📅

Нарт уулын оройд Монголын их Эзэнт гүрнийг цогцлоон байгуулагч, Их Эзэн Чингисийн гэрэлт хөшөө бий.

🕔 2018/05/12 02:32 958
Өмнөговь аймгийн Булган сумаас хойшоо 70 орчим км-т Нарт, Навтгар гэж хоёр хөөрхөн уул бий. Түүний Нарт уул нь энэ.
Арц Богдын нурууны араар, зүүн, зүүн хойд хөндийд шаргалтаж, улайрч харагдах өргөн, урт, уудам сайхан хөндий бий. Үүнийг Улаан нуурын хөндий гэнэ. Алс холын Өвөрхангайн Уянгийн эх, Өлтийн амнаас 400 гаруй км элс шороо, элдэв саадыг гатлан гаталсаар урсан ирэх Онгийн голоор тэжээгдэж тогтсон уртаашаа 45 км, өргөөшөө 40 км байсан гэх Онгийн Улаан нуур л даа. Монголын Говийн алдарт Бөөн цагаан, Адгийн цагаан, Таацийн цагаан, Орог, Улаан нуур гэдэг таван нуурын нэг. Энэ нуурын хөндийн доор маш их гүний цэвэр усны нөөц бий гэдэг. Энэ хөндийн баруун талд Нарт уул оршдог. Нарт уулын оройд Монголын их Эзэнт гүрнийг цогцлоон байгуулагч, Их Эзэн Чингисийн гэрэлт хөшөө бий.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна