараах НЭГ жилийн хугацаанд хэрэгжүүлэх амлалт өгөв.

📌ҮҮНД:

1. Усны цахим нэгдсэн мэдээллийн системийг хэрэгжүүлж, хэн, хаана, хэзээ, хэрхэн, хэдэн литр ус ашиглаж байгааг тоо мэдээлэл өгдөг болох;

2. Усны нөөцийн нэгдсэн мониторингийн системийг хэрэгжүүлж, усны нөөцийн хэт ашиглалт, бохирдлын хяналтыг хэрэгжүүлэх;

3. Гадаргын усны хуримтлал бий болгох зорилготой 333 нуур, нэг сум- нэг нуур арга хэмжээг хэрэгжүүлж, гадаргын усны ашиглалтыг нэмэгдүүлэх юм.

Монгол Улсын хэмжээнд ажиллаж буй усны мэргэжилтэн, эрдэмтэн, судлаачид, хөрөнгө оруулагч болон хамтын ажиллагаатай олон Улсын байгууллагын төлөөллүүдэд “ДЭЛХИЙН УСНЫ ӨДӨР”-ийн мэнд хүргэе.

Монгол Улсын Засгийн газар
Бат-Өлзийн Бат-Эрдэнэ]]>
admin Fri, 22 Mar 2024 11:50:40 +0800
Аргаль, Янгирын бэлчээрт өвс, хужир тавьж биотехникийн ажил хийжээ https://gobimedia.mn/index.php?newsid=1297 https://gobimedia.mn/index.php?newsid=1297 байгаль хамгаалах төлөвлөгөөний дагуу Ноён сумын нутагт дахь Аргаль, Янгирын бэлчээрт өвс, хужир тавьж биотехникийн ажлыг гүйцэтгэлээ. Нийт 100 боодол өвс, 100 ширхэг хужирын долооцыг арван цэгт хуваан тавьжээ.
]]>
admin Sat, 16 Mar 2024 18:00:19 +0800
“Хашаандаа сайхан амьдаръя” тэтгэлэг 3 дах жилдээ зарлагдлаа https://gobimedia.mn/index.php?newsid=1296 https://gobimedia.mn/index.php?newsid=1296  Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод”  үндэсний хөдөлгөөн болон Өмнөговь аймгийн Засаг даргын “НУТГИЙН ХИШИГ” хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймагт мод тарих ажлыг идэвхжүүлэх, мод тарьж байгаа иргэдийг урамшуулах зорилгоор Хашаандаа сайхан амьдаръя ТББ-тай хамтран тус тэтгэлэгийг 3 дах жилдээ уламжлал болгон зарлаж байна.Тус тэтгэлэгт оролцох сонирхолтой иргэд доорх Google form-г бөглөж материалаа ирүүлнэ үү.
https://forms.gle/Pgx4iwz7PDhHxjj7A

]]>
admin Sat, 16 Mar 2024 17:58:14 +0800
”Эрдэнэс Тавантолгой” ХХК нь 2024 онд 9 удаа Биотехникийн арга хэмжээг хийнэ https://gobimedia.mn/index.php?newsid=1299 https://gobimedia.mn/index.php?newsid=1299 ЗЭРЛЭГ АМЬТДАД ЗОРИУЛАН БИОТЕХНИКИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД 150 БООДОЛ ӨВСИЙГ БАЙРШУУЛАХ АЖЛЫГ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЛЭЭ. 🦌🌾Өмнөговь аймаг Цогтцэций сумын засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “Зэрлэг ан амьтанд биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх 2024 оны ажлын төлөвлөгөө”, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ий 2024 оны “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-ий дагуу Цогтцэций сумын Сийрст багийн “Хангинахын Хад” 100 боодол, Билгэх багийн “Унаган хайрхан” 50 боодол өвсийг уулын ар өвөр, бэл, хажуу орой, эргэн тойронд өвсийг хээрийн зэрлэг амьтдад зориулан гэрээт туслан гүйцэтгэгч “Нормаунт” ХХК, “Кэй Эй майнинг” ХХК хамтран тараан байршуулах ажлыг хийж гүйцэтгэлээ. 

Уг ажилд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Байгаль орчин, усны бодлогын хэлтсийн Байгаль орчны мэргэжилтэн Б.Онон, Н.Борхүү, Т.Нацаг “Нормаунт” ХХК 11 ажилтан, “Кэй эй майнинг” ХХК 7-н туслах ажилтнууд 2024.02.25-ны өдөр ажиллалаа.

”Эрдэнэс Тавантолгой” ХХК нь 2024 онд Биотехникийн арга хэмжээг нийт 9 удаа зохион байгуулахаас 2 дахь удаагийн ажлыг хийж гүйцэтгэлээ.
Байгаль орчин, усны бодлогын хэлтэс]]>
admin Fri, 01 Mar 2024 18:06:03 +0800
Таван Толгойн нүүрсний ордоос Говьсүмбэр чиглэлийн шороон замын асуудлаар ЗТХЯам мэдэгдэл гаргажээ https://gobimedia.mn/index.php?newsid=1195 https://gobimedia.mn/index.php?newsid=1195 МЭДЭГДЭЛ
“Баянзам тээвэрлэгчдийн холбоо” ТББ-ын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга П.Баярхүү, Тээвэрчдийн зөвлөлийн тэргүүн Н.Ялагдашгүй нар сүүлийн өдрүүдэд гүтгэлгийн чанартай мэдээллийг нийгмийн сүлжээгээр түгээж байгаа учраас Зам, тээврийн хөгжлийн яамнаас дараах мэдэгдлийг гаргаж байна.
1. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Тавантолгойн нүүрсний уурхайгаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум хүртэлх улсын чанартай авто замын дагуу хүнд даацын авто машинаар нүүрс тээвэрлэхийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны  04 дүгээр сарын 22-ны өдрийн А/82 дугаар тушаалын 2 дахь заалтаар хатуу хучилттай зам барих хүртэл хориглосон байна.
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 104 иргэн, Дундговь аймгийн Баянжаргалан сумын 235 иргэн, Дундговь аймгийн Өлзийт сумын 72 иргэнээс тус тус 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Зам, тээврийн хөгжлийн сайдад хандан гаргасан “... сумын малчид, иргэд бидэнд ганц үлдсэн бэлчээр сайтай нутгаар минь хүнд даацын олон арван машин, олон арван салаа зам үүсгэж, бэлчээр талхлан, хог хаягдал үүсгэн малчид бидний эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл, мал ахуйгаа эрхлэх боломжийг алдагдуулж, малын ноос, ноолуур үнэгүйтэх, хээл хаях, өвчлөх, малын нүд улайх, сохрох...” гэсэн утга бүхий өргөдөл, хүсэлтийн дагуу тус яамнаас 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/73 дугаар тушаалаар Ажлын хэсэг томилон ажиллуулсан байна.
Ажлын хэсэг уг 3 аймгийн 7 сумын нутаг дамжин нүүрс тээвэрлэж байгаа авто замын дагуу нөхцөл байдалтай танилцахад тухайн орон нутгуудад олон салаа зам гаргаж /дунджаар10 км өргөн/ тээвэрлэлт хийх, мал дайрах, малчдын өвөлжөө, хаваржаа, хашаа хороогоор өнгөрөх, хонох, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахгүй тээвэрлэлт гүйцэтгэх, их хэмжээний тоосжилт үүсэн үзэгдэх орчин хязгаарлагдсан,  Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэдийн эрүүл аюулгүй, орчинд амьдрах эрх ноцтой зөрчигдөж нутгийн иргэд, малчдын  амьжиргаанд сөргөөр нөлөөлж байгаа зэрэг нөхцөл байдал тогтоогдсон болно.
Давхардсан тоогоор 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 3 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд нийт хүнд даацын 880 авто машинаар нүүрс тээвэрлэхдээ нэг тээврийн хэрэгсэлд 70-99 тонн нүүрс ачиж “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS4598:2011 улсын стандартын 5.8.1.1-т “Автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ”-г зөрчиж байгаа нь мөн тогтоогдсон болно.
2. Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны  04 дүгээр сарын 22-ны өдрийн А/82 дугаар тушаал гарсантай холбогдуулан тухайн чиглэлд тээвэрлэлт гүйцэтгэдэг аж ахуйн нэгжээс уг тушаалыг хүчингүй болгуулахаар 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан бөгөөд уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна.
Хэргийг Улсын дээд шүүхээс хяналтын журмаар шийдвэрлэх хүртэл Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/82 дугаар тушаал хүчин төгөлдөр байгаа тул цаашид хууль зүйн үндэслэлгүй, бодит нөхцөл байдалтай нийцээгүй ташаа мэдээлэл түгээж ард, иргэдийг төөрөгдүүлэхгүй байхыг анхааруулж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг оролцуулан Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Тавантолгойн нүүрсний уурхайгаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум хүртэлх улсын чанартай авто замын бодит нөхцөл байдалтай газар дээр нь  танилцуулах ажлыг зохион байгуулж, мэдээллийг олон нийтэд түгээх болно гэж ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ-наас мэдэгдэл гаргажээ.]]>
admin Sat, 27 Feb 2021 10:37:07 +0800
Өмнөговь аймгийн түүхт 90 жилийн ойг угтаж 90 мянган мод тарина https://gobimedia.mn/index.php?newsid=1192 https://gobimedia.mn/index.php?newsid=1192
Өмнөговь аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ойг угтан аймгийн хэмжээнд 90 мянган ширхэг мод, бут, сөөг тарьж ургуулах зорилгоор өрх бүр 9 ширхэг, төрийн болон хувийн аж ахуйн нэгж байгууллагууд 90 ширхэг, уул уурхайн компаниуд 900 ширхэг мод тарьж ургуулах арга хэмжээг бүх нийтээр зохион байгуулах тухай аймгийн Засаг даргын А/186 тоот захирамж гарлаа.

Төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллага, өрхийн мод тарьж ургуулах ажлыг сум орон нутгийн хэмжээнд чанартай зохион байгуулж, тарьц суулгацаар ханган, хэрэгжилтийг тайлагнаж ажиллахыг Байгаль орчин аялал жуулчлалын газарт, мөн хэрэгжилтэд хяналт тавьж үр дүнг тооцож ажиллахыг Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэст тус тус үүрэг болголоо.

]]>
admin Fri, 26 Feb 2021 10:29:06 +0800
Цэнхэр "алт" Цэнгэг усаа хайрлая https://gobimedia.mn/index.php?newsid=1188 https://gobimedia.mn/index.php?newsid=1188 Монгол улс цэвэр усны нөөцөөрөө дэлхийн 145 орноос 22-т эрэмблэгддэг боловч усыг хуримтлуулах, нөөцлөн ашигладаггүй учраас усны нөөц хамгийн бага 20 орны тоонд багтдаг. 2019 оны байдлаар манай орны 264 гол мөрөн, 704 булаг шанд, 286 нуур тойром, 12 рашаан ширгэжээ.

Цэнхэр "алт" Цэнгэг усаа хайрлая, хамгаалъя!


]]>
admin Mon, 15 Feb 2021 14:07:03 +0800
ҮЕИЙН ЗАЛУУС НЭГДЭЖ ЗЭРЛЭГ АН, АМЬТДАД ѲВС ТАВИХ БИОТЕХНИКИЙН АЖЛЫГ ХИЙЖЭЭ https://gobimedia.mn/index.php?newsid=1163 https://gobimedia.mn/index.php?newsid=1163 Энэ жил цаг гандуу, цас их орсноос ан амьтад идэш тэжээлийн хомстолд орж, тоо толгой нь хорогдох болсон байна.

Ѳвѳлжилт хүнд байгаа цаг үед ИХ ГОВИЙН ТЭНГЭРЛЭГ ЗАЛУУС-98 холбооны залуус нэгдэж зэрлэг ан амьтдад өвс тэжээл тавьж өгөх биотехникийн ажлыг санаачилж хийлээ.
Зэрлэг ан, амьтдаа хамгаалах зорилгоор 98 холбооны 30 гаруй залуус Говь Гурван Сайханы Байгалийн Цогцолборт Газрын заавар зѳвлѳмжийн дагуу, тус байгууллагын албан хаагчид болон байгаль хамгаалагчидтай хамтран Дунд сайхан ууланд ан амьтны суурьшлын бүс, тодорхой цэгүүдэд 2 портер ѳвс тарааж тавилаа.Байгаль хамгаалах үйлсэд нэгдэж, зэрлэг ан амьтдад биотехникийн сайн дурын арга хэмжээг зохион байгуулсан 1998 оны тѳгсѳгчдийн холбоонд Говь Гурван Сайханы Байгалийн Цогцолборт Газрын зүгээс Талархал гардууллаа.Байгаль эх дэлхий, говийн гайхамшиг болсон ан амьтдаа хамгаалж, хаврын тарчиг цагт ан амьтдад биотехникийн арга хэмжээ авах үйлсэд нутгийн олон түмэн, залуусаа нэгдэж ажиллахыг 98 холбооны зүгээс уриалж байгаа юм.]]>
admin Mon, 11 Jan 2021 17:02:04 +0800
ШУУРХАЙ МЭДЭЭ‼️‼️‼️ https://gobimedia.mn/index.php?newsid=1126 https://gobimedia.mn/index.php?newsid=1126
Өмнөговь аймгийн Онцгой Комиссын Шуурхай Штаб хуралдаж, цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан хөдөлгөөн түр хязгаарлах шийдвэр гаргалаа.

2020 оны 12-р сарын 12-ны өдрийн 14:00 цагаас 12-р сарын 13-ны 09:00 цаг хүртэл аймаг сумаас гарах хөдөлгөөнийг түр хаалаа‼️‼️‼️

Цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдсан тул болзошгүй аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна‼️]]>
admin Sat, 12 Dec 2020 00:21:04 +0800
“ГОВИЙН УС-НОГООН ХӨГЖИЛ” Анхдугаар чуулганд МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х. БАТТУЛГЫН ИРҮҮЛСЭН ИЛГЭЭЛТ https://gobimedia.mn/index.php?newsid=1081 https://gobimedia.mn/index.php?newsid=1081
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х. БАТТУЛГЫН ИЛГЭЭЛТ

Амьдралыг тэтгэгч усны асуудлаар зөвлөлдөхөөр цаг гарган ирсэн усны салбарт сэтгэл оюунаа зориулж яваа та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж гүн талархлаа илэрхийлье.
Усны нөөц, түүний ашиглалтын асуудал дэлхий дахинд хурцаар тавигдаж буй өнөө цаг үед улс орны ирээдүй, эдийн засгийн хөгжил усны салбараас ихээхэн хамаарах боллоо. Монгол улс богино хугацаанд эдийн засгийн бодит өсөлтийг бий болгосон, дотоодын үйлдвэрлэл хөгжсөн, иргэд маань бүтээмж нэмэгдсэн, дэлхийд нэртэй хөгжингүй орон болоход усны салбарын гүйцэтгэх үүрэг, үүрэх хариуцлага нэн өндөр байна. Монголын ашигт малтмалын баялаг, ордын нөөцөд гадаргын усны нөөцгүй говь хээрийн бүсэд оршдог. Энэ бүсэд усны хэрэглээ нь тулгамдсан асуудал нэгэнт болчихсон байна.

Судлаачид 2021 оноос 20 жил үргэлжлэх хур борооны тасралтын мөчлөг эхлэхийг, үүнд дэлхийн дулаарлын нөлөөлөл ноцтой мэдрэгдэхийг урьдчилан мэдээлж байна. Иймд усны бодлого, засаглалыг үндэсний аюулгүй байдлын түвшинд авч үзэж Монголын онцлогт тохирсон усны бодлогыг шинээр дэвшүүлэн гаргаж салбарын хэмжээнд томоохон шинэчлэл хийх цаг нь болсон гэж үзэж байна.

Монгол улсын ерөнхийлөгчийн зүгээс усны асуудалд онцгой анхаарал хандуулж төрийн болон ТББ, эрдэмтэн судлаачдыг оролцуулсан хэд хэдэн удаагийн уулзалт ярилцлага хэлэлцүүлгийг зохион байгуулж шийдлүүдийг тодорхойлсон. Энэ хүрээнд Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.5.1-д заасан Усны нөөцийн хомстлоос сэргийлэхэд чиглэсэн гадаргын усыг хуримтлуулж ашиглах, газар доорх усны нөөцийг хамгаалах, зохистой хэрэглээг бий болгох, усны хомстол бүхий нутаг говийн бүсийг усжуулах, усны сав газрын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх, хот суурин газрын усан хангамжийг сайжруулах зэрэг эрхзүйн орчны шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх талаар тодорхой санал санаачлага гарган ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар усны асуудал эрхэлсэн Төрийн захиргааны байгууллагууд болох Усны агентлагийг Засгийн Газрын зохистой бүтцэд тулгуурлан шинэчлэн байгуулсан нь салбарын бүтэц зохион байгуулалт хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, төрөөс усны талаар баримтлах нэгдсэн бодлогын хэрэгжилтийг хангахад бодит үр нөлөө үзүүлэх чухал алхам байлаа.

Эрхэм нөхдөө, Хүндэт зочид төлөөлөгчдөө,

Та бүхэн өнөөдрийн чуулга уулзалтаар усны засаглалын тогтолцоо, салбарт тулгамдаж байгаа асуудал, "Говийн ус-Ногоон хөгжил" инновацийн шийдлүүдийг гарган тавьж цаашид төр засгийн бодлогын шийдвэрт тусган ажил хэрэг болгож хэрэгжүүлээрэй гэж захья. Түүнчлэн Говийн бүсийн усны бодлогын чиглэлээр дараах ажлыг хийж гүйцэтгэх шаардлагатай байгааг энэхүү ИЛГЭЭЛТ-ээр сануулж байна.
Үүнд:
1. Монгол оронд явагдаж байгаа цөлжилт, хур борооны татралт, ууршилтын эрчимтэй холбоотойгоор үүсэж байгаа усны нөөцийн хомстлыг бууруулах, усны нөөцийг нэгдмэл бодлогоор ашиглаж хамгаалах, цөлжилтийг сааруулах менежментийг цаг алдалгүй хэрэгжүүлэх

2. Говь хээрийн бүсийн усан хангамжийг нэмэгдүүлэх, усан хангамжуулах томоохон төслүүдийг эхлүүлэх, усан сангуудыг барьж байгуулах, говь хээрийн бүсэд алсын зайд ус дамжуулах төслийг нэн яаралтай шийдүүлэх

3. Төмөр замын дэд бүтцийг дагуулан говийг усжуулах, цөлжилтийн эсрэг системийг бүтээн байгуулах замаар гүний цэвэр ус ашиглахыг зогсоох.

4. Ус хуримтлуурын жижиг хиймэл нуур, цөөрмүүдийг аялал зугаалга, услалт, усан хангамжийн зорилгоор бариулах ажлыг иргэн, ААН-дэд санал болгож бодлогоор дэмжих. Гадаргын усны ашиглалтыг 67%-д хүргэнэ гэсэн Ус үндэсний хөтөлбөрийн зорилтыг хангах

Өнөөдрийн чуулган үр бүтээлтэй, ажил хэрэгч болно гэж найдаж байна. Чуулга уулзалтаас үр ашигтай зөвлөмж гаргаж УИХ, Засгийн газарт хандан даруй ажил хэрэг болгоход Усны агентлагийн үүрэг оролцоо өндөр байх шаардлагатайг онцолж байна. Цаашид усны тухай хууль тогтоомжид оруулах нэмэлт өөрчлөлтийг боловсруулан батлуулах, Усны салбарт бодлогын шинэчлэл хийх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх замаар онцгой анхаарал хандуулж тууштай ажиллахыг та бүхнээс хүсье. Чуулга уулзалтын үйл ажиллагаа болон усны салбарын хөгжил дэвшил сайн засаглалыг цогцлоон хөгжүүлэх та бүхний их үйлсэд амжилт хүсье.

Сайн үйлс бүхэн ашид дэлгэрэх болтугай.
Халтмаагийн Баттулга

Өмнөговь аймаг Даланзадгад хот
2020.09.10-ны өдөр


]]>
admin Sat, 12 Sep 2020 14:27:08 +0800