📅

Босоо монгол бичгээ хүн бүр төгс эзэмшвэл зохилтой.

🕔 2018/05/04 21:56 906
Босоо монгол бичиг бол эх хэл, соёлоо эрхэмлэн дээдэлдэг хүн бүрийн заавал эзэмшвэл зохих бичиг үсгийн боловсрол юм. Үндэсний бичиг соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилгоор Монгол улсын ерөнхийлөгч зарлиг гарган үндэсний бичиг, соёлын дурсгалыг сурталчлан таниулах, ард иргэд, өсвөр үеийнхэнд босоо монгол бичгээ эзэмшүүлэх ажлууд хийгдсээр байна. Энэ хүрээнд Үндэсний бичиг үсгийн өдөр зохион байгуулагдлаа. Тус өдрөөр “Бидний бахархал-Монгол бичиг” монгол бичгийн цэвэр сайхан бичлэгийн уралдаан, Монгол бичгийн цахим хэрэглээ сургалт, хичээнгүй, бийрийн, эвхмэл, дүрс бичгийнтөрлөөр үзэсгэлэн, бичиг соёлын дурсгалын үзэсгэлэн зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдлаа.


Энэхүү үйл ажиллагааны хүрээнд сонирхолтой уралдаанууд зохиогдож аваргуудаа тодрууллаа. Тухайлбал хурдан уншлагын уралдаан, Монгол бичгээр гарын үсгээ зурах зэрэг уралдаанууд оролцогчдын сонирхолыг их татаж байлаа.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна