Deprecated: Array and string offset access syntax with curly braces is deprecated in /home/gobimedia/public_html/engine/classes/templates.class.php on line 243 Спорт - Gobimedia.mn :: Өмнөговьчуудын цахим хөтөч https://gobimedia.mn/ ru Спорт - Gobimedia.mn :: Өмнөговьчуудын цахим хөтөч DataLife Engine Улсын начин Дашдуламын Багахүүгийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан боллоо https://gobimedia.mn/index.php?newsid=1290 https://gobimedia.mn/index.php?newsid=1290 Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын харьяат, Монгол Улсын начин Дашдуламын Багахүүгийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан амжилттай болж өндөрлөлөө.
Барилдаанд Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Эбэг” ХХК, “Хан-Хэнтийн аварга” дэвжээний бөх, улсын харцага Ганцогтын Бадрах түрүүлж, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, "Сүлд" спорт хороо, “Сүүнгийн Туяа” ХХК, “Булганхангай” дэвжээний бөх, улсын начин Бямбадоржийн Түвшинтөгс үзүүрлэжээ. Дөрөвт Архангай аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алтан Дорнод Монгол” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын арслан Р.Пүрэвдагва, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Ажнай” корпораци, “Таван толгой” ХК, “Говийн хүчтэн” дэвжээний бөх, улсын заан Ц.Одбаяр нар шалгарав.

Улс болоод өмнийн говийн нэрийг спортын дэвжээнд өндөрт өргөж яваа Д.Багахүү начиндаа эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.

Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО]]>
admin Sun, 03 Mar 2024 17:28:45 +0800
ХОББИ_КАП_2024 клубуудын аварга шалгаруулах тэмцээнд Өмнөговь - Шанх транс баг амжилттай оролцов https://gobimedia.mn/index.php?newsid=1291 https://gobimedia.mn/index.php?newsid=1291 ХОББИ_КАП_2024 клубуудын аварга шалгаруулах тэмцээнд Өмнөговь - Шанх транс баг амжилттай оролцож аваргын алтан медаль, цомын эзэд боллоо.

Тус тэмцээний Өмнөговь - Шанх транс багийн тамирчид :
🏆 ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧ Э.Энхтөгс
🏆 ШИЛДЭГ ХОЛБОГЧ О.Золбоо
🏆 ШИЛДЭГ ДОВТЛОГЧ Т.Төрбат
🏆 ШИЛДЭГ ХААГЧ О.Чойжилсүрэн
🏆 ШИЛДЭГ ХАМГААЛАГЧ З.Баярт нар тус тус шилдгээр тодорсон байна.

Амжилттай оролцсон баг тамирчдад халуун баяр хүргэе.]]>
admin Fri, 01 Mar 2024 17:30:32 +0800
ӨМНӨГОВИЙН АХ ДҮҮ ВОЛЕЙБОЛЧИД ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГТ АМЖИЛТТАЙ ТОГЛОЖ БАЙНА https://gobimedia.mn/index.php?newsid=1287 https://gobimedia.mn/index.php?newsid=1287 Монголын Волейболын холбооны үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээнд "Өмнөговь Шанх транс" багийн тамирчин Золбаярын Баярт, Золбаярын Ган-Эрдэнэ, "Ховд Алтайн барс" багийн тамирчин Төгсийн Доржнамжаа, Төгсийн Пүрэвдорж нарын төрсөн ахан дүүс амжилттай сайхан тоглож, волейбол сонирхогчдыг байлдан дагуулж байна.

Монголын Волейболын үндэсний дээд лигийн дээгүүр чансаанд эрэмбэлэгдэж буй эдгээр тамирчид бүгдээрээ Өмнөговь аймгийн Булган суманд төрж өсөн, багаасаа волейболын спортыг сонирхон хичээллэсэн бөгөөд тууштай бэлтгэл сургуулилт, уйгагүй хөдөлмөр зүтгэлийнхээ үр дүнд өнөөдрийн амжилтын эзэд болж чаджээ.

Монгол эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулах, өмнийн говийн бахархал болсон, өсөх ирээдүйтэй тамирчдадаа амжилтын дээдийг хүсэн ерөөе.]]>
admin Mon, 20 Nov 2023 17:21:22 +0800
Орон нутагт/аймаг, сумдад/ наадам зохион байгуулахгүй https://gobimedia.mn/index.php?newsid=1251 https://gobimedia.mn/index.php?newsid=1251 Орон нутагт/аймаг, сумдад/ наадам зохион байгуулахгүй. Нийслэлд Наадмыг зохион байгуулахдаа үзэгчгүй буюу цахимаар хийх шийдвэр гарлаа. Наадмын зохион байгуулалттай холбоотойгоор хэмнэгдэх зардлыг цар тахлын үеийн хариу арга хэмжээнд хэрэглэнэ.]]> admin Wed, 16 Jun 2021 07:16:26 +0800 "Эрүүл мэндийн цахим гүйлт 2021" аянд Өмнөговь аймаг төвийн бүсээс Тэргүүн байранд шалгарлаа https://gobimedia.mn/index.php?newsid=1202 https://gobimedia.mn/index.php?newsid=1202 Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн спортын улсын хорооноос санаачлан зохион байгуулсан "Эрүүл мэндийн цахим гүйлт 2021" аян 2021 оны 03 дугаар сарын 15-28 ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Өмнөговь аймгаа төлөөлж 1024 иргэн оролцож 14 хоногийн турш 29036 км замыг туулж улсын хэмжээнд төвийн бүсээс Тэргүүн байранд шалгарлаа. Тус гүйлтэд аймгаа төлөөлж амжилттай оролцсон эрэгтэй, эмэгтэй эхний 10 байрын эздийг тодруулж шагнал гардуулжээ. 

Эрэгтэй гүйгчдээс тэргүүн байранд Б. Буджаргал 1019км замыг туулсан бол Эмэгтэй гүйгчдээс Э. Сарангарав 603км замыг туулж тэргүүлжээ.]]>
admin Tue, 30 Mar 2021 10:49:27 +0800
Фитнес клубууд халдвар хамгааллын дэглэмийг баримтлан ажиллаж эхэллээ https://gobimedia.mn/index.php?newsid=1172 https://gobimedia.mn/index.php?newsid=1172 Энэ сарын 21-ний өдрөөс эхлэн эрүүл ахуйн шаардлага хангасан фитнес клубуудын үйл ажиллагааг нээсэн билээ. Аймгийн фитнес клубууд МХГ-аас тавьж байгаа шаардлага, дэглэм журмыг баримтлан үйл ажиллагаагаа явуулж байна.

Цар тахлын үед идэвхтэй хөдөлгөөн хийж, дархлаагаа дэмжиж, бие бялдраа хөгжүүлэхээр зорин ирж байгаа үйлчлүүлэгчдийнхээ халууныг хэмжих, зай бариулах, тоног төхөөрөмж, хэрэгслээ ариутгах зэргээр халдвар хамгааллын дэглэмийг фитнес клубууд баримтлан ажиллаж байна.]]>
admin Tue, 26 Jan 2021 15:40:07 +0800
Дэмчогийн чого буяны хуралд зориулсан хүчит бөхийн барилдааны шагналыг гардууллаа https://gobimedia.mn/index.php?newsid=1100 https://gobimedia.mn/index.php?newsid=1100 УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн санаачилга ивээл дор Өмнөговь аймгийн Ханбогд суманд жил бүр уламжлал болгон хурдаг “Дэмчогийн чого” буяны хуралд зориулсан хүчит бөхийн барилдаанд 32 бөх зодоглож Номгон сумын харьяат Аймгийн арслан М.Адьяахүү түрүүлж, Аймгийн арслан А.Бямбацогт үзүүрлэлээ. Их хутагтын авшиг оршиж Монгол бөхийн босоо хийморь ивээг.]]> admin Sat, 07 Nov 2020 21:41:49 +0800 О. Бумбаяр: Холын зайн ганцаарчилсан дугуйн аялалд нийт 3000 км замыг 25 хоногт туулсан https://gobimedia.mn/index.php?newsid=1068 https://gobimedia.mn/index.php?newsid=1068 "Залуу хүн Өмнөговь-2020" Холын зайн ганцаарчилсан дугуйн аялал хийж 3000 км замыг туулсан О. Бумбаяртай ярилцлаа.

-Юуны өмнө энэ сайхан Монгол орноороо нар зөв тойроод 3000 км газар замыг туулаад ирсэн сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Өмнөговь аймгийн “Говь” дугуйн клуб “Залуу хүн Өмнөговь 2020” нэртэй холын зайн ганцаарчилсан аялалаа нийт 3000 км замыг төлөвлөгөөт хугацаандаа 25 хоногт туулаад Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотдоо орж ирлээ. Юуны өмнө энэ аяллын явцад туслаж дэмжиж байсан бүх хүмүүстээ баярлалаа. Урмын үг, сэтгэлийн дэм өгч замд таарч байсан олон хүн байсан. Тэр хүмүүсээс маш их урмын үг сонссон. Уух шингэн зүйлээс авахуулаад маш их сэтгэл гаргасан бүх хүмүүст бүгдэд нь юуны өмнө баярлалаа гэж хэлмээр байна. Ямарч байсан зорилгоо биелүүлээд хүрээд ирлээ. 3000 км замыг нийтдээ 40-өөд кг ачаатай туулаад ирсэн.

-Ямар ямар аймгийн нутгаар аялсан бэ?

-Төв аймгийн Лүн сумаас гараад Архангай, Завхан, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор Өвөрхангай, Дундговь аймгийн хэсэг нутгаар яваад Өмнөговь аймагтаа ирсэн.

-Өдөрт хэдэн км зам туулах уу?

-Өдөрт дунджаар 130-140км-ын хооронд тухайн замын байдлаас хамааран, өөд уруу өгсүүр салхины байдлаас хамаараад янз бүр байдаг. Хамгийн багадаа 120км зам туулж байсан.

-Аяллын явцад шантрах зүйл байсан уу? Яагаад ганцаараа энэ аялалыг хийхээр болсон бэ?

-Өмнө жил би хамгийн анх Улаанбаатараас Хөвсгөл, Хөвсгөлөөс Улаан баатар гэсэн чиглэлд маршрут гаргаад анхны аялалаа хйиж байсан.Түүнээс хойш жилдээ нэг удаа иймэрхүү аялал хийе гэсэн сонирхолтой байсан.Мэдээж залуу хүний хувьд өөрийгөө сориод, амьдралаас өөртөө авч болох шинэ мэдрэмжийг авах л хамгийн чухал байсан. Тийм учраас зориглоод яваад ирлээ.


-Дугуйн спортоор хэр удаан хичээллэж байна вэ?

-Би бол дугуйн спортыг сонирхогч. Одоо сонирхогчоосоо аялагч гэсэн өөр төрөл болох гээд л явж байна. Дугуйн спортоор жилийн өмнөөс л тасралтгүй хичээллэж эхэлсэн дээ.

-Дугуй унаснаар хүний бие махбодид ямар ямар ашиг тустай гэж боддог вэ?

-Дугуй унаснаар хүний биед маш их нөлөө үзүүлнэ.Хүний бие болоод сэтгэлзүйд маш өндөр нөлөөлдөг. Мөн өвлийн улиралд ханиад хүрэхгүй байх, ямар нэгэн харшилтай хүн харшилгүй болох зэрэг олон давуу талууд байгаа.

Ярилцсанд баярлалаа

]]>
admin Tue, 04 Aug 2020 13:33:50 +0800
ШАГАЙ ХАРВААНД 200 ГАРУЙ ХАРВААЧИД ЦЭЦ МЭРГЭНЭЭ СОРИЛОО https://gobimedia.mn/index.php?newsid=1036 https://gobimedia.mn/index.php?newsid=1036 Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, Алтан гадас одонт, МУ-ын шилдэг аймаг Өмнөговь үүсч хөгжсөний 89 жилийн ойн баяр наадмын шагайн харваанд 25 багийн 200 гаруй харваачид цэц мэргэнээ сорьлоо.
1-р байр Баян-Овоо сум Н.Туяатөмөр ахлагчтай баг
2-р байр Ханхонгор сум С.Ууганбаяр ахлагчтай баг
3-р байр Манлай сум Н.Баасанжав ахлагчтай баг
Тусгай байр Баян-Овоо сум Н.Гантөмөр ахлагчтай баг
ХУВИЙН ЦУВАА ХАРВАА
1-р байр Ханхонгор сум аймгийн Гоц мэргэн Г.Мөнхтулга
2-р байр Цогтцэций сум МУ-ын Хошой мэргэн Б.Манлайбаяр
3-р байр Баян-Овоо сум И.Бямбасүх
АХМАД ЧАВХ ХАРВАА
1-р байр Ханбогд сум Г.Буянт ахлагчтай баг
2-р байр Даланзадгад сум Ж.Батсүрэн ахлагчтай баг
3-р байр Ноён сум Д.Шинэхүү нар ахлагчтай баг
АХМАД ЧАВХ ХУВИЙН ЦУВАА
1-р байр Ханбогд сум, МУ-ын Хүндэт харваач Г.Буянт
2-р байр Даланзадгад сум Ж.Батсүрэн
3-р байр Даланзадгад сум МУ-ын Хүндэт харваач Д.Ойдовдорж нар эхний байрт шалгарсан байна.]]>
admin Mon, 13 Jul 2020 14:30:27 +0800
БАЯР НААДМЫН СУРЫН ХАРВААНЫ АВАРГУУД ТОДОРЛОО https://gobimedia.mn/index.php?newsid=1030 https://gobimedia.mn/index.php?newsid=1030 Ардын хувьсгалын яруу алдарт 99 жил, аймаг байгуулагдсаны 89 жилийн ойн баяр наадам Онцгой комиссоос өгсөн журмыг хэрэгжүүлж буй онлогтой зохион байгуулагдаж байна. Үндэсний сурын харваанд нийт 30 харваач цэц мэргэнээ сорилоо.

ЭРЭГТЭЙ
1-р байр Номгон сумын уугуул, МУ-ын Спортын мастер, Аймгийн мэргэн Д.Чулуунбаяр
2-р байр Номгон сумын уугуул, МУ-ын Спортын мастер, ХААИС-ын оюутан Э.Давааням
3-р байр Дорнод аймаг Цагаан-Уул сумын уугуул Энержи ресурс компаний харваач МУ-ын Спортын дэд мастер Т.Мөнх-Алдар
4-р байр Даланзадгад сумын уугуул, Цагдаагийн бэлтгэл дэд хурандаа Б.Сайнбуян
5-р байр Булган сумын уугуул МУ-ын спортын мастер Говийн булган компаний харваач Ц.Ариунболд

ЭМЭГТЭЙ
1-р байр Баяндалай сумын уугуул, МУ-ын гоц мэргэн харваач Б.Сугир
2-р байр Мандал-Овоо сумын уугуул, МУ-ын спортын дэд мастер Ж.Алтантуяа
3-р байр Даланзадгад сумын уугуул Урлах эрдэм дээд сургуулийн оюутан Н.Ариунуяа
4-р байр Даланзадгад сумын уугуул МУ-ын спортын мастер Г.Батцэрэн
5-р байр Цогт-Овоо сумын уугуул Энержи ресурс компаний харваач Б.Өлзиймаам нар тус тус шалгарсан байна.

✅Өсвөрийн 24 харваач цэц мэргэнээ сорьсноос:

Эрэгтэй
1-р байр О.Гантөмөр 7-р сургууль
2-р байр Г.Хосбаяр 7-р сургууль
3-р байр Г.Есөнхүсэл 7-р сургууль
4-р байр Ө.Буянбаатар Гурвантэс сум
5-р байр Э.Баасанхүү 7-р сургууль

Эмэгтэй
1-р байр Г.Гүндэгмаа 7-р сургууль
2-р байр С.Аминзул Гурвантэс сум
3-р байр Ц.Цэнд-Аюуш 2-р сургууль
4-р байр Б.Бадамханд 3-р сургууль
5-р байр З.Анужин Нийслэлийн 143-р сургууль]]>
admin Mon, 13 Jul 2020 14:16:43 +0800