📅

"Бяцхан зорчигч" аян 1 сарын хугацаанд үргэлжлэн зохион байгуулагдана.

🕔 2018/05/05 15:01 633
 Улсын хэмжээнд 2017 онд зам тээврийн ослын улмаас нийт 55 хүүхэд амь насаа алдаж, 1058 хүүхэд гэмтсэн бол 2018 оны нэгдүгээр улирлын байдлаар хүүхэд өртсөн осол 150 үйлдэгдэж,ослын улмаас 3 хүүхэд амь насаа алдаж, 139 хүүхэд гэмтжээ.
Насны байдлаар нь авч үзвэл 0-14 насныхан нийт өртөгсдийн 84 хувийг эзэлж буй нь "Бяцхан зорчигч" энэхүү аяныг зохион байгуулах гол шаардлага болсон байна. 
Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, иргэд олон нийт, хүүхэд багачуудад зам тээврийн осол хэргийн хор уршгийг таниулах, замын хөдөлгөөнд оролцох зөв дадлыг хэвшүүлэх, эцэг эх, асран хамгаалагчдын үүрэг оролцоог нэмэгдүүлэхэд зорилгоор улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа "Бяцхан зорчигч" аяны нээлтийн үйл ажиллагаа Өмнөговь аймагт 5 сарын 5-ны өдөр Батмөнх даян сэцэн хааны талбайд зохион байгуулагдлаа.Аяны хүрээнд бяцхан зорчигч нарт замын хөдөлгөөнд оролцох зөв дадалд хэвшүүлэхэд эцэг эх, сургууль, холбогдох байгууллагууд бяцхан зорчигч нартайгаа идэвхи санаачлагатайгаар хамтарч ажиллах шаардлагатай юм. 
Хүүхэд зам тээврийн осолд өртөж буй гол шалтгаан нь, Аюултай эцэг эх, асран хамаалагч, аюултай сургуулийн орчин,аюултай зам, аюултай тээвэрлэлт, аюултай гудамж зэрэг юм. Ялангуяа урин дулаан цаг эхэлж байгаатай холбоотой нийслэлээс орон нутаг, орон нутгаас нийслэл хоты гчиглэх хөдөлгөөний эрчим нэмэгдэхийн зэрэгцээ бага насны хүүхдийг автомашинд буруу тээвэрлэх /машины цонхоор толгой, биеийг гаргах, өвөр дээрээ болон жолоочийн хүрдний ард суулгах гэх мэт/, хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулах гэх зэргээс шалтгаалан хүүхэд өртсөн осол, хэрэг нэмэгдэх хандлагатай байдаг."Бяцхан зорчигч" аян 1 сарын хугацаанд үргэлжлэн зохион байгуулагдана.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна