Deprecated: Array and string offset access syntax with curly braces is deprecated in /home/gobimedia/public_html/engine/classes/templates.class.php on line 243 Өмнөговийн мэдээ - Gobimedia.mn :: Өмнөговьчуудын цахим хөтөч https://gobimedia.mn/ ru Өмнөговийн мэдээ - Gobimedia.mn :: Өмнөговьчуудын цахим хөтөч DataLife Engine “Нар мишээсэн Алтанхан говь мину” хүүхдийн урлагийн тоглолт Улаанбаатар хотод боллоо https://gobimedia.mn/index.php?newsid=1301 https://gobimedia.mn/index.php?newsid=1301 Говь нутгийн өнгөлөг ирээдүй болсон хүүхэд багачуудын “Нар мишээсэн Алтанхан говь мину” урлагийн тоглолт Улаанбаатар хотноо Соёлын төв өргөөний концертын их танхимд тоглогдлоо.

Тоглолтод 320 авьяаслаг хүүхдүүд оролцсон бөгөөд энэхүү тоглолт 10 жилийн дараа дахин Соёлын төв өргөөний тайзнаа тоглогдож байгаагаар онцлогтой.
Улаанбаатар хотод тоглолтоо толилуулсан говийн авьяаслаг хүүхдүүд 04-р сарын 23-нд Өмнөговь аймгийн ХЖТ-ын тайзнаа үзэгч олонтойгоо учран золгох юм.]]>
admin Mon, 22 Apr 2024 09:08:36 +0800
ӨМНӨГОВЬ АЙМАГ, “ОЮУ ТОЛГОЙ” ХК ХАМТАРСАН ОРОН НУТГИЙН ИРГЭДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСГИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА https://gobimedia.mn/index.php?newsid=1292 https://gobimedia.mn/index.php?newsid=1292 Өмнөговь аймаг, "Оюу толгой" ХК-ний хамтарсан орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын хэсгийн ээлжит хурал өнөөдөр зохион байгуулагдлаа.
Ээлжит хурлаар,
✅"Оюу толгой" ХК-д ажилд орох хүсэлтэй орон нутгийн иргэд хаягийн мэдээллээ И-Монголиа системээр нотлон хавсаргах,
✅Ажилд орох хүсэлтэй иргэдийн ярилцлагад бэлтгэх сургалт зохион байгуулах,
✅"Оюу толгой" ХК-ний дунд шатны менежерүүдтэй уулзалт зохион байгуулах зэрэг ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөлөө.
Мөн энэхүү уулзалтын үеэр,
✅Ханбогд сумын хөгжлийн онцлогтой хүүхдүүдийг дэмжих төсөл,
✅Политехник коллежийн ажил хөдөлмөрт бэлтгэх сургалтын мэдээлэлтэй танилцлаа.
2024 оны 01 сарын байдлаар "Оюу толгой" төсөлд орон нутгийн 4414 иргэн ажиллаж байна. Үүнээс үндсэн "Оюу толгой" компанид 949 иргэн ажиллаж байгаагийн удирдах албан тушаалд 62, инженер мэргэжилтэн 28, оператор 484 , тусгай дунд мэргэжлийн 321, дадлагажигч 54 ажилтан ажиллаж байна.]]>
admin Tue, 19 Mar 2024 17:39:25 +0800
“Хашаандаа сайхан амьдаръя” тэтгэлэг 3 дах жилдээ зарлагдлаа https://gobimedia.mn/index.php?newsid=1296 https://gobimedia.mn/index.php?newsid=1296  Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод”  үндэсний хөдөлгөөн болон Өмнөговь аймгийн Засаг даргын “НУТГИЙН ХИШИГ” хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймагт мод тарих ажлыг идэвхжүүлэх, мод тарьж байгаа иргэдийг урамшуулах зорилгоор Хашаандаа сайхан амьдаръя ТББ-тай хамтран тус тэтгэлэгийг 3 дах жилдээ уламжлал болгон зарлаж байна.Тус тэтгэлэгт оролцох сонирхолтой иргэд доорх Google form-г бөглөж материалаа ирүүлнэ үү.
https://forms.gle/Pgx4iwz7PDhHxjj7A

]]>
admin Sat, 16 Mar 2024 17:58:14 +0800
"Уран гартан эмэгтэйчүүд-2024" бүтээлийн үзэсгэлэн 25 дахь жилдээ амжилттай боллоо https://gobimedia.mn/index.php?newsid=1293 https://gobimedia.mn/index.php?newsid=1293 Жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаг "Уран гартан эмэгтэйчүүд-2024" бүтээлийн үзэсгэлэн 25 дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү үзэсгэлэнд 50 гаруй эмэгтэйчүүдийн 600 гаруй бүтээл дэлгэгдэж 612 үзэгчид үзэж сонирхож, зарим бүтээлүүд борлуулагдан, эдийн засгийн эргэлтэд орлоо.

Үзэсгэлэнг удирдамжид заасны дагуу 5 төрлөөр болон үзэгчдийн таашаалд нийцсэн, ивээн тэтгэгчийн шагналуудаар шалгарууллаа. Үүнд:
1.Оёмолын төрлөөр ДЗ 2-р багийн урлаач Ч.Анхбаярын бүтээл
2.Хатгамалын төрлөөр Цогтцэций сумын урлаач Н.Оюунчимэг
8-р багийн урлаач Б.Түмэндэлгэр
3.Эсгий урлалын төрлөөр Цогт-Овоо сумын урлаач Ц.Бадамжаргал
4.Гоёл чимэглэлийн урлалаар Номгон сумын харьяат Т.Энхмаа
7-р багийн урлаач О.Алтанзул
5.Шилдэг баг хамт олноор Ш.Уламнэмэх, Б.Отгонцэцэг
6.Үзэгчдийн таашаалд нийцсэн бүтээлээр Политехникийн коллежийн багш С.Баасанхүү
7.Ивээн тэтгэгчийн шагналаар Гурвантэс сумын урлаач Л.Сүрэнхүүг Үйлдвэрлэл хоршоологчдын тэргүүний ажилтан цол тэмдгээр тус тус шагнагдаж, ШИЛДЭГ УРЛААЧ ЦОМ, МӨНГӨН шагналаар тус тус шагнаж урамшууллаа.

Гарын ур, ухааны ур, нүдний ураа шингээсэн хөдөлмөр бүтээлээрээ оролцсон бүх ЭМЭГТЭЙЧҮҮДДЭЭ халуун баяр хүргэж, цаашдынх нь уран бүтээлд өндөр амжилт хүсч, та бүхнийг урлагийн тэнгэр ЯНЖИНЛХАМ бурхан өнөд ивээх болтугай.]]>
admin Sat, 09 Mar 2024 17:42:37 +0800
Улсын начин Дашдуламын Багахүүгийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан боллоо https://gobimedia.mn/index.php?newsid=1290 https://gobimedia.mn/index.php?newsid=1290 Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын харьяат, Монгол Улсын начин Дашдуламын Багахүүгийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан амжилттай болж өндөрлөлөө.
Барилдаанд Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Эбэг” ХХК, “Хан-Хэнтийн аварга” дэвжээний бөх, улсын харцага Ганцогтын Бадрах түрүүлж, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, "Сүлд" спорт хороо, “Сүүнгийн Туяа” ХХК, “Булганхангай” дэвжээний бөх, улсын начин Бямбадоржийн Түвшинтөгс үзүүрлэжээ. Дөрөвт Архангай аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алтан Дорнод Монгол” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын арслан Р.Пүрэвдагва, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Ажнай” корпораци, “Таван толгой” ХК, “Говийн хүчтэн” дэвжээний бөх, улсын заан Ц.Одбаяр нар шалгарав.

Улс болоод өмнийн говийн нэрийг спортын дэвжээнд өндөрт өргөж яваа Д.Багахүү начиндаа эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.

Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО]]>
admin Sun, 03 Mar 2024 17:28:45 +0800
ХОББИ_КАП_2024 клубуудын аварга шалгаруулах тэмцээнд Өмнөговь - Шанх транс баг амжилттай оролцов https://gobimedia.mn/index.php?newsid=1291 https://gobimedia.mn/index.php?newsid=1291 ХОББИ_КАП_2024 клубуудын аварга шалгаруулах тэмцээнд Өмнөговь - Шанх транс баг амжилттай оролцож аваргын алтан медаль, цомын эзэд боллоо.

Тус тэмцээний Өмнөговь - Шанх транс багийн тамирчид :
🏆 ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧ Э.Энхтөгс
🏆 ШИЛДЭГ ХОЛБОГЧ О.Золбоо
🏆 ШИЛДЭГ ДОВТЛОГЧ Т.Төрбат
🏆 ШИЛДЭГ ХААГЧ О.Чойжилсүрэн
🏆 ШИЛДЭГ ХАМГААЛАГЧ З.Баярт нар тус тус шилдгээр тодорсон байна.

Амжилттай оролцсон баг тамирчдад халуун баяр хүргэе.]]>
admin Fri, 01 Mar 2024 17:30:32 +0800
ТаванТолгой ХК зэрлэг амьтдад өвс тэжээл тавих ажлыг хийв https://gobimedia.mn/index.php?newsid=1275 https://gobimedia.mn/index.php?newsid=1275 “Тавантолгой” ХК нь Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах ажлын хүрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргын 2024 оны 1 сарын 11-ний өдрийн 1-24 тоот албан бичиг, хавсралт хуваарьтай уялдуулан зэрлэг амьтдын амьдрах орчин, идэш тэжээлийн нөхцөлийг сайжруулах ажлыг 2024 оны 02 дугаар сарын 22-ний өдөр 3 дах удаа хөрс хуулалтын гэрээт “Новел Лизинг” ХХК-тай хамтарч байгаль орчны мэргэжилтэн, ажилтнууд 20 боодол өвс, 50 кг хужрыг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн нутагт байрлах Цэций ууланд 2 цэгт тараалаа]]> admin Wed, 28 Feb 2024 17:00:08 +0800 "ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Ч.ГҮНЖДАГВА ТОМИЛОГДЛОО https://gobimedia.mn/index.php?newsid=1276 https://gobimedia.mn/index.php?newsid=1276 "Тавантолгой"ХК-ийн ТУЗ-ийн 2 дугаар сарын 26-ны өдрийн хурлын шийдвэрээр компанийн гүйцэтгэх захирал Д.Артагийг үүрэгт ажлаас чөлөөлж, Борлуулалт, маркетинг тээврийн газрын захирал Ч.Гүнждагвыг үүрэг гүйцэтгэгчээр томиллоо.]]> admin Tue, 27 Feb 2024 17:03:23 +0800 "ТАВАНТОЛГОЙ" ХК ӨМНӨГОВЬ АЙМГИЙН МАЛЧДАД НЭГ ТЭРБУМ ТӨГРӨГ ХАНДИВЛАНА https://gobimedia.mn/index.php?newsid=1278 https://gobimedia.mn/index.php?newsid=1278 Орон нутгийн өмчит "Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн хурлаар Өмнөговь аймгийн малчдын өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулахад нэг тэрбум төгрөгийг хандивлахаар шийдвэрлэлээ.
Өмнөговь аймгийн ИТХ, Засаг даргаас зарласан "Малчдад туслах аян"-д нэгдсэн "Тавантолгой" ХК-ийн ТУЗ, хувьцаа эзэмшигчид болон нийт уурхайчдадаа баярлалаа.]]>
admin Tue, 20 Feb 2024 17:06:13 +0800
ЦАСАН ШУУРГАНЫ УЛМААС БООГДСОН ЗАМЫН ЦАСЫГ ЗАЙЛУУЛАХ АЖЛЫГ ГҮЙЦЭТГЭЛЭЭ https://gobimedia.mn/index.php?newsid=1277 https://gobimedia.mn/index.php?newsid=1277 "Тавантолгой"ХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд хүчтэй цасан шуурганы улмаас ДЗ-УБ чиглэлийн замын 52-69 км дэх хунгарласан цасыг зайлуулах ажилд техник, хүн хүчийг дайчлан оролцлоо. Үүссэн нөхцөл байдлын улмаас аймаг орон нутгаас авч хэрэгжүүлж буй ажилд дэмжлэг үзүүлж, 1 ковш, 2 оператор, ХАБ-ын нэг ажилтанг томилон ажиллуулж, нийт иргэд, зорчигчдын аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс сэргийлэх ажилд хамтран ажиллалаа.

Нийт иргэд, зорчигчид та бүхэндээ замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг уриалж байна.]]>
admin Sun, 18 Feb 2024 17:04:40 +0800