Deprecated: Array and string offset access syntax with curly braces is deprecated in /home/gobimedia/public_html/engine/classes/templates.class.php on line 243 Уул уурхай - Gobimedia.mn https://gobimedia.mn/ ru Уул уурхай - Gobimedia.mn DataLife Engine “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НАЙМДУГААР САРД 2.9 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛАВ https://gobimedia.mn/index.php?newsid=1326 https://gobimedia.mn/index.php?newsid=1326
Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосноос хойш тус компанийн нүүрсний экспорт гурван сар дараалан нэмэгдлээ.
- 2025. 06-р сард 2.6 сая тонн
- 2025. 07-р сард 2.7 сая тонн
- 2025. 08-р сард 2.9 сая тонн нүүр экспортолжээ.

Улс орны эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, гадаад валютын орох урсгал, нөөцийг нэмэгдүүлэх, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд нүүрс тээвэр, хил нэвтрүүлэх үйл ажиллагаа, салбар дундын уялдааг сайжруулах зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 2025 оны 7 дугаар сард Онцгой дэглэм тогтоож бүрэн эрхт төлөөлөгчийн баг томилсон.

Бүрэн эрхт төлөөлөгчийн баг хоёр сарын хугацаанд ачилт болон борлуулалт, экспортыг нэмэгдүүлэх хүрээнд шат дараалсан арга хэмжээг авч, нээлттэй, ил тод өрсөлдөөний зарчмаар борлуулалтыг идэвхжүүлэн ажиллаж байна.

Оны эхний хагас жилд нүүрсний зах зээлийн нөхцөл байдалтай холбоотойгоор борлуулалт буурч нийт 10.2 сая тн нүүрс борлуулаад байсан бол 2025 оны 7 дугаар сараас зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан оновчтой бодлого хэрэгжүүлснээр 7 дугаар сард 2.6 сая тн нүүрс, 8 дугаар сард 158.1 сая ам.доллларын үнэлгээ бүхий 2.9 сая тн нүүрс тус тус борлуулж, 2025 оны хамгийн өндөр борлуулалттай сар байв.

Наймдугаар сард борлуулсан нүүрсний 62%-ийг коксжих, 13%-ийг эрчим хүчний, 22%-ийг 1/3 коксжих, 3%-ийг баяжуулсан нүүрс тус тус эзэлж байна.

Нүүрсний цахим арилжааг Уул уурхайн биржийн тухай хуулийн дагуу нээлттэй, ил тодоор Монголын хөрөнгийн биржээр дамжуулан хийж байгаа бөгөөд тээвэрлэлтийн үе шатыг оновчлон худалдан авагчдад бүтээгдэхүүнийг богино хугацаанд хүргэх боломжит бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна.


]]>
admin Tue, 02 Sep 2025 17:20:15 +0800
"ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН НЭРЭМЖИТ ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР-2025 ХАМРАГДАХ ОЮУТНЫ МАТЕРИАЛ АВАХ ХУГАЦАА ДУУСАХАД 2 ХОНОГ ҮЛДЛЭЭ https://gobimedia.mn/index.php?newsid=1323 https://gobimedia.mn/index.php?newsid=1323

"ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН НЭРЭМЖИТ ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР-2025 ХАМРАГДАХ ОЮУТНЫ МАТЕРИАЛ АВАХ ХУГАЦАА ДУУСАХАД 2 ХОНОГ ҮЛДЛЭЭ]]>
admin Wed, 27 Aug 2025 17:02:05 +0800
Оюу толгой ордоос Монгол Улсад оногдох ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ-д Засгийн газар онцгой анхаарч байна https://gobimedia.mn/index.php?newsid=1327 https://gobimedia.mn/index.php?newsid=1327
Өнөөдөр “Рио Тинто” компанийн Зэсийн группын Өсөлт, хөгжил хариуцсан захирал С.Мөнхсүх, “Рио Тинто Монгол” компанийн гүйцэтгэх захирал Х.Амаржаргал нартай уулзахдаа Засгийн газрын энэ байр суурийг илэрхийллээ.
Оюу толгой бол Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын чухал орд газар.
Тиймээс НЭГ НЬ ХОЖИЖ НӨГӨӨ НЬ ХОХИРОХ БИШ Монгол Улс болон хөрөнгө оруулагч тал ХАРИЛЦАН АШИГТАЙ БАЙЖ ХАМТДАА ХОЖИХ зарчмыг чухалчилж байна.
Өнөөгийн Засгийн газар СТРАТЕГИЙН ОРД ГАЗРУУДААС ХҮРТЭХ ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ өмнөх Засгийн газрын байр суурийг ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ.
Үүний тулд Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2021 оны 103 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах АЖЛЫН ХЭСГҮҮД байгуулсан.
Тухайлбал:
-Оюутолгойн бүлэг ордын талбайн хил зааг дотор оршдог “Шивээ толгой”, “Жавхлант” нэртэй ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Онтре” компанитай төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох, хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.ДАМДИННЯМ,
-Оюу толгой төслийн санхүүжилтийн хүүгийн зохистой байдлыг хянан үзэх, өөрчлөх асуудлаар хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийж, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Сангийн сайд Б.ЖАВХЛАН,
-Лондонгийн олон улсын арбитрын шүүхэд үүссэн маргаанд Монгол Улсын эрх ашгийг хангуулах, Засгийн газрын байр суурийг хамгаалах үүрэг бүхий Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.МӨНХБААТАР нар ахлан ажиллаж байна.


]]>
admin Mon, 25 Aug 2025 17:23:33 +0800
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНХАУ-ЫН ТӨРИЙН ЗӨВЛӨЛИЙН ЕРӨНХИЙ САЙД ЛИ ЧЯНТАЙ УУЛЗЛАА https://gobimedia.mn/index.php?newsid=1312 https://gobimedia.mn/index.php?newsid=1312 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай 2025 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр Харбин хотноо уулзав. Энэ бол хоёр орны Ерөнхий сайд нарын тавдахь удаагийн уулзалт. Айлчлал, уулзалт бүрд яригдсан төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж, бодит ажил болж байгаад талууд талархлаа илэрхийллээ.Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Азийн IX удаагийн өвлийн наадам”-ыг амжилттай зохион байгуулсан Хятадын Засгийн газарт баяр хүргэлээ.Хоёр улсын Засгийн газрын тэргүүн нар өнгөрсөн оны арван нэгдүгээр сард Шанхай хотноо уулзсанаас хойш Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж, тодорхой ололт амжилт гарч буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Ялангуяа, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй 14 мега төслийн нэг болох Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох төсөл идэвхтэй урагшилж, энэ удаа “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурсан нь хоёр талын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтойг онцолсон юм.
Цаашид дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, хөгжлийн стратегийг харилцан уялдуулах, худалдааны бүтцийг төрөлжүүлэх, хилийн боомтуудыг харилцан холбох, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх, байгаль орчин, аялал жуулчлал, үйлдвэрлэл, шинэ эрчим хүч, ногоон болон цахим эдийн засаг зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд нягт хамтран ажиллахаар тохиролцов. Мөн талууд Монгол, Хятад, Оросын гурван талт хамтын ажиллагааг бэхжүүлэхээр санал нэгдлээ.

]]>
admin Fri, 14 Feb 2025 17:57:02 +0800
ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫГ ХОЛБОХ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, БНХАУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ https://gobimedia.mn/index.php?newsid=1311 https://gobimedia.mn/index.php?newsid=1311 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай 2025 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр Харбин хотноо уулзлаа. Уулзалтын дараа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт талууд гарын үсэг зурав. Ерөнхий сайд дараах мэдэгдлийг хийлээ. Тэрбээр, “Эрхэм монголчууд аа,
Эрхэм олон улсын хөрөнгө оруулагчид аа,
Өнөөдөр Монгол Улсын Засгийн газар хөгжлийн 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурлаа.
Энэхүү хэлэлцээрийг байгуулахад улс төрийн дэмжлэг үзүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, үндсэн чиглэлийг баталж, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгосон Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан болон Улсын Их Хурлын эрхэм гишүүд, парламентад суудалтай улс төрийн намуудын удирдлагууд, Засгийн газрын Ажлын хэсэг, салбарын эрдэмтэн судлаачид Та бүхэнд Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье.
Аливаа гуравдагч этгээдийг оролцуулахгүйгээр Засгийн газар хооронд олон улсын гэрээ байгуулах саналыг хүлээн авч харилцан ойлголцолд хүрсэн БНХАУ-ын Засгийн газар, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян, Гадаад хэргийн сайд Ван И, хоёр улсын Элчин сайдын яамдад талархал илэрхийлье.
Энэ төсөл 2004 оноос эхлэн яригдаж, 2008 оноос хойш 17 жилийн хугацаанд нийт 60 гаруй удаагийн яриа хэлэлцээ хийгдэж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван зөвлөмж, Улсын Их Хурлын зургаа, Засгийн газрын 45 тогтоол гарсны эцэст өнөөдөр ийнхүү эцэслэн шийдвэрлэгдэж байна.
Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Замын-Үүд, Эрээн төмөр замаас хойш хийгдэж буй хоёр дахь холболтын төмөр зам болж байна. Энэ агуулгаараа түүхэн үйл явдал болж байна.
Энэ төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улсын боомтын хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгаагаас 165 саяд хүрч, нүүрс борлуулалтын орлого жилд 1.5 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ.
Нэг үгээр хэлбэл, Монгол Улсын нийт хүн амын орлогын албан татварын дүнгээс хоёр дахин их хэмжээний нэмэлт орлого олно. Ингэснээр Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сангийн орлого нэмэгдэж, олон жил яригдсан татварын реформыг хэрэгжүүлэх суурь нөхцөл бүрдэнэ.
Энэ хэлэлцээр байгуулагдсанаар Монгол Улс, БНХАУ хооронд Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандалын боомтууд төмөр замаар үе шаттай холбогдох нөхцөл бүрдэж байна.
Мөн энэхүү гэрээ зурагдсанаар Монгол Улс цэвэр эрчим хүч экспортлох томоохон Мега төслийн судалгааны ажил эхэлж байна.
Эдгээр төмөр зам холбогдсоноор экспортын орлого дахин
1.5 тэрбум ам.доллараар нэмэгдэж, монголчууд бидний олон жил хүлээсэн нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 10,000 ам.долларт хүрэх зорилт биелнэ.
Хоёр улсын Засгийн газар аливаа гуравдагч талыг оролцуулахгүйгээр гэрээ хийх боломж 2004 онд ч байсан. Энэ гэрээ 21 жилийн өмнө хийгдсэн бол Тавантолгойг тойрсон маргаан, царигийн мэтгэлцээн өрнөхгүйгээр Монгол Улс өнөөгийн үнэ цэнээр багадаа 31.5 тэрбум ам.долларын орлого олж, өнөөдрийн тулгамдсан дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой байх байлаа.
Хамтарсан Засгийн газар улс орны эрх ашгийг нэгдүгээрт тавьж, хувийн эрх ашигт боомилогдсон хөгжлийн мега төслүүдээ урагшлуулж, хурдтай хөгжлийн төлөө зориг гарган ард иргэдийнхээ язгуур эрх ашгийг дээдлэн ажиллах болно гэдгээ дахин илэрхийлье.
Мөнх хөх тэнгэрийн дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэлээ.]]>
admin Fri, 14 Feb 2025 17:54:11 +0800
"ЭЗЭМШСЭН МЭРГЭЖЛЭЭРЭЭ ЭХ НУТАГТАА" АЖИЛЛАЦГААЯ" ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ШАЛГАРСАН ОЮУТНУУД БАТЛАМЖАА ГАРДАН АВЛАА https://gobimedia.mn/index.php?newsid=1315 https://gobimedia.mn/index.php?newsid=1315 "Тавантолгой"ХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд Өмнөговь аймгаас их, дээд сургуульд амжилттай суралцаж буй оюутан залуусыг бодлогоор дэмжих, ирээдүйд чадварлаг боловсон хүчин болж орон нутагтаа ажиллаж хөдөлмөрлөхөд хөшүүрэг болох зорилгоор "ЭЗЭМШСЭН МЭРГЭЖЛЭЭРЭЭ ЭХ НУТАГТАА" АЖИЛЛАЦГААЯ" тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Уг хөтөлбөрийн 2024-2025 оны хичээлийн жилийн сонгон шалгаруулалтад 49 оюутны материал ирсэн бөгөөд үүнээс 22 оюутан шалгарч нийт 100 сая төгрөгийн тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн бөгөөд энэ жилийн хувьд тухайн оюутны төлбөрийг бүрэн хариуцаж байгаа гэдгээрээ онцлогтой юм.
Батламж гардуулах үйл ажиллагаанд Гүйцэтгэх захирал Ч.Гүнждагва, ТУЗ-ийн гишүүд, Даланзадгад сумын Засаг дарга Ц.Дэнээдорж болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Тус тэтгэлэгт Даланзадгад сумаас 8, Цогтцэций сумын 4, Номгон сумаас 2, Ноён сумаас 2, Сэврэй сумаас 3, Манлай сумын 1, Гурвантэс сумын 1 оюутан шалгарч батламжаа гардан авлаа.

]]>
admin Fri, 24 Jan 2025 18:08:42 +0800
”ТАВАНТОЛГОЙ”ХК МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ТОП-20 ИНДЕКСИЙН ХОЁРДУГААРТ ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ https://gobimedia.mn/index.php?newsid=1316 https://gobimedia.mn/index.php?newsid=1316 Монголын Хөрөнгийн Бирж жил бүрийн нэгдүгээр сард ТОП-20 индексийн багцаа шинэчилдэг бөгөөд энэ жилийн ТОП-20 индексийн хоёрдугаарт “Тавантолгой”ХК эрэмбэлэгдэж зах зээлийн үнэлгээ 1.8 ИХ НАЯД төгрөгт хүрлэ

]]>
admin Fri, 17 Jan 2025 18:10:01 +0800
”ТАВАНТОЛГОЙ”ХК БҮС, ОРОН НУТГИЙН ШИЛДЭГ ЭНТРЕПРЕНЁР БОЛЛОО https://gobimedia.mn/index.php?newsid=1317 https://gobimedia.mn/index.php?newsid=1317
МҮХАҮТ-аас “ЭНТРЕПРЕНЁР-2024” Оны шилдэг аж ахуйн нэгж, байгууллага, бизнес эрхлэгчдийг шалгарууллаа.
Энэ жилээс орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулж буй аж ахуйн нэгжүүдийг тусгайлан шалгаруулсан бөгөөд говийн бүсээс “Тавантолгой”ХК 2024 оны “БҮС, ОРОН НУТГИЙН ШИЛДЭГ ЭНТРЕПРЕНЁР” номинацийн эзэн болж шагналаа гардан авлаа.
Улс, орон нутгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж шилдгээр шалгарсан компанийн удирдлага, нийт хамт олондоо баяр хүргэе]]>
admin Fri, 27 Dec 2024 18:11:45 +0800
ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ХЭЛЭЛЦЭЭ ЯВАГДАЖ БАЙНА https://gobimedia.mn/index.php?newsid=1313 https://gobimedia.mn/index.php?newsid=1313 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” баталгаажсан.
Төсөл хэрэгжихтэй холбогдуулан БНХАУ-ын “Чайна Энержи” группийн туслах ерөнхий захирал Кан Фэнвэй тэргүүтэй төлөөлөгчид болон “Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор авах зарим арга хэмжээний тухай” 68 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатараар ахлуулсан Дэд ажлын хэсгийн хамтарсан хэлэлцээ өнөөдөр эхэллээ.

]]>
admin Tue, 24 Dec 2024 18:01:44 +0800
УИХ-ын гишүүд “Гашуунсухайт-Ганцмод” хил дамнасан төмөр замын төслийн ажилтай газар дээр нь танилцлаа https://gobimedia.mn/index.php?newsid=1314 https://gobimedia.mn/index.php?newsid=1314 ➡️ Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын төсөл нь "Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-т тусгагдсан 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдэж буй. ➡️ 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр “Гашуунсухайт-Ганц мод боомтын хил дамнасан төмөр замын гүүр хамтран барих тухай’’ Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулсан. ➡️ Монголд Улсын Ерөнхий Сайдын 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Захирамжаар "Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор авах зарим арга хэмжээний тухай” 68 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг”-ийн даргаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан ажиллаж байна.Хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт боомтын шинэчлэлийг эрчимжүүлж, боомтын тоог нэмэгдүүлэх, зогсонги байдалд байгаа төмөр замын хил дамнасан холболт, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг барьж дуусгаж, нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлэх чиглэлд ихээхэн анхаарч ажиллаж буй.
➡️ Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд Ц.Туваан тэргүүтэй УИХ-ын гишүүд Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах Гашуунсухайт боомтын бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, төслийн ажлыг урагшлуулах, гүйцэтгэлийг эрчимжүүлэх, тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх асуудлаар санал бодлоо солилцлоо.Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын төсөл хэрэгжсэнээр Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын төслүүд хэрэгжиж, манай улс жилд 165 сая.тн нүүрс экспортод гаргаж, төмөр замын тээврээр 4 тэрбум ам.долларын нэмэлт орлого олох боломж бүрдэх юм.

]]>
admin Thu, 19 Dec 2024 18:03:24 +0800