📅

Өмнөговь аймгийн хэмжээнд 12-р ангийг 957 сурагч төгсөж байна

🕔 2018/05/16 16:34 980
Өмнөговь аймгийн сургуулиуд Мөнгөн хонхны баяраа ёслол дүүрэн тэмдэглэж, эрдмийн харгуйд богц дүүрэн яваа шавь нар, төгсөгчидөө гэрэлт ирээдүйд хөтлөн дуу хуур, дурсамж дүүрэн баяраа тэмдэглэлээ.
2017-2018 оны хичээлийн жилд Өмнөговь аймгийн хэмжээнд нийт 953 сурагч 9 дүгээр анги, 957 сурагч 12 дугаар ангийг төгсөж байна.
Говь нутгийн ирээдүйн эзэд болсон нийт төгсөгчиддөө удахгүй болох төгсөлтийн болон элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгч зорьсон мэргэжлээ сонгон суралцаж, говь нутгийнхаа хөгжил цэцэглэлтэд хувь нэмэрээ оруулахыг эцэг эхчүүд, эрдэмт багш нарын зүгээс захиж байлаа.Сургуулиуд авьяаслаг сурагчдынхаа бүтээлийн үзэсгэлэнг дэлгэн харуулж, хичээлийн жилийн амжилт, ололтоо онцолж шавь нараа алдаршууллаа.Энэ жил Даланзадгад хотын 5-р сургууль анхны төгсөгчидийнхөө Мөнгөн хонхны баяраа тэмдэглэж сургуулийнхаа нэгэн түүхийн хуудсыг нээлээ.
скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна