📅

98 жилийн тэртээ Цагаан толгойн хийдэд 16 хоног тоглосон “Саранхөхөө” туульс тайзнаа дахин амилж утга, уянга, ухаарлын ид шидээрээ үзэгч түмнийг гайхашруулж чадлаа.

🕔 2018/05/17 03:19 883
Ноён хутагт Д.Данзанравжаа, А.Шартолгой нарын зохиол “Саран хөхөө”туульсийн жүжгийг 98 жилийн дараа Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Үлэмжийн чанар” соёлын төвд дахин тоглолоо.
Ханбогд сумын Соёлын төвийн эрхлэгч МУСГЗ И.Нарангэрэл, Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг дарга асан Б.Дэндэвсамба нарын санаачилга, хичээнгүйлэн зүтгэсний үр дүнд УДЭТ-ын удирдлагуудтай хамтран ажиллаж уг жүжгийг Ханбогдсуманд тоглуулах том ажлыг эхлүүлж, зорьсон ажил биелэлээ оллоо.
Тоглолтын үнэ болох 9 сая 800 мянган төгрөгийг Оюутолгой ХХК-ийнГОХДС-ийн хөрөнгөөр шийдвэрлэж өгснөөр иргэдэд жүжгийг үнэгүй үзэх ховор боломж тохиолоо.

  
 
Ханбогд суманд хүрэлцэн ирж, гайхамшигтай сайхан уран бүтээлээр бэлэг барьсан УДЭТ-ын уран бүтээлчдэд сумын ИТХ-ын дарга Ж.Занабазар, Засагдарга Ш.Эрдэнэжаргал, Засаг даргын орлогч Б.Хуяг нар баяр хүргэж хүндэтгэл үзүүлсэн юм.
98 жилийн тэртээ Цагаан толгойн хийдэд 16 хоног тоглосон “Саранхөхөө” туульс ийнхүү дахин амилж утга, уянга, ухаарлын ид шидээрээ үзэгч түмнийг гайхашруулж чадлаа.
  
 Тоглолтыг амжилттай зохион байгуулсан МУСГЗ И.Нарангэрэл эрхлэгчтэй Үлэмжийн чанар соёлын төвийн хамт олон, жүжигчдийг ая тухтай байлгасан Саруул буудал, амттай сайхан хоолоор дайлсан Номадс өмнөд кемпийн хамт олон, Оюутолгой ХХК, ГОХДС-ийн хамт олонд, Саран хөхөө жүжгийг сумандаа дахин тоглуулахын төлөө сэтгэл гарган ажилласан бүх хүмүүст тус сумын ЗДТГ-ынхамт олон, нутгийн ард иргэд баярлаж талархсанаа илэрхийлж байлаа.
Б.Өлзий-Өрнөхскачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна