📅

Говийн бүжигчин хүүхдүүд ОХУ-ын "Вальс Победы-2018" фестивалиас Алтан цом хүртлээ.

🕔 2018/05/02 22:02 597
Өмнөговь аймгийн бүжгийн спортын "Шидэт бүжиг" клуб байгуулагдсан цагаасаа хойш хүүхэд сурагчдад бүжгийн боловсрол олгож сургалтын үйл ажиллагаа нь амжилт дүүрэн яваа билээ. Тус бүжгийн клубын бүжигчид улс аймгийн чанартай олон тэмцээн уралдаанд амжилт гаргасан төдийгүй олон улсын бүжгийн тэмцээний тавцанд Өмнөговь аймгийнхаа нэрийг дуурсгасаар байна.
Саяхан ОХУ-ын Эрхүү хотноо болсон "Вальс Победы-2018" фестивальд О.Ганбаяр багштай Өмнөговь аймгийн "Шидэт бүжиг" клубын бүжигчид хамтлагаараа 4 төрөлд алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болж нийлбэр дүнгээр "Алтан цом" хүртсэн сайхан амжилттайгаар говь нутагтаа ирлээ.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна