📅

Гурвантэс сумын нутагт орших “Тост” хэмээх уулыг ийнхүү нэрийдсэний учир.

🕔 2018/04/29 18:46 1 251
Өмнөговь аймгийн“Тост” уулын тухай
Гурвантэс сумын нутагт орших “Тост” хэмээх уулыг ийнхүү нэрийдсэний учир нь дээр үед энэ уулынөмнө энгэрийн сайрт нэг том зандан мод ургаатай, түүнийг нэгэн аварга могой ороогоостой амьдардаг байжээ. Тэр могой хэд хоноод хооллож ундлахаар уул өөд явдаг аж. Гэтэл хятадууд энэхүү зандан модыг ухаж авахаар эрт дээр үеэс шунахайрч, бодож төлөвлөж байгаад аварга могойг хооллохоор явсан хойгуур  олон хүний хүчээр модыг ухаж аваад, гараас гар дамжуулан хил давуулахаар шийджээ. Хятад хүмүүс модны орчим ирж, могой явахыг хүлээж байтал могой ч хоолондоо  явах нь тэр. Хятадууд ч зандан модыг маш түргэн ухаж, булга татаж аваад явжээ. Одоо ч тэр модны нүх байдаг. Аварга могой хооллоод буцаж ирэхэд мод байхгүй болсонд маш их гашуудаж байгаад, ууландаа очиж хэд хоног буйлан орилж байгаад үхжээ. Нутгийн хүмүүс могойг үхсэний дараа тус газарт нь очиж үзэхэд маш их яс бутарч, газар орчин нь тосоор нэвчсэн байжээ. Энэ үйл явдлын яриа ам дамжсаар уг уулыг эхлээд “Яст” гэж нэрлэж байснаа сүүлдээ “Тост” хэмээн нэрийджээ.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна