Deprecated: Array and string offset access syntax with curly braces is deprecated in /home/gobimedia/public_html/engine/classes/templates.class.php on line 243 Байгаль орчин - Gobimedia.mn https://gobimedia.mn/ ru Байгаль орчин - Gobimedia.mn DataLife Engine МОНГОЛ-СОЛОНГОСЫН ХАМТАРСАН "НОГООН ХЭРЭМ" ТӨСЛИЙН III ҮЕ ШАТ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА https://gobimedia.mn/index.php?newsid=1337 https://gobimedia.mn/index.php?newsid=1337 Анх 1998 оны 10-р сарын 24-ний өдөр БНСУ-ын Ойн ерөнхий газар нь Монгол Улсын Байгаль орчны яам (одоогоор Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам)-тай хамтран ойн салбарын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, 25 жилийн турш хамтын ажиллагаагаа бэхжүүлэн ажиллаж байна. Тодруулбал 2007 оноос хэрэгжиж эхэлсэн Монгол-Солонгосын хамтарсан "Ногоон хэрэм" төсөл нь хоёр орны засгийн газраас санаачилсан анхны хамтын ажиллагааны төсөл бөгөөд Монгол улсын цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, шар шороон шуургыг бууруулах, Хот суурины газрын ногоон орчныг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор хэрэгжиж эхэлсэн.Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгон нь холимог ойтой өндөр уулаар хүрээлэгдсэн онцлогтой газар бөгөөд түймрийн өндөр эрсдэлтэй бүс нутагт хамаарагддаг, жилд дунджаар 5-аас доошгүй удаагийн ойн түймэр гардаг, олон удаагийн давтамжит түймэрт өртөж доройтсон ойг нөхөн сэргээх шаардлагатай газар юм. Иймээс түймэрт өртөж доройтсон ойг унаган ургамлаар нь нөхөн сэргээх ойжуулалтын ажлыг 630га талбайд хийж гүйцэтгэн орон нутагт хүлээлгэн өгөх, ойжуулалтын ажлыг хялбарчлах шинэ технологи нэвтрүүлэх ажлууд хийгдсээр байна. Мөн 2023 онд Дулаан мэдрэгч камер, чанга яригчтай DJI Mavic3 Thermal дрон, гал унтраах хувцас хэрэгслийн иж бүрдэл 10ш, HS-1300PFE маркийн ойн түймэр унтраах зориулалттай машиныг орон нутагт хүлээлгэн өгч, энэ онд ойн түймрийн хяналтын камертай цамхаг, түймрийн хяналтын өрөөг тохижуулах, ойн түймэр унтраах сайн дурын анги байгуулах ажлуудыг хийж гүйцэтгээд байна.]]> admin Tue, 23 Sep 2025 12:24:58 +0800 “ГАНГА НУУРЫГ БОХИРДОЛ ШИРГЭЛТЭЭС ХАМГААЛАХ УРСАЦЫГ САЙЖРУУЛАХ” ТӨСЛИЙН ХОЁРДУГААР ШАТ ХЭРЭГЖИЖ БАЙНА https://gobimedia.mn/index.php?newsid=1329 https://gobimedia.mn/index.php?newsid=1329 Ганга нуурын ус намгархаг газрыг байгалийн аясаар сэргээх зорилгоор “Ганга нуурыг бохирдол ширгэлтээс хамгаалах урсацыг сайжруулах” төслийн хоёрдугаар шат хэрэгжиж байна. Дарьгангын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас өгсөн мэдээллээр Ганга нуурыг бохирдол ширгэлтээс хамгаалах, урсацыг сайжруулах хүрээнд дараах ажлуудыг хийжээ.
1. Ганга нуурын тэжээлийн булаг " Баян булаг"-н эхийг хашиж хамгаалах
2. Оргихын булгаас Ганга нуур луу явах явган хүний зам тавигдаж байна.
3. Ганга нуурын Оргих булаг руу 300м урт 1.5м өргөн еко хавтан ашиглан явган зам тавив.
4. Тохижилтын талбай дээр 4x5 хэмжээтэй сүүдрэвч 1 ширхэг, 1.5м урттай сандал 2 ширхэг байрлууллаа.
Ганга нуурын хойд хэсэгт хамгаалалтын ойн зурвас болох 3000м урт 11 эгнээ талбайн модны нөхөн тарилтын бэлтгэл ажил хийгдэж, өдрийн хэт халуунд хатаж, шатсан модыг тоолж, ялган нүхнээс авч, 2025 оны 10 сарын 15 наас эхлэн , ил үндэсний системтэй Хайлаас, Бургас модны 2 аас 3 настай суулгацаар солино, нийт 8993 модны нөхөн тарилт хийхэд бэлдэж ажиллав.✅Ганга нуурын хойд хэсэгт 11 эгнээ 3000 метр урттайгаар шланк татаж, модны тоогоор дуслын усалгааны систем холбож, модны усалгааг системжүүлэн, усалгааны давтамж, цагийн менежмент хийж, ажлын ачааллыг бууруулах зорилгоор угсралт ажлыг хийж гүйцэтгэв.]]>
admin Tue, 16 Sep 2025 12:05:23 +0800
Мазаалай баавай хамгаалах цогц ажлын хүрээнд сансрын дохиолол бүхий хүзүүвчийг зүүв https://gobimedia.mn/index.php?newsid=1330 https://gobimedia.mn/index.php?newsid=1330 Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Мазаалай баавай хамгаалах цогц ажлын хүрээнд 2025 оны 09 сарын 12-ны өдөр Говийн Их Дархан Цаазат Газар "А" хэсэг -ийн Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарах Сүүж булгийн баянбүрдэд 70 кг жинтэй Эвш, 25 кг жинтэй бамбаруушийн хамт барьж сансрын дохиолол бүхий хүзүүвчийг амжилттай зүүлээ.
️ Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны санхүүжилтээр хийж буй энэхүүажлыг Монголын ховор амьтан, ургамал хамгаалах мазаалай нийгэмлэг ТББ, Австрали улсад төвтэй MongoliaAid International Inc., байгууллага болон Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргаа хамтран хэрэгжүүлж байна.

Энэ удаагийн хүзүүвч нь байршлын мэдээлэл дамжуулахаас гадна өөр дээрээ бичлэг хийх хүчин чадалтай бөгөөд тухайн зүйл амьтны шилжилт хөдөлгөөн, идэш тэжээл, амьдрах орчны сонголт зэрэг биологи, экологийн онцлогийг судлахад ихээхэн ач холбогдолтой юм.]]>
admin Sat, 13 Sep 2025 12:11:49 +0800
МАЛ ЭМНЭЛГИЙН САЛБАРЫН ЧАДАВХЫН ҮНЭЛГЭЭ ХИЙХ БАГИЙН ГИШҮҮДТЭЙ УУЛЗЛАА https://gobimedia.mn/index.php?newsid=1331 https://gobimedia.mn/index.php?newsid=1331 Дэлхийн Мал, Амьтны Эрүүл Мэндийн Байгууллага (ДМАЭМБ)-аас мал эмнэлгийн салбарын гүйцэтгэлийн чадавхын үнэлгээ хийх шинжээчдийн баг 2025 оны 09 дүгээр сарын 07- 20-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллаж байна.
Энэ хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Золбаяр, Байгалийн нөөцийн бодлого, зохистой ашиглалтын газрын дарга Т.Балжинням нар Үнэлгээний багийн ахлагч Руперто Викторияно Гонгора, ДМАЭМБ-ын хүнсний аюулгүй байдлын бодлогын зөвлөх Силвие Коулон, МЭЕГ-ын Мал эмнэлгийн хяналт баталгаажуулалтын газрын дарга Б.Батсүх, холбогдох бусад албан хаагчдыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар мал, амьтны эрүүл мэндийн хууль эрх зүйн орчныг сайжруулах, “Нэг эрүүл мэнд” олон улсын санаачилгыг салбарын бодлого төлөвлөлттэй уялдуулах, салбар хоорондын уялдааг хангах, хамтын ажиллагааг өргөжүүлж ажиллах тухай харилцан санал солилцлоо.
Түүнчлэн зэрлэг амьтны өвчлөлийн тандалт, мониторинг, урьдчилан сэргийлэх арга хэмжээг оновчтой төлөвлөх, салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх (малын эмчийн мэргэжлээр бэлтгэгдсэн боловсон хүчнийг нэмэлт мэргэшүүлэх сургалтад хамруулах) чиглэлд хамтран ажиллахаар тохиролцлоо.

]]>
admin Thu, 11 Sep 2025 12:13:59 +0800
ХУШ МОДНЫ САМАР ТҮҮЖ, БЭЛТГЭХ ХУГАЦАА https://gobimedia.mn/index.php?newsid=1333 https://gobimedia.mn/index.php?newsid=1333 Хуш модны самрыг БОУАӨ-ийн сайдын хуш модны самар бэлтгэх хэмжээг тогтоосон тушаал батлагдсан өдрөөс эхлэн ахуйн зориулалтаар түүж бэлтгэхийг, холбогдох хууль тогтоомжийн дагуу дуудлага худалдааны журмаар тусгай зөвшөөрөл олгогдсон өдрөөс үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэхийг тус тус зөвшөөрсөн байна.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/706 дугаар тушаалаар Хуш модны самар бэлтгэх хэмжээг тогтоосон тушаалыг доорх холбоосоор үзнэ үү.

]]>
admin Mon, 08 Sep 2025 12:17:01 +0800
ЗАВХАН, БАЯНХОНГОР, ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ОЙН САНД ХӨНӨӨЛТ ШАВЖ, ӨВЧНИЙ СУДАЛГААГ ХИЙЖ, ГОЛОМТЫГ ХЯЗГААРЛАХ ТЭМЦЛИЙН АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА https://gobimedia.mn/index.php?newsid=1334 https://gobimedia.mn/index.php?newsid=1334

Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Ойжуулалтын хөтөлбөр”-ийн хүрээнд Завхан, Баянхонгор, Говь-Алтай аймгуудад ойн хөнөөлт шавж, өвчний судалгааг хийж, голомтыг хязгаарлах тэмцлийн ажлыг хийж гүйцэтгэлээ.
Үүнд:
Завхан аймгийн ойн сан бүхий 11 сумын 160.0 мян.га талбайд ойн хөнөөлт шавж, өвчний судалгааны ажлыг хийж гүйцэтгэхэд ойн хөнөөлт шавжийн тархалттай 110.0 мян.га талбай, голомт үүссэн 72.1 мян.га талбай, тэмцлийн ажлыг зайлшгүй хийх 26.0 мян.га талбай тогтоогдсон бөгөөд 2025 онд 26.0 мян.га талбайд голомтыг хязгаарлах тэмцлийн ажлыг сонгомол үйлчилгээтэй микробиологийн 78.0 мян.литр био бэлдмэл ашиглаж хийж гүйцэтгэлээ. Баянхонгор аймгийн ойн сан бүхий 7 сумын 196.3 мян.га талбайд ойн хөнөөлт шавж, өвчний судалгааны ажлыг хийж гүйцэтгэхэд ойн хөнөөлт шавжийн тархалттай 26.3 мян.га талбай, голомт үүссэн 10.8 мян.га талбай, тэмцлийн ажлыг зайлшгүй хийх 9.8 мян.га талбай тогтоогдсон бөгөөд 2025 онд 12.3 мян.га талбайд голомтыг хязгаарлах тэмцлийн ажлыг сонгомол үйлчилгээтэй микробиологийн 36.9 мян.литр био бэлдмэл ашиглаж хийж гүйцэтгэлээ.Говь-Алтай аймгийн ойн сан бүхий 5 сумын 38.3 мян.га талбайд ойн хөнөөлт шавж, өвчний судалгааны ажлыг хийж гүйцэтгэхэд ойн хөнөөлт шавжийн тархалттай 8.0 мян.га талбай, голомт үүссэн 3.0 мян.га талбай, тэмцлийн ажлыг зайлшгүй хийх 2.5 мян.га талбай тогтоогдсон бөгөөд 2025 онд 2.5 мян.га талбайд голомтыг хязгаарлах тэмцлийн ажилд сонгомол үйлчилгээтэй микробиологийн 7.5 мян.литр био бэлдмэл ашиглаж хийж гүйцэтгэлээ.Ойн хөнөөлт шавж, өвчний тархалт, голомтыг тогтоох судалгааны ажлын дүнг улсын хэмжээнд нэгтгэн голомтыг хязгаарлах тэмцлийн ажлыг төлөвлөхдөө тухайн аймаг, сумдын ойн санд тархсан ойн хөнөөлт шавжийн төрөл, зүйлийг тодруулж тэдгээрийн биологи, экологийн онцлогт тохирсон тэмцлийн ажлын арга хэлбэрийг сонгон хэрэглэдэг.

]]>
admin Fri, 05 Sep 2025 12:18:34 +0800
“ШИНЖЛЭХ УХААН – БОДЛОГО” ТАЛУУДЫН УУЛЗАЛТ БОЛЖ БАЙНА https://gobimedia.mn/index.php?newsid=1335 https://gobimedia.mn/index.php?newsid=1335 “Мор стэп – Нүүдэл, шилжилт хөдөлгөөний эрсдэлд: монгол орны тал хээрийн экосистемийн тогтвортой байдлыг хадгалах” төслийн “Шинжлэх ухаан – бодлого” талуудын уулзалт өнөөдөр болж байна.
Уулзалтад Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Холбооны бүгд найрамдах Герман Улсын Нийгэм-Экологийн судалгааны хүрээлэн, Зенкенбергийн байгаль судлалын нийгэмлэг, Нүүдэлч малчдын судалгааны төв болон Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академи, Дэлхийн байгаль хамгаалах сан, Монголын төмөр зам ТӨХК, Хустайн байгалийн цогцолборт газрын төлөөллүүд оролцлоо.
“Шинжлэх ухаан – бодлого” талуудын уулзалтыг БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар нээж, хэлсэн үгэндээ "МОР СТЭП – Нүүдэл, шилжилт хөдөлгөөний эрсдэлд: Монгол орны тал хээрийн экосистемийн тогтвортой байдлыг хадгалах нь” төсөл нь нийгмийн болон байгалийн шинжлэх ухааныг уялдуулсан, бидэнд тулгарч буй сорилт, эрсдэлүүдийг эртнээс урьдчилан тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэсэн гэдгийг онцоллоо. Мөн зэрлэг амьтдын нүүдэл, малчдын уламжлалт бэлчээрийн мал аж ахуй, түүнд нийгэм, эдийн засгийн хөгжил хэрхэн нөлөөлж буйг нарийвчлан судалж, уялдаа холбоог шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарласан нь энэхүү төслийн онцлог, чухал үр дүн болсныг цохон тэмдэглэн хэллээ.
Төгсгөлд нь энэхүү төслийг санхүүжүүлсэн Холбооны бүгд найрамдах Герман Улсын Судалгаа, технологи ба сансар судлалын яаманд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархлаа илэрхийлэв.
“Шинжлэх ухаан – бодлого” талуудын уулзалт Амьтдын нүүдлийг дэлхийн байгаль хамгааллын тогтолцоонд уялдуулах, Хээрийн экосистемпд гарч буй өөрчлөлтүүд, нүүдлийг хадгалах хамгаалах зэрэг илтгэл, хэлэлцүүлгээр үргэлжилж байна.

]]>
admin Thu, 04 Sep 2025 12:20:09 +0800
Сэлэнгэ аймагт ой, хээрийн түймэрийн голомтод ажилласны мөрөөр хийгдсэн ажлууд https://gobimedia.mn/index.php?newsid=1336 https://gobimedia.mn/index.php?newsid=1336 Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар Сэлэнгэ аймагт ой, хээрийн түймэрийн голомтод ажиллаж, орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг өгсний дагуу холбогдох газруудаас дараах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна.
Хил дамнасан түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зурваст арчилгаа хийх, шинээр байгуулах ажлыг зохион байгууллаа. 2025 онд Увс, Завхан, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын хилийн хэсэг, хил давж орж ирэх, хил давж гарах түймрийн эрсдэлтэй газруудад түймрээс хамгаалах 10 м өргөн 29,2 км шороон зурвасыг шинээр, 20м өргөн 160 км, 10м өргөн 1249км урт шороон зурвасыг сэргээх ажлыг тус тус гүйцэтгэхээр ХХЕГ-тай хамтран ажиллах гэрээг байгуулж, гэрээт ажлыг гүйцэтгэх хилийн анги, салбаруудын бүлгүүдийн хүч, хэрэгсэл бэлэн болсон. Ойн түймэр ихээр гарсан Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд ой цэвэрлэгээний ажлыг нэмэгдүүлж, холбогдох зардлыг худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд өөрчлөлт оруулахаар холбогдох байгууллагад хүсэлт гарган шийдвэрлүүлсэн. Тусгай хамгаалалттай газар нутгийн ойн санд ойн аж ахуйн арга хэмжээг зохион байгуулахдаа түймрийн аюултай үеийг урьтаж Монгол орны ой, хээрийн түймрийн эрсдэлийн орон зайн тархалтын зураглалыг түймрийн эрсдэлтэй саруудад Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнтэй хамтран боловсруулан олон нийтэд түгээх ажлыг зохион байгуулав. Хуурайшлын зэргийг өдөр бүрээр тодорхойлж, олон нийтийн телевиз, радио, мэдээллийн хэрэгслээр тогтмол мэдээлэн ажиллаж байна. Мөн иргэн аж ахуйн нэгжид ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх тухай богино хэмжээний шторк, комикс зурагт хуудаснуудыг, цаг үеийн шинжтэй, мэдээ мэдээллийг үндэсний телевизээр тогтмол хүргэх ажлыг зохион байгуулав. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас аймаг, сумын ИТХурлын ажлын алба болон сум, сум дундын ойн анги, байгаль орчны газруудад түймэр тархахаас урьдчилан сэргийлэх зурвас шинээр байгуулах, хуучин зурвасыг тодруулж харлуулах, сэргээх талаар зөвлөгөө өгөв. Архангай, Хэнтий аймгуудын зарим сумдад аймгуудын Байгаль орчны газрын албан хаагчид, ойн анги, ойн мэргэжлийн байгууллагын нийт 50 орчим төлөөллийг оролцуулж, танхим болон хээрийн дадлага хосолсон сургалтыг зохион байгуулж тайланг хүлээн авч гэрээт ажлыг дүгнэсэн.Ойн газраас Сумын болон сум дундын ойн ангиудад “Ойн түймэр” гарч болзошгүй эрсдэл өндөртэй бүс нутаг, талбайд мод бэлтгэлийн талбай тусгаарлалтыг ажлыг зохион байгуулж, ойн цэвэрлэгээний ажлыг ойн мэргэжлийн байгууллага, нөхөрлөл, иргэдийн оролцоотой хийж гүйцэтгэх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангаж байна. Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаад ойн хөнөөлт шавжийн тархалт, ажиглалтын судалгааг гүйцэтгэж судалгааны үр дүнд ойн хөнөөлт шавжийн тархалтыг бууруулах ажлыг Хөвсгөл аймгийн УТХГ-т 850л биотехникийн арга, Хангайн нурууны байгалийн цогцолбор газарт 163га талбайд гар аргаар утах, 1000га талбайд онгоцоор, Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалтын газарт 7400га талбайд онгоцоор тус тус тэмцлийн ажил хийж байна.]]>
admin Tue, 26 Aug 2025 12:23:06 +0800
НҮБ-ын Цөлжилттэй Тэмцэх Конвенцийн Талуудын 17 дугаар бага хурлын (COP17) албан ёсны лого батлагдав. https://gobimedia.mn/index.php?newsid=1328 https://gobimedia.mn/index.php?newsid=1328
Монгол Улсад 2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд зохион байгуулагдах НҮБ-ын Цөлжилттэй Тэмцэх Конвенцийн Талуудын 17 дугаар бага хурлын (COP17) албан ёсны лого батлагдав.
COP17 бага хурлыг зохион байгуулснаар олон улсын хэмжээнд туршлага хуваалцах, хөрсний доройтол, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын хомсдол зэрэг асуудлыг хамтран шийдэхэд чиглэсэн олон улсын хамтын ажиллагааг ахиулах боломж бүрдэнэ.]]>
admin Wed, 20 Aug 2025 17:27:51 +0800
Цоохор ирвэс хамгааллын асуудлыг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ https://gobimedia.mn/index.php?newsid=1338 https://gobimedia.mn/index.php?newsid=1338 Олон Улсын Ирвэс хамгаалах сангийн гүйцэтгэх захирал Чарудатт Мишра манай улсын Засгийн газартай хамтын ажиллагаа амжилттай явагдаж байгаад талархаl илэрхийлэн, Цоохор Ирвэс түүний экосистемийг Хамгаалах Дэлхийн хөтөлбөр GSLEP (Global Snow Leopard and Ecosystem Protection)-ийн хүрээнд олон улс, бүс нутгийн түвшинд хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх хүсэлтэй буйгаа дурдлаа.
Б.Батбаатар сайдын зүгээс цоохор ирвэс хамгааллын асуудлыг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.
GSLEP хөтөлбөрийн дээд хэмжээний уулзалт 2013 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн ба цоохор ирвэстэй 12 орны төлөөлөл Киргиз улсын Бишкек хотод жил бүр уулзаж хуралдан цоохор ирвэсний хамгааллын арга хэмжээг төлөвлөж хамтран ажилладаг.

]]>
admin Wed, 20 Aug 2025 12:28:18 +0800