Deprecated: Array and string offset access syntax with curly braces is deprecated in /home/gobimedia/public_html/engine/classes/templates.class.php on line 243 Өмнөговийн бахархал - Gobimedia.mn https://gobimedia.mn/ ru Өмнөговийн бахархал - Gobimedia.mn DataLife Engine ӨНӨӨДӨР ХУЛАН ХАМГААЛАХ ӨДӨР https://gobimedia.mn/index.php?newsid=1363 https://gobimedia.mn/index.php?newsid=1363 Монгол орны ховор амьтан болох Хулан адууны нөөц, тархац нутгийг хамгаалах, олон нийтэд биологийн олон янз байдлын хамгааллын ач холбогдлыг таниулах зорилгоор жил бүрийн 10 дугаар сарын 25-ны өдрийг “Хулан хамгаалах өдөр” болгосон юм.
Дэлхий дээрх хулангийн нийт тархац, нөөцийн 80 гаруй хувь нь монгол оронд байдаг. Монгол орны хулан нэг жилд 70 мянган км.кв хүртэлх нутгийг хамарч нүүдэллэдэг бөгөөд шилжилт хөдөлгөөний зайгаараа хуурай газрын амьтад дотроос дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгдэж байна.
Монгол орны 262 мянган км квадрат газар нутагт 90 мянга орчим хулан байгаа боловч энэ нь түүхэн тархцын 20 орчим хувь юм. Сүүлийн жилүүдэд явуулсан олон талт судалгааны үр дүнд тоо толгой нь өсөх хандлагатай болжээ. Хулан нь говь цөлийн экосистемд маш чухал ач холбогдолтой амьтан бөгөөд хулан байгаа газар ус бий гэж үздэг.
Зэрлэг амьтны нүүдлийн зүйлүүдийг хамгаалах конвенц, Төв Азийн хөхтөн амьтдын санаачилга хөтөлбөрийн хүрээнд 2025 онд Хулан хамгаалах төлөвлөгөөг батлан оролцогч талуудтай хамтран хэрэгжүүлж байна.

]]>
admin Mon, 27 Oct 2025 13:00:15 +0800
ОЛОН УЛСЫН ЦООХОР ИРВЭСИЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА https://gobimedia.mn/index.php?newsid=1369 https://gobimedia.mn/index.php?newsid=1369 Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганаар жил бүрийн 10 дугаар сарын 23-ны өдрийг “ДЭЛХИЙН ЦООХОР ИРВЭСИЙН ӨДӨР” болгон зарласан.
Цоохор ирвэс нь Монгол орны нэн ховор амьтан бөгөөд өндөр уулын экосистемийн гол төлөөлөгч гэж тодорхойлдог, дэлхийн 12 оронд тархсан, ховордож байгаа зүйл юм.
Маш нууцлаг, үзэгдэц ховортой цоохор ирвэсийн тоо толгойг нийт 4000 гаруй байдаг гэж үздэг бөгөөд хамгийн олон буюу 2500 гаруй нь БНХАУ-д, харин Монголд 2020 онд дэлхийн цоохор ирвэсийн популяцийн үнэлгээ санаачилгын хүрээнд явуулсан судалгаагаар 1000 гаруй байгааг тогтоож, ирвэсийн тоо толгойгоор дэлхийд хоёрт орж байна.
Монгол дахь цоохор ирвэсийн нийт тархцын талбай 103,000км2 бөгөөд Монгол Алтай, Говь Алтай, Алтайн өвөр говь, Хөвсгөлийн уулс, Хангайн нуруунд харилцан адилгүй нягтшилтайгаар тархсан.
Монгол Улс нь “Дэлхийн цоохор ирвэс, түүний экосистемийг хамгаалах” хөтөлбөрийн хүрээнд цоохор ирвэсийн судалгааг хийж дуусгасан анхны улс болсон юм.

]]>
admin Thu, 23 Oct 2025 13:00:15 +0800
МОНГОЛ БОЛ ИРВЭСИЙН ГОЛ ЦӨМ НУТАГ https://gobimedia.mn/index.php?newsid=1368 https://gobimedia.mn/index.php?newsid=1368 Цоохор ирвэс нь дэлхийн 12 улсад буюу Афганистан, Бутан, Хятад, Энэтхэг, Казакстан, Киргиз, Монгол, Непал, Пакистан, Орос, Тажикстан, Узбекистан орны нутаг дэвсгэрт тархсан ховор зүйл амьтан юм.
Эдгээр улсад нийтдээ 4000 гаруй цоохор ирвэс идээшилдэг гэж тогтоосон бөгөөд Монгол улс нь ирвэсийн гол цөм нутаг гэж 2021 онд хийсэн ОУ-ын байгууллагын хамтарсан судалгаагаар тогтоосон байдаг.

]]>
admin Thu, 23 Oct 2025 13:00:15 +0800
МОНГОЛЫН ХАМГИЙН ӨНДӨР ТЭМЭЭ https://gobimedia.mn/index.php?newsid=1307 https://gobimedia.mn/index.php?newsid=1307 Ханбогд сумын аварга малчин Хүүгээгийн Оргодолын улаан атан тэмээ нь 3м өндөртэй, Монголын хамгийн өндөр тэмээ юм. Энэ жил 21 настай тэнгэрлэг энэхүү тэмээ нь 2014 оноос өнөөг хүртэл "Галбын мянган тэмээний баяр", "Мянган ботгоны баяр", "Нутгаа мөнхөлсөн тэмээчид", "Галбын гурван түмэн тэмээний баяр" зэрэг уралдаанаас Сайхан-Ат төрөлд 8 удаа түрүүлж алтан медаль, 2 удаа мөнгө, 1 удаа хүрэл медаль хүртсэн буянт мал юм. Галбын ганган улаан тэмээний үүлдэр угсааг хадгалж ирсэн Өмнөговь аймгийн Ханбогд сумын тэмээн сүрэг энэ жил 29186 хүрчээ.
Удахгүй Өмнөговь аймаг "Түмэн тэмээний баяр 2025" наадмаа хийх гэж байна.

]]>
admin Thu, 13 Feb 2025 17:39:23 +0800
ХУЛАНГИЙН ТАЛААРХ СОНИРХОЛТОЙ 3 БАРИМТ https://gobimedia.mn/index.php?newsid=1309 https://gobimedia.mn/index.php?newsid=1309 1. ХУЛАНгийн дээд хурд 70 км/цаг бөгөөд төрөөд 7 хоносон унага хүртэл 40 км/цаг хурдалж чадна.
2. ХУЛАН бол хараа, сонсгол, үнэрлэх зэрэг мэдрэхүйн эрхтэн маш сайн хөгжсөн, соргог, үргэмтгий амьтан юм.
3. ХУЛАНгийн биологийн дундаж наслалт 7-8 жил бөгөөд байгалийн нөхцөлд дээд тал нь 30 шахам жил насалдаг гэдгийг эрдэмтэд тогтоожээ.

]]>
admin Fri, 24 Jan 2025 17:45:28 +0800
МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ТАМИРЧИН ЦЭРЭНГИЙН РАДНАА ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС 6 АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ https://gobimedia.mn/index.php?newsid=1318 https://gobimedia.mn/index.php?newsid=1318 Швед улсад болсон Мастеруудын Хөнгөн Атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын Гавьяат тамирчин Цэрэнгийн Раднаа 90М насны ангилалд амжилттай оролцож, 100м, 200м, 400м, 800м, Гурвын харайлт, 1500м зэрэг зургаан төрөл тус бүрдээ түрүүлж, аваргын алтан медаль хүртлээ.

]]>
admin Sun, 25 Aug 2024 18:15:58 +0800
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ШИЛДЭГ ТАМИРЧИН, ДАСГАЛЖУУЛАГЧ НАРТ 2 ӨРӨӨ БАЙРНЫ ТҮЛХҮҮР ГАРДУУЛЛАА https://gobimedia.mn/index.php?newsid=1319 https://gobimedia.mn/index.php?newsid=1319 Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 17-р хуралдаанаар аймаг орон нутгийнхаа нэрийг өндөрт өргөж яваа шилдэг тамирчин Б.Мөнхболд, Б.Батсуурь, Б.Өлзийбат, З.Баярт нарт тус бүр хоёр өрөө орон сууцыг өгөхөөр шийдвэрлэсэн бөгөөд байрны түлхүүрийг өнөөдөр гардуулан өглөө. Дээрх тамирчид нь улсдаа төдийгүй тив дэлхийн олон тэмцээнд аймаг орон нутаг, улс эх орноо төлөөлөн оролцож амжилт үзүүлснээс гадна шинэ залуу тамирчдыг бэлтгэн сүүлийн жилүүдэд улсын дээд лиг, олон улсын тэмцээнд томоохон амжилтын эздийг төрүүлсэн юм.
Мөн ОУХМ Б.Мөнхболд, Спортын мастер Б.Батсуурь нарыг Өмнөговь аймгийн "Хүндэт тэмдэг"-ээр шагнасныг аймгийн ИТХ-ын дарга Н.Энхбат, Засаг даргын орлогч Ц.Дэнээдорж нар гардуулан өгч, баяр хүргэлээ.

]]>
admin Tue, 20 Aug 2024 18:17:25 +0800
ЗҮҮН АЗИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ ТҮРГЭВЧИЛСЭН ТӨРӨЛД ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ШАТАРЧИН СОНИНБАЯРЫН ТӨГӨЛДӨР АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ https://gobimedia.mn/index.php?newsid=1320 https://gobimedia.mn/index.php?newsid=1320 Малайз улсын Пенанг хотноо болж буй Зүүн Азийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнд Их заргач клуб, Даян хаан-Билигт шатрын клуб, 5 дугаар сургуулийн сурагч С.Төгөлдөр Их мастер Г.Мөнхгал дасгалжуулагчийн хамтаар оролцож Түргэвчилсэн RAPID ангилалд Алтан медаль хүртлээ.
Одоогийн байдлаар С.Төгөлдөр нь дээд насны /18 нас/ ангилал руу дэвшин стандарт ангилалд мүүлийн өргөө Вьетнамын тамирчинтай тоглож байна.

]]>
admin Sat, 20 Jul 2024 18:19:44 +0800
"Уран гартан эмэгтэйчүүд-2024" бүтээлийн үзэсгэлэн 25 дахь жилдээ амжилттай боллоо https://gobimedia.mn/index.php?newsid=1293 https://gobimedia.mn/index.php?newsid=1293 Жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаг "Уран гартан эмэгтэйчүүд-2024" бүтээлийн үзэсгэлэн 25 дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү үзэсгэлэнд 50 гаруй эмэгтэйчүүдийн 600 гаруй бүтээл дэлгэгдэж 612 үзэгчид үзэж сонирхож, зарим бүтээлүүд борлуулагдан, эдийн засгийн эргэлтэд орлоо.

Үзэсгэлэнг удирдамжид заасны дагуу 5 төрлөөр болон үзэгчдийн таашаалд нийцсэн, ивээн тэтгэгчийн шагналуудаар шалгарууллаа. Үүнд:
1.Оёмолын төрлөөр ДЗ 2-р багийн урлаач Ч.Анхбаярын бүтээл
2.Хатгамалын төрлөөр Цогтцэций сумын урлаач Н.Оюунчимэг
8-р багийн урлаач Б.Түмэндэлгэр
3.Эсгий урлалын төрлөөр Цогт-Овоо сумын урлаач Ц.Бадамжаргал
4.Гоёл чимэглэлийн урлалаар Номгон сумын харьяат Т.Энхмаа
7-р багийн урлаач О.Алтанзул
5.Шилдэг баг хамт олноор Ш.Уламнэмэх, Б.Отгонцэцэг
6.Үзэгчдийн таашаалд нийцсэн бүтээлээр Политехникийн коллежийн багш С.Баасанхүү
7.Ивээн тэтгэгчийн шагналаар Гурвантэс сумын урлаач Л.Сүрэнхүүг Үйлдвэрлэл хоршоологчдын тэргүүний ажилтан цол тэмдгээр тус тус шагнагдаж, ШИЛДЭГ УРЛААЧ ЦОМ, МӨНГӨН шагналаар тус тус шагнаж урамшууллаа.

Гарын ур, ухааны ур, нүдний ураа шингээсэн хөдөлмөр бүтээлээрээ оролцсон бүх ЭМЭГТЭЙЧҮҮДДЭЭ халуун баяр хүргэж, цаашдынх нь уран бүтээлд өндөр амжилт хүсч, та бүхнийг урлагийн тэнгэр ЯНЖИНЛХАМ бурхан өнөд ивээх болтугай.]]>
admin Sat, 09 Mar 2024 17:42:37 +0800
Улсын начин Дашдуламын Багахүүгийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан боллоо https://gobimedia.mn/index.php?newsid=1290 https://gobimedia.mn/index.php?newsid=1290 Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын харьяат, Монгол Улсын начин Дашдуламын Багахүүгийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан амжилттай болж өндөрлөлөө.
Барилдаанд Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Эбэг” ХХК, “Хан-Хэнтийн аварга” дэвжээний бөх, улсын харцага Ганцогтын Бадрах түрүүлж, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, "Сүлд" спорт хороо, “Сүүнгийн Туяа” ХХК, “Булганхангай” дэвжээний бөх, улсын начин Бямбадоржийн Түвшинтөгс үзүүрлэжээ. Дөрөвт Архангай аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алтан Дорнод Монгол” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын арслан Р.Пүрэвдагва, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Ажнай” корпораци, “Таван толгой” ХК, “Говийн хүчтэн” дэвжээний бөх, улсын заан Ц.Одбаяр нар шалгарав.

Улс болоод өмнийн говийн нэрийг спортын дэвжээнд өндөрт өргөж яваа Д.Багахүү начиндаа эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.

Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО]]>
admin Sun, 03 Mar 2024 17:28:45 +0800