Deprecated: Array and string offset access syntax with curly braces is deprecated in /home/gobimedia/public_html/engine/classes/templates.class.php on line 243 Уул уурхай - Gobimedia.mn :: Өмнөговьчуудын цахим хөтөч https://gobimedia.mn/ ru Уул уурхай - Gobimedia.mn :: Өмнөговьчуудын цахим хөтөч DataLife Engine ӨМНӨГОВЬ АЙМАГ, “ОЮУ ТОЛГОЙ” ХК ХАМТАРСАН ОРОН НУТГИЙН ИРГЭДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСГИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА https://gobimedia.mn/index.php?newsid=1292 https://gobimedia.mn/index.php?newsid=1292 Өмнөговь аймаг, "Оюу толгой" ХК-ний хамтарсан орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын хэсгийн ээлжит хурал өнөөдөр зохион байгуулагдлаа.
Ээлжит хурлаар,
✅"Оюу толгой" ХК-д ажилд орох хүсэлтэй орон нутгийн иргэд хаягийн мэдээллээ И-Монголиа системээр нотлон хавсаргах,
✅Ажилд орох хүсэлтэй иргэдийн ярилцлагад бэлтгэх сургалт зохион байгуулах,
✅"Оюу толгой" ХК-ний дунд шатны менежерүүдтэй уулзалт зохион байгуулах зэрэг ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөлөө.
Мөн энэхүү уулзалтын үеэр,
✅Ханбогд сумын хөгжлийн онцлогтой хүүхдүүдийг дэмжих төсөл,
✅Политехник коллежийн ажил хөдөлмөрт бэлтгэх сургалтын мэдээлэлтэй танилцлаа.
2024 оны 01 сарын байдлаар "Оюу толгой" төсөлд орон нутгийн 4414 иргэн ажиллаж байна. Үүнээс үндсэн "Оюу толгой" компанид 949 иргэн ажиллаж байгаагийн удирдах албан тушаалд 62, инженер мэргэжилтэн 28, оператор 484 , тусгай дунд мэргэжлийн 321, дадлагажигч 54 ажилтан ажиллаж байна.]]>
admin Tue, 19 Mar 2024 17:39:25 +0800
”Эрдэнэс Тавантолгой” ХХК нь 2024 онд 9 удаа Биотехникийн арга хэмжээг хийнэ https://gobimedia.mn/index.php?newsid=1299 https://gobimedia.mn/index.php?newsid=1299 ЗЭРЛЭГ АМЬТДАД ЗОРИУЛАН БИОТЕХНИКИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД 150 БООДОЛ ӨВСИЙГ БАЙРШУУЛАХ АЖЛЫГ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЛЭЭ. 🦌🌾Өмнөговь аймаг Цогтцэций сумын засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “Зэрлэг ан амьтанд биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх 2024 оны ажлын төлөвлөгөө”, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ий 2024 оны “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-ий дагуу Цогтцэций сумын Сийрст багийн “Хангинахын Хад” 100 боодол, Билгэх багийн “Унаган хайрхан” 50 боодол өвсийг уулын ар өвөр, бэл, хажуу орой, эргэн тойронд өвсийг хээрийн зэрлэг амьтдад зориулан гэрээт туслан гүйцэтгэгч “Нормаунт” ХХК, “Кэй Эй майнинг” ХХК хамтран тараан байршуулах ажлыг хийж гүйцэтгэлээ. 

Уг ажилд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Байгаль орчин, усны бодлогын хэлтсийн Байгаль орчны мэргэжилтэн Б.Онон, Н.Борхүү, Т.Нацаг “Нормаунт” ХХК 11 ажилтан, “Кэй эй майнинг” ХХК 7-н туслах ажилтнууд 2024.02.25-ны өдөр ажиллалаа.

”Эрдэнэс Тавантолгой” ХХК нь 2024 онд Биотехникийн арга хэмжээг нийт 9 удаа зохион байгуулахаас 2 дахь удаагийн ажлыг хийж гүйцэтгэлээ.
Байгаль орчин, усны бодлогын хэлтэс]]>
admin Fri, 01 Mar 2024 18:06:03 +0800
ТаванТолгой ХК зэрлэг амьтдад өвс тэжээл тавих ажлыг хийв https://gobimedia.mn/index.php?newsid=1275 https://gobimedia.mn/index.php?newsid=1275 “Тавантолгой” ХК нь Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах ажлын хүрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргын 2024 оны 1 сарын 11-ний өдрийн 1-24 тоот албан бичиг, хавсралт хуваарьтай уялдуулан зэрлэг амьтдын амьдрах орчин, идэш тэжээлийн нөхцөлийг сайжруулах ажлыг 2024 оны 02 дугаар сарын 22-ний өдөр 3 дах удаа хөрс хуулалтын гэрээт “Новел Лизинг” ХХК-тай хамтарч байгаль орчны мэргэжилтэн, ажилтнууд 20 боодол өвс, 50 кг хужрыг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн нутагт байрлах Цэций ууланд 2 цэгт тараалаа]]> admin Wed, 28 Feb 2024 17:00:08 +0800 "ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Ч.ГҮНЖДАГВА ТОМИЛОГДЛОО https://gobimedia.mn/index.php?newsid=1276 https://gobimedia.mn/index.php?newsid=1276 "Тавантолгой"ХК-ийн ТУЗ-ийн 2 дугаар сарын 26-ны өдрийн хурлын шийдвэрээр компанийн гүйцэтгэх захирал Д.Артагийг үүрэгт ажлаас чөлөөлж, Борлуулалт, маркетинг тээврийн газрын захирал Ч.Гүнждагвыг үүрэг гүйцэтгэгчээр томиллоо.]]> admin Tue, 27 Feb 2024 17:03:23 +0800 "ТАВАНТОЛГОЙ" ХК ӨМНӨГОВЬ АЙМГИЙН МАЛЧДАД НЭГ ТЭРБУМ ТӨГРӨГ ХАНДИВЛАНА https://gobimedia.mn/index.php?newsid=1278 https://gobimedia.mn/index.php?newsid=1278 Орон нутгийн өмчит "Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн хурлаар Өмнөговь аймгийн малчдын өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулахад нэг тэрбум төгрөгийг хандивлахаар шийдвэрлэлээ.
Өмнөговь аймгийн ИТХ, Засаг даргаас зарласан "Малчдад туслах аян"-д нэгдсэн "Тавантолгой" ХК-ийн ТУЗ, хувьцаа эзэмшигчид болон нийт уурхайчдадаа баярлалаа.]]>
admin Tue, 20 Feb 2024 17:06:13 +0800
ЦАСАН ШУУРГАНЫ УЛМААС БООГДСОН ЗАМЫН ЦАСЫГ ЗАЙЛУУЛАХ АЖЛЫГ ГҮЙЦЭТГЭЛЭЭ https://gobimedia.mn/index.php?newsid=1277 https://gobimedia.mn/index.php?newsid=1277 "Тавантолгой"ХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд хүчтэй цасан шуурганы улмаас ДЗ-УБ чиглэлийн замын 52-69 км дэх хунгарласан цасыг зайлуулах ажилд техник, хүн хүчийг дайчлан оролцлоо. Үүссэн нөхцөл байдлын улмаас аймаг орон нутгаас авч хэрэгжүүлж буй ажилд дэмжлэг үзүүлж, 1 ковш, 2 оператор, ХАБ-ын нэг ажилтанг томилон ажиллуулж, нийт иргэд, зорчигчдын аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс сэргийлэх ажилд хамтран ажиллалаа.

Нийт иргэд, зорчигчид та бүхэндээ замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг уриалж байна.]]>
admin Sun, 18 Feb 2024 17:04:40 +0800
"ТАВАНТОЛГОЙ"ХК НЬ "ENTREPRENEUR-2023" ХҮРЭЛ МЕРКУРИ ЦОМЫН ЭЗЭН БОЛЛОО https://gobimedia.mn/index.php?newsid=1283 https://gobimedia.mn/index.php?newsid=1283 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас уламжлал болгон зохион байгуулдаг “Оны Шилдэг болон тодорхой салбарын Онцлох аж ахуйн нэгж"-ийг өргөмжлөн алдаршуулдаг “ENTREPRENEUR”2023 үйл ажиллагаа 26 дахь жилдээ зохион байгуулагдаж, Уул уурхайн салбарын шилдэг “ENTREPRENEUR”, хүрэл меркури цомын эзнээр орон нутгийн өмчит ууган уурхай "Тавантолгой"ХК шалгарлаа.

“Тавантолгой” ХК-ийн ТУЗ, хувьцаа эзэмшигчид, нийт уурхайчин хамт олонд Монгол улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 101 жилийн ойн баярын мэнд хүргэе.]]>
admin Mon, 25 Dec 2023 17:15:55 +0800
"ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН КОКСЖИХ НҮҮРС МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ ДЭЭР ХИЙГДСЭН ХАМГИЙН ӨНДӨР ДҮНТЭЙ ТҮҮХИЙ ЭДИЙН АРИЛЖААГААР ДАХИН ДЭЭД АМЖИЛТЫГ ТОГТООЛОО https://gobimedia.mn/index.php?newsid=1284 https://gobimedia.mn/index.php?newsid=1284 Өнгөрсөн сарын 7-ны өдөр Тавантолгой ХК-ийн коксжих нүүрс Монголын хөрөнгийн бирж дээр хийгдсэн хамгийн өндөр дүнтэй арилжаа болж дээд амжилтыг тогтоож байсан бол 12 дугаар сарын 15-ны өдөр Монголын хөрөнгийн бирж дээр "Тавантолгой" ХК-ийн 98 багц, 627,200 тонн коксжих нүүрсний арилжаа амжилттай явагдаж, тонн тутмын үнэ 149 ам.доллараас 15,5 хувь өсөж, 53 удаагийн үнэ дуудагдаж, 172 ам.долларт хүрэв. Тус арилжааны нийт дүн 107,8 сая ам доллар буюу 372 тэрбум хүрч, Монголын хөрөнгийн биржийн дээд амжилтыг дахин тогтоолоо.
Одоогийн байдлаар энэ онд нийт 2,3 сая тонн коксжих нүүрс цахимаар амжилттай арилжаалсны үр дүнд бүтээгдэхүүнээ 49,7 тэрбум төгрөгийн илүү үнээр ашигтай борлуулжээ.ЛГОЙ" ХК-ИЙН КОКСЖИХ НҮҮРС МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ ДЭЭР ХИЙГДСЭН ХАМГИЙН ӨНДӨР ДҮНТЭЙ ТҮҮХИЙ ЭДИЙН АРИЛЖААГААР ДАХИН ДЭЭД АМЖИЛТЫГ ТОГТООЛОО

Өнгөрсөн сарын 7-ны өдөр Тавантолгой ХК-ийн коксжих нүүрс Монголын хөрөнгийн бирж дээр хийгдсэн хамгийн өндөр дүнтэй арилжаа болж дээд амжилтыг тогтоож байсан бол 12 дугаар сарын 15-ны өдөр Монголын хөрөнгийн бирж дээр "Тавантолгой" ХК-ийн 98 багц, 627,200 тонн коксжих нүүрсний арилжаа амжилттай явагдаж, тонн тутмын үнэ 149 ам.доллараас 15,5 хувь өсөж, 53 удаагийн үнэ дуудагдаж, 172 ам.долларт хүрэв. Тус арилжааны нийт дүн 107,8 сая ам доллар буюу 372 тэрбум хүрч, Монголын хөрөнгийн биржийн дээд амжилтыг дахин тогтоолоо.
Одоогийн байдлаар энэ онд нийт 2,3 сая тонн коксжих нүүрс цахимаар амжилттай арилжаалсны үр дүнд бүтээгдэхүүнээ 49,7 тэрбум төгрөгийн илүү үнээр ашигтай борлуулжээ.]]>
admin Sat, 16 Dec 2023 17:16:52 +0800
2022 онд “Оюу толгой” компани Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, БОАЖЯ болон Ойн газартай хамтран “100 сая мод” хөтөлбөрийг боловсруулан, хамтран ажиллах санамж бичиг байгуулсан https://gobimedia.mn/index.php?newsid=1289 https://gobimedia.mn/index.php?newsid=1289
2022 онд “Оюу толгой” компани Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, БОАЖЯ болон Ойн газартай хамтран “100 сая мод” хөтөлбөрийг боловсруулан, хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Энэхүү амлалтынхаа 60%-д нь мод тарьж, 40%-г нь дүйцүүлэн ойн салбарын хөгжлийг дэмжих, үндэсний чадавхыг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд ажиллаж байна.

“Оюу толгой” компани “Биологийн хүрээлэн”-ийн Ургамлын биотехнологийн лабораторитой хамтарч ургамлын эдийн өсгөврөөр ургамалжуулах, Австралийн “AirSeed Technologies” компанитай хамтран Үрийн бөмбөгөөр ойжуулалт хийх технологиудыг амжилттай туршиж буй талаараа танилцууллаа.]]>
admin Wed, 15 Mar 2023 17:26:02 +0800
Гүний уурхайгаасаа олборлож эхлэлээ https://gobimedia.mn/index.php?newsid=1288 https://gobimedia.mn/index.php?newsid=1288 Оюу толгойн бүлэг ордын нөөцийн дийлэнх нь газрын гүнд оршдог тул гадаргаас 1,300 м-ийн гүнд 200 км үргэлжлэх таван метрийн диаметр бүхий шилдэг технологийг шингээсэн уурхайг бүтээн байгуулж байгаа билээ. Бид 150 жилийн түүхт Рио Тинто группийн хөгжүүлсэн блокчлон олборлох технологийг ашиглан 21 дэх хүдэр буулгуурын тэсэлгээг хийснээр, та бид гүний уурхайн олборлолтыг эхлүүлэх агуу үйлсийн гэрч болж байна. Цаашид 2028-2036 он гэхэд хэдэн зуун хүдэр буулгууртай болж, жилд 500,000 тн зэс үйлдвэрлэх буюу хүчин чадлын хувьд гүний уурхайн үйлдвэрлэлийг оргил үед нь хүргэхээр зогсолтгүй хөдөлмөрлөсөөр байна.
Оюу толгой уурхай нь Монгол Улсын Засгийн газар, Рио Тинтогийн хамтын түншлэл, хичээл зүтгэлийн үр дүнд урагшлан хөгжиж, зөвхөн Монгол Улсын төдийгүй дэлхийн эрдэс баялгийн салбарт томоохон байр суурийг эзлэх зэсийн уурхай болох юм. Энэхүү түүхэн үйл явдлыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй Засгийн газрын төлөөлөл, УИХ-ын гишүүд, Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм, Зэсийн группийн захирал Б.Болд болон бусад хүндэт зочид, мөн түүнчлэн олон улс, дотоодын нэр хүндтэй хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл бидэнтэй хамт тэмдэглэн өнгөрүүлж байна.
****
Oyu Tolgoi commences its underground production
After years of continuous achievements, we are pleased to announce the commencement of production of our underground mine. This mine holds the majority of the total reserves of the Oyu Tolgoi deposits, so an underground mine has been constructed with cutting-edge technology, including extensive shaft infrastructure and 200 kilometres of 5-metre-diameter tunnels at a depth of 1,300 metres below the surface.
As we blast our 21st drawbell using the “block caving method” developed by the 150-year-old Rio Tinto Group, we proudly announce the grand opening of our underground mine production. Our team is committed to maximising the capacity of the underground mine development to achieve a peak production capacity of 500,000 tonnes of copper per year, with the aim of having hundreds of drawbells in operation by 2028-2036.
The Oyu Tolgoi mine is a result of a successful partnership and collaborative efforts between the Government of Mongolia and Rio Tinto. The establishment of a major player in the mineral resources industry not only in Mongolia but also on a global scale is now within reach. We want to extend our profound gratitude to the government representatives, led by Prime Minister L.Oyun-Erdene and distinguished guests who got acquainted with our mine and shared our journey together.]]>
admin Mon, 13 Mar 2023 17:24:53 +0800