Deprecated: Array and string offset access syntax with curly braces is deprecated in /home/gobimedia/public_html/engine/classes/templates.class.php on line 243
Сонин хачин - Gobimedia.mn :: Өмнөговьчуудын цахим хөтөч
https://gobimedia.mn/
ru
Сонин хачин - Gobimedia.mn :: Өмнөговьчуудын цахим хөтөч
DataLife Engine-
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН БОЭТ-ИЙН ЭМЧ, СУВИЛАГЧДЫН БАГ МАЛЧНЫ ХОТОНД МЭС АЖИЛБАР ХИЙЖ, ЭХИЙН АМЬ НАСЫГ АВАРЧЭЭ
https://gobimedia.mn/index.php?newsid=1279
https://gobimedia.mn/index.php?newsid=1279
2024 оны 1 дүгээр сарын 27-нд Өмнөговь аймгийн Сэврэй сумын Бүйлсэн багаас 20-21 долоо хоногтой жирэмсэн эмэгтэйн эхэс ховхрон, доош их хэмжээний цус алдлаа гэсэн дуудлага ирсний дагуу Өмнөговь аймгийн БОЭТ-ийн эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч Б.Мөнхбат, эх барих эмэгтэйчүүдийн их эмч Э.Энх-Эрдэнэ, эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн их эмч Х.Оюунсувд, эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлгийн сувилагч Ц.Мөнхдэлгэр, мэс заслын сувилагч Ц.Санчирбаяр, түргэн тусламжийн жолооч П.Мөнхбаяр нарын бүрэлдэхүүнтэй баг эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүллээ.
20-21 долоо хоногтой жирэмсний хожуу хугацааны бүрэн бус зулбалт, эхэс ховхролт, тархмал хордлогот бахуу оноштой жирэмсэн эхийн биеийн байдал хүнд, 1600 мл цус алдсан байсан тул гэрт нь яаралтай мэс ажилбарт оруулж, амь нас, эрүүл мэндийг нь авран хамгаалж чадсан байна.]]>
admin
Mon, 29 Jan 2024 17:08:13 +0800
-
Алдарт бѳх Балдан
https://gobimedia.mn/index.php?newsid=1156
https://gobimedia.mn/index.php?newsid=1156
Одоогийн Өмнөговь аймгийн Манлай сум буюу тэр үеийн Түшээт хан аймгийн Харчин хошууны ядуу ард Дамрин хил гатлан Өвөрмонголын нутгаар нутаглаж байсан юм байх. Тэр үед Өмнөговь аймгийн айл өрхүүд Өвөрмонголын нутагт очиж өвөлжиж зунших, өвөрлөгч нарч монгол нутгаар зусаж намарждаг байсан цаг юм билээ. Ард Дамринг өвөрлөгч хошуунд зусаж байхад тэдний гэр бүлд нэгэн хүү төрсөнд аж амьдрал тааруу ядуувтар нэгэн байсан тул Өвөрмонгол нэг айлд аргагүйн эрхэнд өргүүлж, тэр айл ч ихэд билэгшээн өргөж авсан гэдэг. Өргөсөн айл нь нутаг хошуундаа нэр хүндтэй мал хөрөнгө чинээтэй баяных гэх нэршилтэй бас ч үгүй зан ааш гайгүйтэй нэгэн байсан гэдэг.Өргөж авсан айл нь хүүд Балдан хэмээх нэрийг өгсөн юм байх. Ингээд олон жил өнгөрч хүү ч нас биенд хүрч өв тэгш хөгжилтэй бие хар сайхантай, нуруу туруу өндөр, эр бяр ихтэй нэгэн болж өсөж том болжээ.Тэр үед Балдан арван долоо, найман настай болсон байсан гэсэн.Тэр баяных ихэд олон адуутай тул Балдан хар бага наснаасаа нутгийн залуустай өргөсөн аавын адууг маллаж морьдын сайхныг унаж эмээлийн сайхныг тохож, үеийн залуустай үргэлж барилдаж, ноцолдож байх боловч Балданг унагах шийртэй хүүхэд үнэндээ байдаггүй байсан гэдэг.Үеийнх нь болон нутгийн хөгшчүүд Балдан хүүд чи бол ар монголын Дамрин гэдэг хүний хүүхэд бөгөөд энэ баяныд аав ээж чинь амьдралын эрхээр өргүүлсэн юм. Хүнд төрсөн эцэг эх шиг хэрэгтэй юм ховор чи нас биед хүрлээ тийм учраас аав ээжтэйгээ нэг уулзаж ирэхээр юм, чамд ямар унаа энэ тэр олдохгүй гэх биш гэж ятгах зөвлөхийн хооронд хэлцгээдэг байжээ. Тэгээд нэгэн өдөр Балдан өргөсөн аавдаа - За би нас биед хүрлээ, та ч намайг өргөж авч өсгөж өндийлгөж хүн болгож өдий зэрэгтэй болголоо, өчүүхэн муу хүү би чинь таны энэ ач гавъяаг үнэлэн үнэлээд баршгүй гэхдээ хүнд төрсөн эх эцгээс үнэтэй юу байх билээ хүү чинь тэд нартайгаа нэг уулзаад ирье гэж хэлжээ. Өргөсөн аав нь энэ үед нас нилээд өндөр болсон байсан юм байх тэгээд нэлээд бодож байснаа ,,Хүний үр сэтгэл нь хувирвал эцэг эхдээ очдог, зээрийн янзага тэжээвэл нас гүйцэхээрээ ууландаа гардаг ёсон бий" би чамайг хорихгүй ээ, гэхдээ чамд би нэг болзол тавья чи миний сэтэрт хүрэн халзанг барьж чаддаг юм бол унаад чигтээ яваарай гэжээ. Хүү ч үүнийг нь зөвшөөрчээ. Гэхдээ тэр морийг барина гэдэг бол тийм амар зүйл биш байжээ. Тэр сэтэрт хүрэн халзан гэдэг морь бол ижилгүй сайхан амьтан байсан бөгөөд буруу талын хойт өсгий цагаан, том сартай, том сар нь шөвгөрөх алддаа хамар дээрээ гурвалжин цагаантай харсан хүний хараа булаам,үнэхээр гайхалтай сайхан адгуус байсан гэдэг.Ороо гэдэг эгэлгүй дандаа адууны манлайд явдаг, адуу цуглуулах хураах болоход ганцаараа тасарч саахалд айлын хол газар очоод зогсчихдог, усанд бүх адууг худаг дээр услаад гаргасан хойно хүн амьтан тарж явсан хойно ирж ус уудаг, энэ занг нь Балдан хүү мэддэг учраас адуугаа услаж гаргачихаад сэтэрт хүрэн халзанд зориулж онгоцоо усаар дүүргээд орхидог байжээ.Ингээд Балдан хүү олон өдөр шөнө бодсны эцэст Сэтэрт хүрэн халзанг барих нэг арга олжээ.Адуугаа услаж гаргачихаад онгоцонд ус үлдээхээ байсан ба түүгээрч барахгүй хүн амьтан мал хуйгаа услаад гаргахаар нь байнга онгоцоо эргэж хоосон байгаа эсэхийг шалгадаг байжээ. Ингээд гурав хоносны дараа Балдан хүү онгоцоо худаг талруу нь хэлтийлгэж бөгсөнд нь чулуу ивэж хазайлгачихаад бүсэндээ ногтоо хавчуулчихаад адуугаа услаад зогсож байсан олон хоног цангасандаа Сэтэрт хүрэн халзан сүүлчийн хэдэн адуутай онгоцтой усруу орж ирлээ гэнэ шүү. Тэгэнгүүт онгоцондоо ус хийхээ татаад эхэлсэн худгийн аман талын онгоцны булангийн жаахан усанд өөрийн эрхгүй дөхөөд худгийн амсарт ойртоод ирэхэд нь ганц үсрээд хоёр чихийг нь атгаад авч нэг чарлаад хөдөлсөнгүй гэнэ ингээд л оосорлоод авсан тэр нутгийн залуус Балдан хүү Сэтэрт хүрэн халзанг барих юм гэсэн сургаар нэг мэдэхнээ баахан хүн цугласан шагшин шуугиж байсан гэдэг.Ингээд морио хөтлөөд өргөсөн аав дээрээ очсон аав нь -Чамайг би арай ч хүрэн морийг минь барьчихгүй байх гэж бодсон шүү , аргагүй л чи эр хүн болжээ. Гэхдээ чи миний Сэтэр хүрэнгийн нуруун дээр тогтох уу үгүй юу, хэрвээ унавал явахгүй шүүдээ гэсэн гэдэг. Гэхдээ Сайн эрийг сайн морь нь дагаж төрдөг гэсэн хуучны үг байдаг юм. Миний Сэтэрт хүрэн халзан чамайг арайч нэг явгалчихгүй ар монгол оруулах байхаа гээд замд хэрэглэх хоол хүнсийг нь бэлдэж өгөөд Балдан хүүг ар монгол руу аав ээж рүү нь явуулсан гэдэг. Балдан хүү ганц хоёр хоног хүрэн морио уяж сойж гойруулан хол явахад бэлдээд явах болсон нутгийн хөгшчүүд, танил тал, найз нөхөд нь үдэж гаргах бас хүрэн морь хир зэрэг булгих, Балдан хүүг хир зэрэг тогтох бол гэцгээж олон зочид гийчид цугласан байсанд Балдан хүү Сэтэрт хүрэн халзан дээрээ аргагүй мордож, тэгсэн нөгөө догшин армаг хүлэг чинь хөдөлдөггүй гэнэ, тэхээр нь гайхаад хавчсан хөлөө жаахан сулруулаатсан нөгөө морь чинь санаа алдаад оргиулж өгсөн тэгээ л тэр чигтээ нутагруугаа гарч өгсөн гэнэдээ.Тэгээд ихч булгиж их ч хол явж одооч мориндоо овоо даслаа гээд буугаад /бие зассан/ морь харсан Балдан хүү цусаар шээж байсан гэдэг. За тэгээд тэр чигээрээ явсаар аав ээжээ сургалсаар одоогийн Манлай сумын нутаг Сүм суврагын ууланд нутаглаж байсан Дамрин төрсөн аавындаа ирсэн юм байх. Энэ Балдан гэх хүн бол 1921 оны АХ-ын партизан тус Манлай сумын төвд 1966 онд Адъяагийн Довчиндаваа болон миний бие, Лхагвасүрэн, Чойсүрэнгийн Балдан нарын хамт хөшөөг нь барьж босгосон Ардын баатар Дамрингийн Назадын төрсөн ах Даншиг наадмын Начин алдарт бөх Балдан байсан ажгуу.Мэдэх хүмүүсийн хожмын яриаг сонсож байхад Балдан Начингийн Сэтэрт хүрэн халзан гэж хонин чихтэй өвдгөө хүрсэн дэлтэй том хүрэн халзан морийг хэнч унадаггүй. хэнд ч ойртдоггүй Сүм Суврагын уулаар ганцаараа байсаар урд хоёр хөл дээрээ өвдөглөөд босоогоороо үхснийг нутгын хүмүүс толгойг нь аваад явчихсан байсан ба хэн авсан нь тодорхойгүй өнгөрсөн гэж хуучилж байсан билээ. Сэтэрт Хүрэн хонин чихтэй болсны учир бол анх барьж авахдаа Балдан хүү чихний мөгөөрсийг нь хуга мушгаад хожим чих нь унжиж хонин чихтэй болсон байсан гэдэг.Энэ түүхийг Манлай суманд Дамрингийн Нанзадын хөшөөг барьж байхдаа хүнээр яриулж тогтоож авсан бөгөөд Балдан Начин, Нанзад нарын ойрын хамаатан болох Өмнөговь аймгийн Манлай сумын уугуул МУҮДМ шагайн харваач Амбага хэмээх Загдсүрэнгийн Амгаланбааатарын хүсэлтээр толилуулав.эх сурвалж:Баваа Баваа]]>
admin
Wed, 06 Jan 2021 12:02:19 +0800
-
Монголын нутагт амьдарч байсан алдартай үлэг гүрвэлүүд
https://gobimedia.mn/index.php?newsid=1043
https://gobimedia.mn/index.php?newsid=1043
Монголын анхны шашны удирдагчийн нэрээр нэрлэгдсэн тус гүрвэл троодонтид ангилал дотроо Азийн хамгийн том төрөл зүйлд тооцогддог. Хожуу Юрийн галавт харьяалагдах болсон бөгөөд Нэмэгтийн Бүгээн цаваас олдож байсан байна. Мөн тэрээр өвсөн идэштэн байжээ.]]>
admin
Thu, 02 Jul 2020 21:40:25 +0800
-
ЭВЭРТ ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ОЛДВОР БУЛГАН СУМААС ОЛДСОН
https://gobimedia.mn/index.php?newsid=1042
https://gobimedia.mn/index.php?newsid=1042
1922-1925 онуудад Монголын говь нутагт ажилласан судлаач Рой Чапмэн Эндрюсын нэрээр нэрлэжээ.
Олдсон газар: Өмнөговь аймаг, Булган, Төгрөгийн ширээ, Жодохтын давхаргадас.
Геологийн цаг хугацаа: Хожуу цэрд, хожуу сантониан-түрүү канпан /85-71 сая жилийн өмнө/
Тархац: Ази тив, Монгол орон
Тайлбар:
Монгол орноос хамгийн анх олдсон цөөн хэдэн үлэг гүрвэлийн нэг нь Протоцератопс хэмээх үлэг гүрвэлийн төрөл юм. Багавтар / 1- 1,7 м орчим урт/ өвсөн идэшт, дөрвөн хөлт энэ үлэг гүрвэлүүдийн толгойн яс нь том, биеийн уртын 1/3 -ийг эзэлнэ.]]>
admin
Wed, 01 Jul 2020 21:36:54 +0800
-
“ХУДАГ ДЭЭР” алдарт уран зургийн нэг хувь Мандал-Овоод бий
https://gobimedia.mn/index.php?newsid=1048
https://gobimedia.mn/index.php?newsid=1048
Энэ зургийг Монгол улсын төрийн шагналт Ардын зураач А.Сэнгэцохио 1960-д оны үед бүтээсэн. Зургийн зохиомж нь Маршал Х. Чойбалсан, Төв хорооний гишүүн н.Сүрэнжав нар Мандал-Овоо сумын Улсын сайн малчин Авирмэдийн худаг дээр түүний садан төрөл болох н. Даваадорж болон нутгийн малчидтай уулзаж санал бодлоо солилцож байгаа байдлаар зурсан ба бүгд бодит эзэнтэйгээр дүрслэн зурсан дахин давтагдашгүй онцлог бүтээл юм.Энэ бүтээл 2 хувь бүтээгдсэний нэг нь Мандал - Овоо сумын орон нутаг судлах танхимд үзүүлэгт хадгалагдаж байна.]]>
admin
Tue, 12 May 2020 22:15:56 +0800
-
"ГУРВАН ЗЭЭРДИЙН АГУЙ"
https://gobimedia.mn/index.php?newsid=1047
https://gobimedia.mn/index.php?newsid=1047
Гурван Зээрдийн агуй нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт Монгол улс, БНХАУ-ын хилээс арав гаруй км–т Гурван Зээрдийн овооны ар бэлд 1150 метр өндөрт оршино. Агуй нь уулынхаа төгсөх үзүүрийн баруун хойд талд байрлана. Агуйгаас баруун тийш тачирхан өвс ургамалтай тэгш шал хоолой үргэлжилнэ. Агуйн баруун хойд талд нэг км орчим зайд 1100 м өндөртэй цайвар шаргал өнгөтэй сонин тогтоцтой зэрэгцээ гурван үлдэгдэл уул бий. Агуйн нэр эдгээр уултай ч холбоотой байж болох юм.
Гурван Зээрдийн агуй нь цайвар саарал өнгийн шохойн чулуунд үүссэн карстын агуй юм. Агуйн амны өргөн 0.9 м, өндөр нь 2.0 м юм. Агуйн нийт гүн нь 21 м бөгөөд агуйн амаар ороод 5.8 м эгц доошоо бууж 2.5 х 6.8 метр хэмжээтэй эхний хүнхэр бүхий мөргөцөгт буугаад түүнээсээ доош дахин 5м эгц доош бууж их танхимд орно. Эндээс 40° налуугаар уруудаж 6 м яваад агуйн хана, адраас тасран унасан том чулуун нурангитай хэсэгт хүрнэ. Агуй нь ёроолдоо уужим 45.1 х 24.5 м хэмжээтэй зууван хэлбэртэй болж уужрах ба цаашаа олон салаа салбаргүй юм. Агуйн том заалны өндөр 20 орчим метр хүрнэ.
(Авирмэд Э.“Монгол орны агуй” 2008.УБ. номноос)
Монголын агуй судлалын холбоо, цахим хаяг.]]>
admin
Thu, 07 May 2020 22:14:00 +0800
-
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ТҮҮХЭН АМЖИЛТУУДААС
https://gobimedia.mn/index.php?newsid=923
https://gobimedia.mn/index.php?newsid=923
Өмнөговь аймаг 1931 онд байгуулагдсан бөгөөд анхны даргаар төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Самбуу ажиллаж байв. Түүнээс хойш аймгийн даргаар үе үеийн шилдэг 16 дарга ажилласан билээ. Говь нутгийн ард түмний хөдөлмөр зүтгэлийн үр дүнд Өмнөговь аймаг нь Монгол улсдаа тэргүүлэгчдийн тоонд орсоор иржээ.
- 1943 онд Социализмын бүтээн байгуулалтаар шалгарч Өмнөговь аймаг Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнагдсан.
- 1976-1978 онд Улсын хэмжээнд 3 жил дараалан тэргүүлж, шилжин явах тугийг үүрд хадгалсан.
- 1999 онд Эдийн засаг, нийгмийн үзүүлэлтээр хамгийн өндөр рейтингтэй аймгаар шалгарсан.
- 2009 онд Өмнөговь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 7 дугаар сарын 6-ны өдрийн 67 тоот тогтоолоор “ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЕСӨН ГАЙХАМШИГ”-ийг тодруулан баталжээ. Эдгээрээс Булган сумын Баян заг, Сэврэй сумын Хонгорын элс, Гурвантэс сумын Хэрмэн цав нь 2010 онд “Монголын говь” нэрээр аймгаа төлөөлөн “МОНГОЛ УЛСЫН ЕСӨН ГАЙХАМШИГ”-аар тодорсон билээ.
- 2011 онд Монгол Улсын Засгийн газар, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамнаас “Хамгийн их бүтээн байгуулалт өрнүүлсэн хот”-оор шалгарав.
- 2012-2013 он говь нутгаа хөгжүүлэх, ард иргэдийнхээ эрүүл энх, ая тухтай амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэх үйлсэд төвийн бүсийн хэмжээнд бусад аймгуудаа тэргүүлэн “Тэргүүний аймаг”-аар шалгарсан.
- 2013 онд Өмнөговь аймгийг хөгжүүлэх үндсэн зорилтуудын нэг боловсролын салбарт оруулсан хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг үнэлэн Монгол Улсын Засгийн газар, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас “Боловсролд ээлтэй Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар”-аар шалгаруулсан .
- 2013 онд “Говь гурван сайхан” уулын Зүүн сайхан ууланд орших “Их тахилгат хайрхан”-ыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Төрийн тахилгат” хайрхан болгож, Төрийн тахилгат хайрханы тэнгэрийг тайх анхны ёслолыг амжилттай зохион байгуулсан.
- 2015 он Говь нутгийн ажилсаг ард түмний хөдөлмөр зүтгэл, орон нутгийн хөгжил, бүтээн байгуулалтын үр дүнгээрээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт” аймаг болсон.
- 2016 онд Дэлхийн 2 бөхт тэмээний генефондыг хадгалж, тэмээний ноосны түүхий эд, экспортын барааны 30 орчим хувийг нийлүүлдэг аймгийн хувьд Монгол Улсын түүхэнд анх удаа “Монгол тэмээ-999” арга хэмжээг зохион байгуулан, 1108 тэмээг уралдуулж дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.
- 2015-2017 онд Монголдоо төдийгүй дэлхийд алдартай 2 бөхт тэмээнийхээ тоо толгойгоор улсдаа тэргүүлэн тэмээн сүрэг 130 мянгад хүрч, Ханын хэцийн хүрэн, Галбын говийн улаан омгийн тэмээг үүлдэр болгон батлуулсан.
- 2017 онд олон нийтийн санал асуулгаар “Оны шилдэг аймаг”, “Шилдэг бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалттай аймаг”-аар 3 удаа шалгарсан.
- 2018 онд Даланзадгад сумын 90 га талбайд хийгдэж буй Шинэ суурьшлын бүсийн цогцолбор бүтээн байгуулалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ”-г хүртсэн. 2017 оны ажил үйлсээрээ улсын хэмжээнд 22 аймаг, нийслэлийг тэргүүлж, “Монгол Улсын шилдэг аймаг”-аар шалгарсан байна.
]]>
admin
Tue, 24 Mar 2020 18:06:59 +0800
-
Өмнөговь аймаг Гурвансайхан ууланд орших "Аяга арц" үзэсгэлэнт газрын домог ийм болой
https://gobimedia.mn/index.php?newsid=716
https://gobimedia.mn/index.php?newsid=716
Энэ бол бодит түүх билээ. Дээр цагт гэнэ. Говь Гурван сайхан уулын Зүүн сайханы зүүн үзүүрт хөндийн голд ганц ногоон хад байх ба дээд энгэрт нь нэг их баян айл байжээ. Тэднийх нэг зарцтай зарц нь өглөө эртлэн адуундаа мордож үүр цүүрээр адууг нь уячихдаг байж. Баян ноён бодож: Энэ муу золиг хэдэн адууг минь усгүй уячихаад байгаам биш байгаа ойр усгүй дээ гэж бодоод нэг өдөр сэм дагажээ. Гэтэл нөгөө залуу зарц нь адуугаа хурааж хөндийд бөөгнүүлээд нөгөө ногоон хадыг ногтоороо оосорлон татаж дороос нь ус гарган адууг нь услаад: -чамайг чүнчигноров гэж хүмүүс мэдэхгүй, намайг Заяын гэгээн гэж хүмүүс мэдэхгүй гээд тэр ногоон хадыг буцаан тавьж байхыг үзээд ноён хар хурдаар харьж: -за хө баларсан юм бид чинь эрдэм номтой Зая гэгээнийг зарц болгон байлгаж байжээ, одоо явуулалгүй болохгүй гээд, нөгөө зарцаа адуугаа хурааж унагаа уяад орж ирхэд нь ихэд дайлж идээ будаа сөгнөн, алт мөнгөн ембүү барин ингэж хэлжээ:-за гэгээнтэн минь биднийгээ өршөө юу дуртайгаа аваад ,хүссэн газраа яв да гэжээ. Ингээд тэр зарц нь явахдаа буянаа хайралсан нутагтаа тэргүүнээ үлдээе гэж малгайгаа орхисон нь малгай хад (одоо малгай хад гэж нэртэй юүдэн малгай хэлбэрийн хад байх) болж ,олон хүнд буян бологээ гэж аягаа үлдээсэн нь аяга арц болжээ. Одоо хүмүүс тэр аяга арцанд их мөргөж сүсэглэдэг хүүхэд хүсвэл хүүхэдтэй болж ,эд хөрөнгө, аз жаргал гээд бүгд биелдэг шидтэй юм гэнэлээ. Хөндийд байх ногоон хад ногтны ором мөртэйгээ одоо ч оршсоор байгаа .Олон хүн домгыг нь мэдэхгүй ч энэ бүгд байдаг билээ та бүгд энийг уншсан бол очиж үзэж болох юм. #сору]]>
admin
Wed, 28 Aug 2019 13:31:44 +0800
-
ѲНѲѲДѲР ТѲРИЙН ДАЛБААНЫ ѲДѲР
https://gobimedia.mn/index.php?newsid=654
https://gobimedia.mn/index.php?newsid=654
Улс даяараа тѳрийн далбаагаа хүндэтгэн мандуулж байна. Монгол Улсын төрийн далбааны эх загварыг Дорнод аймгийн Баяндун сумын харъяат УГЗ Д.Чойдог, Монгол Улсын төрийн дууллыг Дорнод аймгийн Матад сумын харъяат АУЗохиолч Ц.Дамдинсүрэн, аяыг Б.Дамдинсүрэн Л. Мөрдорж тус тус зохиожээ.
]]>
admin
Wed, 10 Jul 2019 14:46:00 +0800
-
Арваалж нь маш эмзэг аалз.
https://gobimedia.mn/index.php?newsid=575
https://gobimedia.mn/index.php?newsid=575
Арваалж нь маш эмзэг аалз. Хүмүүс арваалжны талаар домог мэт зүйлүүд их ярьдаг ч яг үнэндээ бол худлаа байдаг.
Харахад бие томтой ч гэсэн нарийн ажиглавал бие нь асар их үсээр хучигдсэн байдаг. Энэ нь арваалжийг илүү том харагдуулдаг.
Урт, сарвагар 4 хос мөч нь түүнийг улам бүр сүртэй харагдуулна. Биеийн урт нь 5см, 4 эвэрлэг зөрсөн хошуутай. Маш хурдан, чийгэнд тэсвэргүй, хуурай орчинд илүү сайн амьдарна.
Малчид түүнийг нойтон дадуугаар цохиж, эсвэл ус цацаж холдуулдаг. Ерөнхийдөө бол ховор тааралдана. Их халуунд амьдардаг энэхүү аалз нь шөнийн амьдралтай. Шөнө үүрнээсээ гарч ан хийнэ. Түүний хошуунд ямар нэг хор байхгүй ч гэсэн барьсан амьтнаа жижиглэж иддэг. Жижиг шавьжууд, жижиг сээр нуруутан амьтнаар хооллоно.]]>
admin
Thu, 06 Jun 2019 13:35:39 +0800