📅

Өрхтий цоорха.

🕔 2018/05/11 12:17 956
Өрхтий цоорха. Тэгш газаргуут говь цөлийн өргөн хөндийд гэнэт, гэнэт санаанд оромгүй өтгөн бут, зэгс хулстай, хужир мараатай, задгай уст баян бүрдүүд орж ирнэ. Алсаас энд ус байгааг мэдэх аргагүй ч гэнэт орж ирэх хонхор, хотгор газарт нь хүглийж сүглийн байх Заг мод-Saxaul - H. ammodendron, Олон цэцэгт сухай - Salt Cedar, Tamarix- Tamarix ramosissima голчилж битүү ургасан байдаг нь энэ орчинд хөрсний ус ойрхныг илэрхийлдэг билээ.

Өрхтий цоорхойн баян бүрд одоогоос 800 жилийн өмнө дэлхий даяар хур ус ихтэй байсан тэр цагт хүн малын ундаа бүхий томоохон баян бүрд байсан бизээ. Их Эзэн хааны олон зуун цэрэг, агт морьд хангайгаас говь руу урссан Онгийн голыг даган явсаар Улаан нуур, Өрхтий цоорха-н орчинд ирж өвөлжсөн гэдэг таамаглалтай холбоотой билээ.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна