📅

Гурвансайхан уул, Ханбогдын Галбын говь нь Монгол орны хувьд Шувуудад чухал газар нутаг.

🕔 2018/05/02 06:18 783
Гангар хун- Whooper Swan - Cygnus cygnus.
Өсөж төрсөн нутагтаа яаран яаран ирэх энэ гайхамшигт сайхан шувуу Монгол улсын Улаан номонд бичигдсэн үзэсгэлэнт шувуудын нэгэн билээ. Эд маань хаа холын Хятадын өмнөд хэсэг, Энэтхэг, Солонгос зэрэг халуун дулаан оронд өвөлжөөд 2- р сарын эхээр тэндээсээ гарч явсаар өсөж төрсөн Монгол нутгаа зорин ирдэг ажээ. Монгол орон дэлхийн олон орны шувуудын төрж өссөн өлгий нутаг, өндөглөж үрждэг, дайран өнгөрч амарч, хүч чадлаа сэлбэдэг, үржлийн газрын хувьд Дэлхийн хэмжээнд Шувуудад чухал газар нутаг билээ. Харин манай аймгийн хувьд Гурвансайхан уул, Ханбогдын Галбын говь нь Монгол орны хувьд Шувуудад чухал газар нутаг ажээ. Нүүдлийн шувуудаа амьдрах орчинтой нь хамгаалцгаая.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна