📅

Цагдаагийн алба хаагчид цол нэмлээ.

🕔 2018/05/17 16:08 1 162
Говь нутгийнхаа хүн ардын амар тайван амьдралын төлөө, төрдөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, цагдаагийн байгууллагын амаргүй албанд хоёргүй сэтгэлээр зүтгэдэг алба хаагчид төр засаг, ард түмнээрээ ажил хөдөлмөрөө үнэлүүлж цолоо гардан авлаа.ЦЕГ-ын даргын тушаалаар  хугацааны цол шагнуулсан алба хаагчдын цол гардуулах ёслол болж аймгийн удирдлагууд, Цагдаагийн газрын албан хаагчид ёслол хүндэтгэлтэй оролцлоо.
Цагдаагийн газрын ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад  Б.Эрзориг, Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн,цагдаагийн ахмад  Г.Баянмөнх, Гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Оюунчимэг, ахлах нягтлан бодогч,цагдаагийн ахмад   Ж.Ганчимэг, Шүүгч шүүхийн аюулгүй байдал хангах хэсгийн ахлах байцаагч цагдаагийн ахмад,  Х.Намид, Гэрээт цагдаагийн тасгийн хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн ахмад Г.Өнөржаргал нар  хугацааны цагдаагийн хошууч цолоор шагнагдлаа.
Аймаг орон нутгийн зүгээс Цагдаагийн газрын алба хаагчдад албан үүргээ гүйцэтгэхэд нэн түрүүнд шаардлагатай байгаа нийт 50 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг асуудлыг шийдэж энэ үеэр гардуулан өглөө.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна