Deprecated: Array and string offset access syntax with curly braces is deprecated in /home/gobimedia/public_html/engine/classes/templates.class.php on line 243 Өмнөговийн мэдээ - Gobimedia.mn https://gobimedia.mn/ ru Өмнөговийн мэдээ - Gobimedia.mn DataLife Engine НҮБ-ЫН ТӨРӨЛЖСӨН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО https://gobimedia.mn/index.php?newsid=1376 https://gobimedia.mn/index.php?newsid=1376 Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэн, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газрын тэргүүн Ч.Ариунаа, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэд суурин төлөөлөгч Лин Цао, ЮНЕСКО-ийн төслийн ажилтан Шахидул Ислам, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын суурин төлөөлөгчийн газрын даргыг түр орлон гүйцэтгэгч Даниел Сэм, НҮБ-ын Бутан дахь Суурин зохицуулагч Гаурав Рэй, НҮБ-ын ХХААБ-ын Суурин төлөөлөгч Чинюнь Диао нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд 2026 онд хамтран хэрэгжүүлэх арга хэмжээг эрчимжүүлэх талаар санал солилцов.
Үүнд:
✅️ НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран Биологийн олон янз байдлын үндэсний стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөг шинэчлэх ажлыг хурдасгах;✅️ Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлын үндэсний хэмжээний бэлтгэлийг хангах хамтарсан төлөвлөгөө батлан ажиллах зэрэг асуудлыг онцоллоо. Уулзалтын төгсгөлд талууд төслүүдийн уялдаа холбоог хангаж, хэрэгжилтийн явцад давхардал, зөрүүг арилгахын чухлыг тэмдэглэв. Мөн олон нийтэд төслийн ач холбогдлыг түгээн дэлгэрүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах, хамтын ажиллагааг илүү шинэлэг, бодит байдалд түшиглэн өргөжүүлэхээр тохиролцлоо.
Өнөөдрийн байдлаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам нь хөгжлийн түншлэгч нартай хамтран 30 төсөл хэрэгжүүлж байна. Үүнээс уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр 7, биологийн олон янз байдлын чиглэлээр 5, ойн чиглэлээр 2, химийн менежментийг сайжруулах чиглэлээр 2 төслүүдийг НҮБ-тай хэрэгжүүлж байгаа болно.


]]>
admin Tue, 18 Nov 2025 13:00:15 +0800
МОНГОЛ УЛС УУР АМЬСГАЛЫН ЗОРИЛТОО ШИНЭ ШАТАНД ТОДОРХОЙЛОВ https://gobimedia.mn/index.php?newsid=1357 https://gobimedia.mn/index.php?newsid=1357 Монгол Улс Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтыг ахиулан шинэчилсэн.
Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газар 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 91 дүгээр тогтоолоор “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (NDC) 3.0”-ийг баталсан юм. Тэгвэл энэхүү “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (NDC) 3.0” баримт бичгийн шинэчлэлийг нийтэд танилцуулах үндэсний форумыг өчигдөр /2025.11.05/ зохион байгууллаа.
Энэхүү зорилтыг танилцуулах үндэсний форумд төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчид оролцов.
✅️NDC 3.0-ийн дагуу Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30.3 хувь буюу 24.7 сая тонн СО₂-эквивалентээр бууруулах зорилт тавьсан. Газар ашиглалт, ой, бэлчээрийн менежментийг сайжруулах замаар бууралтыг 46.3 хувь, харин олон улсын санхүү, технологийн дэмжлэгтэйгээр 52.8 хувьд хүргэх боломжтой гэж тооцоолж байна.✅️Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд нийт 53.3 их наяд төгрөг (ойролцоогоор 14.8 тэрбум ам.доллар) шаардлагатай бөгөөд уг хөрөнгийг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа болон олон улсын эх үүсвэрээр бүрдүүлэхээр төлөвлөжээ.Монгол Улс сүүлийн арван жилийн хугацаанд Уур амьсгалын ногоон сантай (GCF) идэвхтэй хамтран ажиллаж, 400 гаруй сая ам.долларын төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжүүлсэн.
Цаашид уур амьсгалын өөрчлөлтийн хяналт-шинжилгээ, мэдээлэл, тайлагналын тогтолцоог боловсронгуй болгох зорилгоор хиймэл оюун ухаанд суурилсан үндэсний платформ хөгжүүлэхээр төлөвлөж байна.
Парисын хэлэлцээрийн 6 дугаар зүйлийн хүрээнд Монгол Улс нүүрстөрөгчийн зах зээлийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, 2025 оны 10 дугаар сарын 6-нд Бүгд Найрамдах Сингапур Улстай хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулсан. Үүнтэй адил хэлэлцээрийг Швейцарийн Холбооны Улстай COP30 бага хурлын үеэр байгуулахаар бэлтгэл хангаж байгаа бөгөөд энэ нь Монгол Улсад хүлэмжийн хийн бууралтыг олон улсын зах зээлд арилжаалах, уур амьсгалын санхүүжилтийг хувийн хэвшилд татах шинэ боломж нээж байгаа аж.
Форумын оролцогчид NDC 3.0-ийг зөвхөн уур амьсгалын зорилт биелүүлэх баримт бичиг бус, эдийн засгийн шинэчлэл, ногоон хөрөнгө оруулалт татах, инноваци, технологийн хөгжлийг түргэтгэх чухал хөшүүрэг гэж үнэлэв.

]]>
admin Thu, 06 Nov 2025 13:00:15 +0800
ӨНӨӨДӨР ХУЛАН ХАМГААЛАХ ӨДӨР https://gobimedia.mn/index.php?newsid=1363 https://gobimedia.mn/index.php?newsid=1363 Монгол орны ховор амьтан болох Хулан адууны нөөц, тархац нутгийг хамгаалах, олон нийтэд биологийн олон янз байдлын хамгааллын ач холбогдлыг таниулах зорилгоор жил бүрийн 10 дугаар сарын 25-ны өдрийг “Хулан хамгаалах өдөр” болгосон юм.
Дэлхий дээрх хулангийн нийт тархац, нөөцийн 80 гаруй хувь нь монгол оронд байдаг. Монгол орны хулан нэг жилд 70 мянган км.кв хүртэлх нутгийг хамарч нүүдэллэдэг бөгөөд шилжилт хөдөлгөөний зайгаараа хуурай газрын амьтад дотроос дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгдэж байна.
Монгол орны 262 мянган км квадрат газар нутагт 90 мянга орчим хулан байгаа боловч энэ нь түүхэн тархцын 20 орчим хувь юм. Сүүлийн жилүүдэд явуулсан олон талт судалгааны үр дүнд тоо толгой нь өсөх хандлагатай болжээ. Хулан нь говь цөлийн экосистемд маш чухал ач холбогдолтой амьтан бөгөөд хулан байгаа газар ус бий гэж үздэг.
Зэрлэг амьтны нүүдлийн зүйлүүдийг хамгаалах конвенц, Төв Азийн хөхтөн амьтдын санаачилга хөтөлбөрийн хүрээнд 2025 онд Хулан хамгаалах төлөвлөгөөг батлан оролцогч талуудтай хамтран хэрэгжүүлж байна.

]]>
admin Mon, 27 Oct 2025 13:00:15 +0800
ОЛОН УЛСЫН ЦООХОР ИРВЭСИЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА https://gobimedia.mn/index.php?newsid=1369 https://gobimedia.mn/index.php?newsid=1369 Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганаар жил бүрийн 10 дугаар сарын 23-ны өдрийг “ДЭЛХИЙН ЦООХОР ИРВЭСИЙН ӨДӨР” болгон зарласан.
Цоохор ирвэс нь Монгол орны нэн ховор амьтан бөгөөд өндөр уулын экосистемийн гол төлөөлөгч гэж тодорхойлдог, дэлхийн 12 оронд тархсан, ховордож байгаа зүйл юм.
Маш нууцлаг, үзэгдэц ховортой цоохор ирвэсийн тоо толгойг нийт 4000 гаруй байдаг гэж үздэг бөгөөд хамгийн олон буюу 2500 гаруй нь БНХАУ-д, харин Монголд 2020 онд дэлхийн цоохор ирвэсийн популяцийн үнэлгээ санаачилгын хүрээнд явуулсан судалгаагаар 1000 гаруй байгааг тогтоож, ирвэсийн тоо толгойгоор дэлхийд хоёрт орж байна.
Монгол дахь цоохор ирвэсийн нийт тархцын талбай 103,000км2 бөгөөд Монгол Алтай, Говь Алтай, Алтайн өвөр говь, Хөвсгөлийн уулс, Хангайн нуруунд харилцан адилгүй нягтшилтайгаар тархсан.
Монгол Улс нь “Дэлхийн цоохор ирвэс, түүний экосистемийг хамгаалах” хөтөлбөрийн хүрээнд цоохор ирвэсийн судалгааг хийж дуусгасан анхны улс болсон юм.

]]>
admin Thu, 23 Oct 2025 13:00:15 +0800
МОНГОЛ БОЛ ИРВЭСИЙН ГОЛ ЦӨМ НУТАГ https://gobimedia.mn/index.php?newsid=1368 https://gobimedia.mn/index.php?newsid=1368 Цоохор ирвэс нь дэлхийн 12 улсад буюу Афганистан, Бутан, Хятад, Энэтхэг, Казакстан, Киргиз, Монгол, Непал, Пакистан, Орос, Тажикстан, Узбекистан орны нутаг дэвсгэрт тархсан ховор зүйл амьтан юм.
Эдгээр улсад нийтдээ 4000 гаруй цоохор ирвэс идээшилдэг гэж тогтоосон бөгөөд Монгол улс нь ирвэсийн гол цөм нутаг гэж 2021 онд хийсэн ОУ-ын байгууллагын хамтарсан судалгаагаар тогтоосон байдаг.

]]>
admin Thu, 23 Oct 2025 13:00:15 +0800
УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМД ЗАСВАР, АРЧЛАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА https://gobimedia.mn/index.php?newsid=1325 https://gobimedia.mn/index.php?newsid=1325
Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас Гурвантэс сум хүртэлх улсын чанартай авто замд засвар, арчлалтын ажлыг хийж байна.
Тус ажлыг АЗММ ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, иргэдийн зорчих нөхцөлийг сайжруулахад чиглэж байна.

]]>
admin Wed, 03 Sep 2025 17:17:13 +0800
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НАЙМДУГААР САРД 2.9 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛАВ https://gobimedia.mn/index.php?newsid=1326 https://gobimedia.mn/index.php?newsid=1326
Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосноос хойш тус компанийн нүүрсний экспорт гурван сар дараалан нэмэгдлээ.
- 2025. 06-р сард 2.6 сая тонн
- 2025. 07-р сард 2.7 сая тонн
- 2025. 08-р сард 2.9 сая тонн нүүр экспортолжээ.

Улс орны эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, гадаад валютын орох урсгал, нөөцийг нэмэгдүүлэх, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд нүүрс тээвэр, хил нэвтрүүлэх үйл ажиллагаа, салбар дундын уялдааг сайжруулах зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 2025 оны 7 дугаар сард Онцгой дэглэм тогтоож бүрэн эрхт төлөөлөгчийн баг томилсон.

Бүрэн эрхт төлөөлөгчийн баг хоёр сарын хугацаанд ачилт болон борлуулалт, экспортыг нэмэгдүүлэх хүрээнд шат дараалсан арга хэмжээг авч, нээлттэй, ил тод өрсөлдөөний зарчмаар борлуулалтыг идэвхжүүлэн ажиллаж байна.

Оны эхний хагас жилд нүүрсний зах зээлийн нөхцөл байдалтай холбоотойгоор борлуулалт буурч нийт 10.2 сая тн нүүрс борлуулаад байсан бол 2025 оны 7 дугаар сараас зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан оновчтой бодлого хэрэгжүүлснээр 7 дугаар сард 2.6 сая тн нүүрс, 8 дугаар сард 158.1 сая ам.доллларын үнэлгээ бүхий 2.9 сая тн нүүрс тус тус борлуулж, 2025 оны хамгийн өндөр борлуулалттай сар байв.

Наймдугаар сард борлуулсан нүүрсний 62%-ийг коксжих, 13%-ийг эрчим хүчний, 22%-ийг 1/3 коксжих, 3%-ийг баяжуулсан нүүрс тус тус эзэлж байна.

Нүүрсний цахим арилжааг Уул уурхайн биржийн тухай хуулийн дагуу нээлттэй, ил тодоор Монголын хөрөнгийн биржээр дамжуулан хийж байгаа бөгөөд тээвэрлэлтийн үе шатыг оновчлон худалдан авагчдад бүтээгдэхүүнийг богино хугацаанд хүргэх боломжит бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна.


]]>
admin Tue, 02 Sep 2025 17:20:15 +0800
Оюу толгой ордоос Монгол Улсад оногдох ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ-д Засгийн газар онцгой анхаарч байна https://gobimedia.mn/index.php?newsid=1327 https://gobimedia.mn/index.php?newsid=1327
Өнөөдөр “Рио Тинто” компанийн Зэсийн группын Өсөлт, хөгжил хариуцсан захирал С.Мөнхсүх, “Рио Тинто Монгол” компанийн гүйцэтгэх захирал Х.Амаржаргал нартай уулзахдаа Засгийн газрын энэ байр суурийг илэрхийллээ.
Оюу толгой бол Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын чухал орд газар.
Тиймээс НЭГ НЬ ХОЖИЖ НӨГӨӨ НЬ ХОХИРОХ БИШ Монгол Улс болон хөрөнгө оруулагч тал ХАРИЛЦАН АШИГТАЙ БАЙЖ ХАМТДАА ХОЖИХ зарчмыг чухалчилж байна.
Өнөөгийн Засгийн газар СТРАТЕГИЙН ОРД ГАЗРУУДААС ХҮРТЭХ ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ өмнөх Засгийн газрын байр суурийг ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ.
Үүний тулд Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2021 оны 103 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах АЖЛЫН ХЭСГҮҮД байгуулсан.
Тухайлбал:
-Оюутолгойн бүлэг ордын талбайн хил зааг дотор оршдог “Шивээ толгой”, “Жавхлант” нэртэй ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Онтре” компанитай төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох, хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.ДАМДИННЯМ,
-Оюу толгой төслийн санхүүжилтийн хүүгийн зохистой байдлыг хянан үзэх, өөрчлөх асуудлаар хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийж, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Сангийн сайд Б.ЖАВХЛАН,
-Лондонгийн олон улсын арбитрын шүүхэд үүссэн маргаанд Монгол Улсын эрх ашгийг хангуулах, Засгийн газрын байр суурийг хамгаалах үүрэг бүхий Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.МӨНХБААТАР нар ахлан ажиллаж байна.


]]>
admin Mon, 25 Aug 2025 17:23:33 +0800
НҮБ-ын Цөлжилттэй Тэмцэх Конвенцийн Талуудын 17 дугаар бага хурлын (COP17) албан ёсны лого батлагдав. https://gobimedia.mn/index.php?newsid=1328 https://gobimedia.mn/index.php?newsid=1328
Монгол Улсад 2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд зохион байгуулагдах НҮБ-ын Цөлжилттэй Тэмцэх Конвенцийн Талуудын 17 дугаар бага хурлын (COP17) албан ёсны лого батлагдав.
COP17 бага хурлыг зохион байгуулснаар олон улсын хэмжээнд туршлага хуваалцах, хөрсний доройтол, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын хомсдол зэрэг асуудлыг хамтран шийдэхэд чиглэсэн олон улсын хамтын ажиллагааг ахиулах боломж бүрдэнэ.]]>
admin Wed, 20 Aug 2025 17:27:51 +0800
МОНГОЛ УЛСАД 2026 ОНД БОЛОХ НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ КОНВЕНЦИЙН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРЛЫН (COP17) АЛБАН ЁСНЫ ЛОГО БАТЛАГДЛАА https://gobimedia.mn/index.php?newsid=1488 https://gobimedia.mn/index.php?newsid=1488 Улаанбаатар хотноо 2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд зохион байгуулагдах Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Цөлжилттэй Тэмцэх Конвенцийн Талуудын 17 дугаар бага хурлын (COP17) албан ёсны логог Монгол Улс болон тус конвенцын Нарийн бичгийн дарга нарын газар баталлаа. Энэхүү лого нь Монгол Улсын соёл, уламжлалыг агуулахын сацуу дэлхий нийтийн хамтын ажиллагааны уриалгыг хослуулсан бөгөөд цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх шийдлийг улс орнууд хамтдаа эрэлхийлэх НҮБ-ын Цөлжилттэй Тэмцэх Конвенцийн эрхэм зорилгыг илэрхийлж байна.
Лого нь COP17 бага хурал эхлэхээс яг нэг жилийн өмнө танилцуулж буй бөгөөд лого нь эв нэгдэл, харилцан итгэлцлийн үрийг хамтдаа тарьж, доройтсон газрыг дахин сэргээхэд хамтран ажиллах уриалга юм.Дүрслэлийн дээд хэсэгт байрлах дугуй хэлбэр нь нарны туяа мэт алсран цацарсан байдалтайгаар Монголын уламжлалт тэнгэр шүтлэгийг илтгэж, мөнх хөх огторгуйг бэлгэднэ. Энэ нь НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн Зорилгуудын дүрслэлтэй нийцэж, хүн төрөлхтний өмнө тулгарч буй байгаль орчны сорилтуудын шийдлийг илэрхийлнэ. Төв хэсэгт монгол гэрийн хэлбэрийг тодруулан дүрсэлж, оройд нь гэрийн тулгуур болох тооно дүрслэгдсэн. Тооно нь хүн ба байгалийн зохицлыг бэлгэдэж нүүдэлчдийн амьдралын ухаан, газар хөрс нь эх орон, өв соёлын тогтвортой байдлыг харуулж буй.Доод хэсэгт орших гарын дүрс нь байгаль дэлхийдээ энэрэнгүй хандах, хамгаалах, хариуцлагыг бэлгэдэх бөгөөд алганд нь ногоон соёо нахиалж буй нь тэсвэртэй, шинэчлэгдэн сэргэж буй дэлхийг илэрхийлэх юм.]]>
admin Tue, 19 Aug 2025 15:43:36 +0800