Deprecated: Array and string offset access syntax with curly braces is deprecated in /home/gobimedia/public_html/engine/classes/templates.class.php on line 243 Өмнөговийн бахархал - Gobimedia.mn :: Өмнөговьчуудын цахим хөтөч https://gobimedia.mn/ ru Өмнөговийн бахархал - Gobimedia.mn :: Өмнөговьчуудын цахим хөтөч DataLife Engine "Уран гартан эмэгтэйчүүд-2024" бүтээлийн үзэсгэлэн 25 дахь жилдээ амжилттай боллоо https://gobimedia.mn/index.php?newsid=1293 https://gobimedia.mn/index.php?newsid=1293 Жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаг "Уран гартан эмэгтэйчүүд-2024" бүтээлийн үзэсгэлэн 25 дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү үзэсгэлэнд 50 гаруй эмэгтэйчүүдийн 600 гаруй бүтээл дэлгэгдэж 612 үзэгчид үзэж сонирхож, зарим бүтээлүүд борлуулагдан, эдийн засгийн эргэлтэд орлоо.

Үзэсгэлэнг удирдамжид заасны дагуу 5 төрлөөр болон үзэгчдийн таашаалд нийцсэн, ивээн тэтгэгчийн шагналуудаар шалгарууллаа. Үүнд:
1.Оёмолын төрлөөр ДЗ 2-р багийн урлаач Ч.Анхбаярын бүтээл
2.Хатгамалын төрлөөр Цогтцэций сумын урлаач Н.Оюунчимэг
8-р багийн урлаач Б.Түмэндэлгэр
3.Эсгий урлалын төрлөөр Цогт-Овоо сумын урлаач Ц.Бадамжаргал
4.Гоёл чимэглэлийн урлалаар Номгон сумын харьяат Т.Энхмаа
7-р багийн урлаач О.Алтанзул
5.Шилдэг баг хамт олноор Ш.Уламнэмэх, Б.Отгонцэцэг
6.Үзэгчдийн таашаалд нийцсэн бүтээлээр Политехникийн коллежийн багш С.Баасанхүү
7.Ивээн тэтгэгчийн шагналаар Гурвантэс сумын урлаач Л.Сүрэнхүүг Үйлдвэрлэл хоршоологчдын тэргүүний ажилтан цол тэмдгээр тус тус шагнагдаж, ШИЛДЭГ УРЛААЧ ЦОМ, МӨНГӨН шагналаар тус тус шагнаж урамшууллаа.

Гарын ур, ухааны ур, нүдний ураа шингээсэн хөдөлмөр бүтээлээрээ оролцсон бүх ЭМЭГТЭЙЧҮҮДДЭЭ халуун баяр хүргэж, цаашдынх нь уран бүтээлд өндөр амжилт хүсч, та бүхнийг урлагийн тэнгэр ЯНЖИНЛХАМ бурхан өнөд ивээх болтугай.]]>
admin Sat, 09 Mar 2024 17:42:37 +0800
Улсын начин Дашдуламын Багахүүгийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан боллоо https://gobimedia.mn/index.php?newsid=1290 https://gobimedia.mn/index.php?newsid=1290 Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын харьяат, Монгол Улсын начин Дашдуламын Багахүүгийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан амжилттай болж өндөрлөлөө.
Барилдаанд Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Эбэг” ХХК, “Хан-Хэнтийн аварга” дэвжээний бөх, улсын харцага Ганцогтын Бадрах түрүүлж, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, "Сүлд" спорт хороо, “Сүүнгийн Туяа” ХХК, “Булганхангай” дэвжээний бөх, улсын начин Бямбадоржийн Түвшинтөгс үзүүрлэжээ. Дөрөвт Архангай аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алтан Дорнод Монгол” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын арслан Р.Пүрэвдагва, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Ажнай” корпораци, “Таван толгой” ХК, “Говийн хүчтэн” дэвжээний бөх, улсын заан Ц.Одбаяр нар шалгарав.

Улс болоод өмнийн говийн нэрийг спортын дэвжээнд өндөрт өргөж яваа Д.Багахүү начиндаа эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.

Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО]]>
admin Sun, 03 Mar 2024 17:28:45 +0800
ХОББИ_КАП_2024 клубуудын аварга шалгаруулах тэмцээнд Өмнөговь - Шанх транс баг амжилттай оролцов https://gobimedia.mn/index.php?newsid=1291 https://gobimedia.mn/index.php?newsid=1291 ХОББИ_КАП_2024 клубуудын аварга шалгаруулах тэмцээнд Өмнөговь - Шанх транс баг амжилттай оролцож аваргын алтан медаль, цомын эзэд боллоо.

Тус тэмцээний Өмнөговь - Шанх транс багийн тамирчид :
🏆 ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧ Э.Энхтөгс
🏆 ШИЛДЭГ ХОЛБОГЧ О.Золбоо
🏆 ШИЛДЭГ ДОВТЛОГЧ Т.Төрбат
🏆 ШИЛДЭГ ХААГЧ О.Чойжилсүрэн
🏆 ШИЛДЭГ ХАМГААЛАГЧ З.Баярт нар тус тус шилдгээр тодорсон байна.

Амжилттай оролцсон баг тамирчдад халуун баяр хүргэе.]]>
admin Fri, 01 Mar 2024 17:30:32 +0800
“ӨМНИЙН ГОВИЙН ХАДНЫ ЗУРГИЙН ГАЙХАМШИГ” үзэсгэлэнгийн нээлт болов https://gobimedia.mn/index.php?newsid=1294 https://gobimedia.mn/index.php?newsid=1294 Говь сайхан нутагт минь бидний өвөг дээдсийн үлдээсэн, байгальдаа хадгалагдан үлдсэн хадны зураг нь хүн төрөлхтний соёлын үнэт өв бөгөөд хүний хөгжлийн түүхийн олон үеийг нэг дор харуулж байдгаараа онцлогтой.
Өмнөговь аймаг нь хадны зургийн арвин их дурсгалтай юм.💯👍👏
Үзэсгэлэнд Гурвантэс, Булган, Сэврэй сумдын нутгаас илэрсэн ховор сонирхолтой 100 гаруй зургийг дэлгэн үзүүлж байна.

Тус үзэсгэлэн 2024.02.01-01.20-ны хүртэл аймгийн музейн түр үзэсгэлэнгийн танхимд үзэгч та бүхэнд хүргэх болно.
Хүрэлцэн ирж таалан сонирхоно уу.]]>
admin Thu, 01 Feb 2024 17:45:27 +0800
“УЛСЫН АВАРГА СААЛЬЧИН”, “УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ”-ҮҮД ТОДОРЛОО https://gobimedia.mn/index.php?newsid=1281 https://gobimedia.mn/index.php?newsid=1281 “УЛСЫН АВАРГА СААЛЬЧИН”-аар Ханбогд сумын Баян багийн саальчин Хүүхэний Болормаа

“УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ”-өөр
- Гурвантэс сумын Гоёот багийн малчин Сумьяагийн Ойдов
- Манлай сумын Өехий багийн малчин Будын Баясгалан
- Ханбогд сумын Номгон багийн малчин Хүүхэндүүгийн Далантай
- Ханбогд сумын Жавхлант багийн малчин Цэдэнбалжирын Идэрборгил
- Баяндалай сумын Наран багийн малчин Цэгмидийн Мөнхбат
- Хүрмэн сумын Хүрмэн багийн малчин Алтанцэцэгийн Галбадрах
- Ханхонгор сумын Хондот багийн малчин Батдоржийн Түмэнжаргал
- Цогт-Овоо сумын Замыншанд багийн малчин Эрэндоригийн Баттөр
- Мандал-Овоо сумын Мандал багийн малчин Тогтохсүрэнгийн Мягмаржав
- Ноён сумын Сайран багийн малчин Борхүүгийн Түвшинтөгс нар тодорлоо.

Эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж, ашиг шимийг нь нэмэгдүүлэн, нүүдэлчин ахуй соёлыг түгээн дэлгэрүүлж яваа, ажилч хөдөлмөрч аваргууддаа баяр хүргэж, эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе.]]>
admin Thu, 18 Jan 2024 17:11:52 +0800
"ТҮМЭН ТЭМЭЭНИЙ БАЯР 2024" ХОЁРДУГААР САРЫН 1-3-НЫ ӨДРҮҮДЭД БОЛНО https://gobimedia.mn/index.php?newsid=1282 https://gobimedia.mn/index.php?newsid=1282 Өвлийн аялал жуулчлалын ууган эвент "Түмэн тэмээний баяр 2024" арга хэмжээ 2024 оны 2 дугаар сарын 1, 2, 3-ний өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод зохион байгуулагдана.

Тэмээний баярыг 1997 оноос хойш Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар, Гайхамшигт говь аялал жуулчлалын холбоо хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ.]]>
admin Wed, 03 Jan 2024 17:14:47 +0800
"ӨМНӨГОВИЙН СОЁЛЫН ӨВИЙН ГАЙХАМШИГ ЭРТНИЙ НҮҮДЭЛЧИД БА ЭЗЭНТ ГҮРНИЙ ЯЗГУУРТНУУД" ХАДНЫ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭНД УРЬЖ БАЙНА https://gobimedia.mn/index.php?newsid=1286 https://gobimedia.mn/index.php?newsid=1286 “Өмнөговийн соёлын өвийн гайхамшиг эртний нүүдэлчид ба эзэнт гүрний язгууртнууд” хадны зургийн үзэсгэлэн Улаанбаатар хотноо 2023 оны 11 дүгээр сарын 25-30-ны өдрүүдэд "Bluemon center"-т дэлгэгдээд байна.

Үзэсгэлэнд Гурвантэс сумын Баясах багийн нутагт орших түүх соёлын үл хөдлөх дурсгал болох Булган сумын Хавцгайтын хадны зураг, Сэврэй сумын Салхитын хадны амны зураг тус тус дэлгэгджээ.

Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын захиалгаар МУИС-ийн Улаанбаатар сургуулийн Түүх археологийн тэнхимийн судлаачид хадны зургийн хайгуул судалгааг хийсэн бөгөөд 2023 оны байдлаар Гурвантэс сумын Баясах багийн нутгийн 120 дурсгалт газарт хүрлийн эрт үеэс дундад зууны үед хамаарах 9321 дүрслэл бүхий 2572 хадны зураг бүртгэгджээ.
Мөн Булган сумын Хавцгайтын хадны дурсгалт газарт 241 хадан дээр 25 төрлийн 726 дүр дүрслэлийг сийлсэн байдаг.
Харин Сэврэй сумын Салхитын амны хадны дурсгалт газарт 311 хадан дээр 1044 дүр дүрслэлийг сийлэн үлдээжээ.

Хүн төрөлхтний хөгжлийн түүх, соёлын үл хөдлөх дурсгал, үнэт өв болсон хадны зургийн үзэсгэлэнд хүрэлцэн ирж, сонирхохыг урьж байна.]]>
admin Sun, 26 Nov 2023 17:19:52 +0800
ӨМНӨГОВИЙН АХ ДҮҮ ВОЛЕЙБОЛЧИД ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГТ АМЖИЛТТАЙ ТОГЛОЖ БАЙНА https://gobimedia.mn/index.php?newsid=1287 https://gobimedia.mn/index.php?newsid=1287 Монголын Волейболын холбооны үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээнд "Өмнөговь Шанх транс" багийн тамирчин Золбаярын Баярт, Золбаярын Ган-Эрдэнэ, "Ховд Алтайн барс" багийн тамирчин Төгсийн Доржнамжаа, Төгсийн Пүрэвдорж нарын төрсөн ахан дүүс амжилттай сайхан тоглож, волейбол сонирхогчдыг байлдан дагуулж байна.

Монголын Волейболын үндэсний дээд лигийн дээгүүр чансаанд эрэмбэлэгдэж буй эдгээр тамирчид бүгдээрээ Өмнөговь аймгийн Булган суманд төрж өсөн, багаасаа волейболын спортыг сонирхон хичээллэсэн бөгөөд тууштай бэлтгэл сургуулилт, уйгагүй хөдөлмөр зүтгэлийнхээ үр дүнд өнөөдрийн амжилтын эзэд болж чаджээ.

Монгол эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулах, өмнийн говийн бахархал болсон, өсөх ирээдүйтэй тамирчдадаа амжилтын дээдийг хүсэн ерөөе.]]>
admin Mon, 20 Nov 2023 17:21:22 +0800
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХҮРМЭН СУМЫН УУГУУЛ ХООХОРЫН БАДАМСҮРЭН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛ ХҮРТЛЭЭ https://gobimedia.mn/index.php?newsid=1274 https://gobimedia.mn/index.php?newsid=1274
Өмнийн говь нутагт ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛ -тон нэгээр нэмэгдлээ. “Улсын баатар Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Хоохорын Бадамсүрэн Хөдөлмөрийн баатар цолоор шагнагдлаа.

Геологи, уул уурхайн салбарын хөгжлийн төлөө 37 жилийн хөдөлмөрөө зориулахдаа салбарын бодлого, хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлоход үр бүтээлтэй ажиллаж, уул уурхайн стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, үр ашгийг нэмэгдүүлэхэд бодит үр дүн гарган Монгол-Оросын хамтарсан “Монголросцветмет” нэгдэл, уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр зэрэг уул уурхайн салбарын анхны том үйлдвэр, уурхайнуудыг барьж байгуулах, салбарын үндэсний боловсон хүчнийг сургаж бэлтгэх, Монгол Улсын Засгийн газрын бодлого, зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэхэд оруулсан бодит хувь нэмэр, КОВИД-19 цар тахлын нийгэм эдийн засаг, ард иргэдийн аж амьдралд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, ахуйн хог хаягдал, ус, цахилгаан, дулааны төлбөрөөс чөлөөлөх бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд манлайлан ажиллаж, уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг удирдан зохион байгуулж байгаа хөдөлмөр зүтгэл, Монгол Улсын эдийн засаг, аж үйлдвэрлэлийн салбарын хөгжил, дэвшилд оруулсан бодит хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн, Улсын Их Хурлын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн Дэд сайд асан, “Улсын баатар Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Хоохорын Бадамсүрэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.

Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар]]>
admin Wed, 06 Jul 2022 15:36:00 +0800
850 хүний суудалтай шинэ Хөгжимт жүжгийн тeатр нээлтээ хийлээ https://gobimedia.mn/index.php?newsid=1273 https://gobimedia.mn/index.php?newsid=1273
Дахин давтагдашгүй архитектурын өвөрмөц шийдэл бүхий бүрэн цутгамал, 7 давхар барилгатай дүйцэхүйц өндөртэй 4 давхар, 850 хүний суудалтай шинэ Хөгжимт жүжгийн тeатр нээлтээ хийлээ.

Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Соёлын дэд сайд М.Батбаяр, аймаг орон нутгийн удирдлагууд, говь нутгийн бахархал болсон уран бүтээлчид оролцлоо.

Улаан гэрээс эхлэлтэй аймгийн Хөгжимт жүжгийн театр 91 жилийн түүхэндээ жишиг болсон шинэ театрын барилгаа ёслол төгөлдөр хүлээн авч шинэ уран бүтээлүүдээ говьчууддаа хүргэж эхэллээ.

Олон сайхан уран бүтээл шинэ тайзнаа амилан, үзэгч олныг оюуны цэнгэлд хөтөлж, говь нутгийн соёл урлаг дэлхийд түгэх болтугай.]]>
admin Fri, 01 Jul 2022 09:00:53 +0800