Deprecated: Array and string offset access syntax with curly braces is deprecated in /home/gobimedia/public_html/engine/classes/templates.class.php on line 243 Gobimedia.mn https://gobimedia.mn/ ru Gobimedia.mn DataLife Engine МОНГОЛ УЛС ENACT ТҮНШЛЭЛД АЛБАН ЁСООР НЭГДЭЖ ОРЛОО https://gobimedia.mn/index.php?newsid=1378 https://gobimedia.mn/index.php?newsid=1378 Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар Байгальд суурилсан шийдлийг хурдасгах арга хэмжээнд оролцож,
Монгол Улс ENACT түншлэлд албан ёсоор нэгдэн орж буйгаа өнөөдөр /2025.11.18/ илэрхийллээ.
ENACT ТҮНШЛЭЛИЙН хүрээнд Монгол Улс газрын нэгдсэн төлөвлөлт болон байгальд суурилсан шийдлүүдийг өргөжүүлж, экосистемийн хамгаалал, ус-газрын нөөцийн менежмент, биологийн олон янз байдлын холбоос нутгийг бэхжүүлэхэд хамтран ажиллана гэдгээ илэрхийлэв.
Мөн уг түншлэлийн гол зорилго болох байгальд суурилсан шийдлээр дамжуулан уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох арга хэмжээг дэмжиж ажиллах боломж өргөжих юм.
Түүнчлэн Монгол Улс 2026 онд болох COP17-ын үеэр Бэлчээрийн тэргүүлэх санаачилга, Ус-газрын нэгдсэн менежмент, Байгальд суурилсан шийдэл бүхи

]]>
admin Fri, 19 Dec 2025 11:54:46 +0800
МОНГОЛ-ГЕРМАНЫ БАЙГАЛЬ ОРЧНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО https://gobimedia.mn/index.php?newsid=1394 https://gobimedia.mn/index.php?newsid=1394 Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, ХБНГУ-ын ЭСЯ, Германы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (GIZ)-ын төлөөлөгчидтэй 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр уулзалт хийлээ.
Уулзалтад ХБНГУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны хамтын ажиллагааны хэлтсийн дарга Удо Вэйбер, GIZ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Юрген Хатвиг, Байгаль орчны төслүүдийн зохицуулагч Бастиан Флюри нар оролцсон бөгөөд талууд хамтын ажиллагааны хүрээнд санал солилцов.
Тухайлбал;
• Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслийн 2, 3-р үе шат
• Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын бага хурлын (COP17) бэлтгэл ажил
Эдгээр асуудлаас гадна хоёр тал байгаль орчныг хамгаалах, тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг нэмэгдүүлэх, ой болон байгалийн нөөцийн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх чиглэлээр олон жилийн туршид амжилттай хамтран ажиллаж ирснийг онцлон тэмдэглэв.
Уулзалтын үеэр Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодлогоо олон улсын туршлага, дэмжлэгтэй уялдуулан хэрэгжүүлэх чухлыг тодотгож, GIZ-ын төлөөлөгчид Монголын байгаль орчны салбар дахь хамтын ажиллагаагаа цаашид улам гүнзгийрүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлэв.
Энэхүү уулзалт нь хоёр талын байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн хамтын ажиллагааг улам бататгах, тодорхой төслүүдийн хэрэгжилтийг ахиулахад чухал ач холбогдол бүхий тодорхой ахиц гаргах суурь алхам боллоо.

]]>
admin Mon, 08 Dec 2025 12:38:44 +0800
ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА https://gobimedia.mn/index.php?newsid=1391 https://gobimedia.mn/index.php?newsid=1391 Байгаль орчны салбарын суурь хуулиуд анх 1994 онд хэрэгжиж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл 30 гаруй хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Цаг үе өөрчлөгдөх тусам хууль шинэчлэгдэх шаардлага бий болдог учраас 2012 онд анхны багц шинэчлэл хийгдсэн.
Тэгвэл Б.Батбаатар сайд энэ оноос байгаль орчны салбарын хууль, эрх зүйн орчинг цогцоор нь шинэчлэх зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд байгаль орчны салбарт анхдагч нэг хуулийн төсөл, 13 хуульд нэмэлт өөрчлөлт болон шинэчилсэн найруулга хийх төслийг боловсруулж байгаа юм.
Тодруулбал
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай
Байгалийн ургамлын тухай
Ховордсон амьтан, ургамал, гаралтай эд зүйлсийн гадаад худалдааны зохицуулалт
Амьтны тухай
Генетик нөөц ба уламжлалт мэдлэгийн үр шимийн төлбөр
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай
Ус, цаг уур, орчны хяналт шинжилгээ
Ойн тухай
Хог хаягдлын тухай
Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай
Усны тухай
Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай
Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд холбогдох зохицуулалт хийхээр болсон. Энэ хүрээнд өнөөдөр дээрх төслүүдийн заримынх нь боловсруулалтын явцыг сонсож, хуулийн зорилго, зохицуулалтын хүрээг тодорхой болгож, хуулиуд хоорондоо давхардал, хийдэл, зөрчил үүсгэхгүй байхыг үүрэг болголоо.

]]>
admin Mon, 08 Dec 2025 12:32:54 +0800
СОР17-ийн хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал солилцлоо https://gobimedia.mn/index.php?newsid=1385 https://gobimedia.mn/index.php?newsid=1385 Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан Тусгай элч хатагтай Рейчэл Киттэй уулзаж уур амьсгалын өөрчлөлт, СОР17-ийн хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал солилцлоо.
ИБУИНВУ, Европын комисс болон бусад хөгжингүй улс орнуудын зүгээс COP30-ын үеэр "Хатуу түлшнээс татгалзах замаар ногоон шилжилтийг дэмжих замын зураг"-ийгсанаачлан батлуулахаар ажиллаж буйгаа илэрхийлсэн ба хатуу түлшнээс татгалзаж, цэвэр-сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх уг санаачлагад манай улсыг нэгдэж ажиллахыг уриалав. Санаачлагын хүрээнд хөгжиж буй улс оронд бодлого, техник, санхүүгийн дэмжлэг үзүүлж ажиллах боломжтойг мөн дурьдав.
ИБУИНВУ-ын зүгээс байгаль олон талт гэрээ хэлэлцээрийн мэргэшсэн хэлэлцээрч бэлтгэхэд Монгол Улсад үзүүлж буй дэмжлэгээ үргэлжүүлэхийн зэрэгцээ, Байгаль орчны мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх шинэ хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх боломжийг судлахаар тохиролцов. ИБУИНВУ COP17 бага хурлын хүрээнд гарах бүхий л санаачлагыг дэмжиж ажиллахаа илэрхийлэн, тэр дундаа олон нийтийг мэдээллээр хангах, медиа хүртээмжийн талаар хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тогтов.

]]>
admin Mon, 08 Dec 2025 12:19:54 +0800
ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ЭХЭЛЛЭЭ https://gobimedia.mn/index.php?newsid=1372 https://gobimedia.mn/index.php?newsid=1372 Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын үндэсний хэмжээний зөвлөлдөх уулзалт өнөөдөр (2025.12.03) нээлтээ хийлээ.
Зөвлөлдөх уулзалт гурван өдрийн турш үргэлжлэх бөгөөд өнөөдөр Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын дарга, мэргэжилтнүүд Тусгай хамгаалалттай газар нутгийн (ТХГН) хамгаалалтын захиргаадын санхүүгийн менежмент, төлөвлөлтийн чадавх, нэмэлт орлогын стратегийг сайжруулах сэдэвт сургалтын хамрагдана.
Өнөөдрийн сургалтын үйл ажиллагааг БОУАӨЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Уранчимэг нээж үг хэллээ.
Мөн нээлтийн арга хэмжээнд Германы сэргээн босголт зээлийн банк (kfw)-ны бүсийн захирал Кристиан Рихтер уригдан оролцож, оролцогчдод талархал илэрхийллээ. Тэрбээр "Дэлхийд ховордсон, устаж буй ан амьтнаа хайрлан хамгаалж байгаа та бүхэнд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар, Германы сэргээн босголтын банкны хамт олон талархаж байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалт, менежментийг сайжруулах чиглэлд манай банк цаашид хөрөнгө оруулалт хийсээр байх болно" хэмээлээ.
Сургалтын эхний илтгэлийг ТХГН-ийн тогтвортой менежментийг дэмжих бизнесийн болон санхүүгийн менежментийн зарчмууд, бизнес төлөвлөлтийн талаарх Төслийн зөвлөх Г.Гансүх танилцууллаа.
Үргэлжлүүлэн ТХГН-ийн хамгаалалтын захиргаадын төсөв, санхүүжилт, нэмэлт болон өөрийн орлогын өнөөгийн байдалд хийсэн судалгааны дүнг Өнө Мөнхийн Монгол хөтөлбөрийн Төслийн зохицуулах нэгжийн зохицуулагч С.Амартүвшин, ТХГН-ийн ХЗ-ны төсөв, санхүүгийн хэрэглээ, зардал-ашгийн шинжилгээ, орон нутгийн нэгжүүдийн орлого олох боломж, туршлагын талаар Хан Хэнтийн УТХГ-ын хамгаалалтын захиргааны дарга Б.Хашмаргад нар илтгэл хэлэлцүүлж байна.

]]>
admin Wed, 03 Dec 2025 11:34:54 +0800
ПАНАМАД ЭХЭЛСЭН UNCCD-23: МОНГОЛ УЛС COP17-ЫН БЭЛТГЭЛ АЖЛАА ТАНИЛЦУУЛЖ БАЙНА https://gobimedia.mn/index.php?newsid=1374 https://gobimedia.mn/index.php?newsid=1374 Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын хэрэгжилтийн хяналтын хорооны 23 дугаар хурал Бүгд Найрамдах Панама Улсад 2025 оны 12 дугаар 1-ний өдөр эхэллээ.
Энэ хурлаар конвенцын үндэсний хэрэгжилт, шинжлэх ухаанд суурилсан бодлого стратегийн уялдаанд санал, зөвлөмж болон 2030 оноос хойшх Олон улсын стратегийн хамрах хүрээг боловсруулах асуудлуудыг хэлэлцэх юм.
Арлын Панама Улс 2025 онд Риогийн 3 конвенцын шинжлэх ухаан болон хэрэгжилтийг хянах хорооны хурлуудыг эх орондоо хүлээн авч зохион байгуулж байгаа нь байгаль хамгаалал болон тогтвортой хөгжлийн үйл явцыг ахиулах тууштай байр сууриа бататган харуулж, эдгээр гурван тулгуур баганыг нэгдсэн байдлаар авч үзэх, нэгтгэн зохицуулах замаар дэлхийн цар хэмжээний хямралыг даван туулах, иргэдийнхээ бат бөх, тэсвэртэй ирээдүйг бүтээхэд хувь нэмэр оруулахыг эрмэлзэж байгаа тухай илэрхийлж байлаа.
Ялангуяа ган, цөлжилт, газрын доройтолын асуудал зөвхөн хуурай газар зонхилсон улсуудын асуудал биш, харин ч арлын улсуудын хувьд амьжиргаа, оршин тогтнох болж байгааг олон улсын анхаарлын төвд авчрахыг зорьж байгаагаа албан ёсны нээлтийн үеэр мэдэгдэв.
Монгол Улсын төлөөлөгчид 12 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд болох уг 23 дугаар хуралд Засгийн газрын байр суурийг илэрхийлэхээс гадна ирэх жилийн 8 дугаар сарын 17-наас 28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэл танилцуулга, түншлэлийг бэхжүүлэх чиглэлээр ажиллана.

]]>
admin Tue, 02 Dec 2025 11:34:54 +0800
ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ХАМТЫН ҮЙЛСЭД МОНГОЛ УЛС ИДЭВХТЭЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХАД БЭЛЭН БАЙГААГАА ИЛЭРХИЙЛЛЭЭ https://gobimedia.mn/index.php?newsid=1373 https://gobimedia.mn/index.php?newsid=1373 Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Хэрэгжилтийг хянах хорооны 23 дугаар хурлын албан ёсны нээлтийн арга хэмжээний хүрээнд өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулагдлаа.
Хэвлэлийн бага хуралд Конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга хатагтай Ясмин Фуад, Бүгд Найрамдах Панама Улсын Байгаль орчны сайд Хуан Карлос Наварро, Талуудын 16 дугаар бага хурлын даргалагч улсыг төлөөлөн Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, хөдөө аж ахуй, усны дэд сайд Осама Факиха мөн Монгол Улсыг төлөөлөн Үндэсний хорооны дэргэдэх Ажлын албаны дарга Д.Батмөнх нар оролцож мэдээлэл өглөө.
Энэ үеэр оролцогчид цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл дэлхий дахинд эрчимжиж буй энэ үед олон улсын байгаль орчны бодлого дараах гол чиглэлд төвлөрч байгааг онцлон дурдав.
Үүнд, экосистемийн сэргээн засварлалт, тогтвортой газар ашиглалт, уур амьсгалын эрсдэлийн бууралтыг дэмжих санхүүжилтийн шинэ механизмууд, усны хүртээмж ба уур амьсгалын тэсвэртэй байдал, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх хандлага зэрэг багтаж байна. Эдгээр чиг хандлага нь цөлжилтөөс сэргийлэх, экосистемийн доройтлыг бууруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах дэлхийн хүчин чармайлтын салшгүй хэсэг болж буйг тэмдэглэлээ.
Оролцогчид Конвенцын мандатын хүрээнд олон талт хамтын ажиллагааг эрчимжүүлэх шаардлага, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах асуудлууд, ирээдүй хойч үеийн тогтвортой хөгжил, дэлхийн экологийн тэнцвэрийг хадгалах чухал зорилтуудын талаар сэтгүүлчдийн асуултад хариулав.
Мөн манай төлөөлөгчдийн хувьд Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд зохион байгуулах бэлтгэл ажлын явц, хүлээгдэж буй гол үр дүн, тус бага хурлын олон улсын ач холбогдлын талаар танилцуулга хийж, цөлжилттэй тэмцэх дэлхийн хамт

]]>
admin Tue, 02 Dec 2025 11:34:54 +0800
Б.Батбаатар Сайд нарын өндөр түвшний нээлтийн арга хэмжээнд оролцов https://gobimedia.mn/index.php?newsid=1350 https://gobimedia.mn/index.php?newsid=1350 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 30 дугаар бага хурал (COP30) Бразил Улсын Белем хотноо 2025 оны 11 дүгээр сарын 10-21-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
"Дэлхийн уушиг" хэмээн нэрлэгддэг Амазоны бүсийн хамгийн том хотуудын нэг Белемд дэлхийн улс орны төлөөллүүд чуулж, уур амьсгалын бодлогын хэлэлцүүлгийг бодит нөхцөл дээр тулгуурлан, үр дүн гарах шийдлүүдийг эрэлхийлж байна.
Энэхүү талуудын бага хуралд Монгол Улсаас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тэргүүтэй төлөөлөгчид оролцож байгаа юм.
Б.Батбаатар сайд өнөөдөр /2025.11.17/ Сайд нарын өндөр түвшний нээлтийн арга хэмжээнд оролцлоо.
Монгол Улс СOP30 талуудын бага хурлын үеэр NDC 3.0 шинэчилсэн зорилтоо танилцуулж, 2035 он хүртэл хүлэмжийн хийн ялгарлыг 30.3 хувь бууруулах амлалтаа хэрэгжүүлэх бодлого, уур амьсгалын тэсвэржилтийг сайжруулах талаар олон улсын байгууллага, түнш орнуудтай санал солилцоно.
Мөн 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэл ажлын явцын талаар COP30-ын үеэр дэлгэрэнгүй танилцуулж, техникийн болон санхүүгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр Даян дэлхийн байгаль орчны сан (GEF), НҮБ-ын Уур амьсгалын сан (GCF), Байгаль орчны НҮБ-ын хөтөлбөр (UNEP), Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO), Европын холбоо, бүс нутгийн түншүүдтэй уулзалт хийхээр төлөвлөсөн.

]]>
admin Mon, 01 Dec 2025 13:41:30 +0800
АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖ, ХӨРСНИЙ БОХИРДЛЫН БАЙДАЛД УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ https://gobimedia.mn/index.php?newsid=1393 https://gobimedia.mn/index.php?newsid=1393 Салбарын хяналтын 2025 оны хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 01/06 дугаартай удирдамжийн хүрээнд иргэн, аж ахуйн нэгж байгууллагын Хог хаягдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалд хяналт шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулан ажилласан.Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтад нийт 658 иргэн, аж ахуйн нэгжийг хамруулсан бөгөөд шалгалтын явцад байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй, төлөвлөгөөнд тусгагдсан сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй, стандартын шаардлага хангаагүй хөрс бохирдуулагч нүхэн жорлонтой зэрэг зөрчил дутагдал илэрсэн байна. Илэрсэн зөрчлийн дагуу 268 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад 1008 заалт бүхий улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж зөрчлийг арилгуулан, хөрс бохирдуулсан холбогдох хууль тогтоомж зөрчсөн иргэн аж ахуйн нэгжүүдэд торгуулийн арга хэмжээ авч, хөрс бохирдуулсан асуудалд 216,000.000 сая төгрөгийн байгаль орчинд учруулсан хохирол тооцож барагдуулсан байна.
Иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль сурталчлах зорилгоор 3 удаагийн сургалтыг зохион байгуулан ажилласан байна.
Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын үр дүнгээр улсын хэмжээнд 229 нүхэн жорлонг буулгуулж, бохирдсон 1,2 га талбайд мэргэжлийн байгууллагаар ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэж ажилласан байна.

]]>
admin Fri, 28 Nov 2025 13:00:15 +0800
МОНГОЛ УЛС ЮНЕСКО-ГИЙН ДЭЛХИЙН ӨВИЙН ХОРООНЫ ГИШҮҮНЭЭР СОНГОГДЛОО https://gobimedia.mn/index.php?newsid=1392 https://gobimedia.mn/index.php?newsid=1392 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Парис хотноо хуралдсан Дэлхийн өвийн конвенцын Талуудын 25 дугаар Ерөнхий Ассамблейн чуулганаар Монгол Улс түүхэндээ анх удаа ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны гишүүнээр сонгогдлоо.
Сонгууль хоёр үе шаттай зохион байгуулагдсан бөгөөд бүс нутгийн бүлэг тус бүр суудлын төлөө өрсөлдсөн байна. Нээлттэй 5 суудлын төлөөх хоёрдугаар шатанд Армени (105 санал), Монгол Улс (97 санал), Бангладеш (84), Чех (81), Польш (42) санал авч гишүүнээр сонгогдов. Монгол Улс нийт нэр дэвшигчдийн дундаас хоёрдугаар байрт шалгарсан нь олон улсын нэр хүнд, нөлөөллийн ажлын амжилтыг илтгэсэн онцлох үйл явдал боллоо.
Дэлхийн өвийн хорооны үүрэг:
✅️Дэлхийн өвийн жагсаалтад өв бүртгэх, хасах✅️Бүртгэлтэй өвийн хадгалалт хамгаалалтын асуудлаар шийдвэр гаргах✅️ Санхүүжилт хуваарилах✅️Конвенцын хэрэгжилтийг хангахМонгол Улсаас ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн өвүүд:
1. Орхоны хөндийн соёлын дурсгалт газар (2004)
2. Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор (2011)
3. Увс нуурын ай сав – Хил дамнасан байгалийн өв (2003)
4. Дагуурын ландшафт – Хил дамнасан байгалийн өв (2017)
5. Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг (2015)
6. Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн дурсгалууд (2023)
Энэхүү түүхэн сонголт нь Монгол Улсын олон улсын нэр хүндийг шинэ түвшинд хүргэж, дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах хамтын ажиллагаанд манай улсын оролцоо, хувь нэмрийг улам бэхжүүлэв.

]]>
admin Thu, 27 Nov 2025 13:00:15 +0800