📅

Говийн маань билэг тэмдэг болсон Цоохор хонин гүрвэл-Phrynocephalus versicolor

🕔 2018/04/30 18:51 1 621
Говийн маань билэг тэмдэг болсон Цоохор хонин гүрвэл-Phrynocephalus versicolor зуны халуунд хад чулуунд наалдан байхыг та олон харсан байх л даа. Нарны дулаанаас илч авч амьдардаг энэ маань Дундговиос Өмнөговь орох засмал зам дээр цогнойн байхыг анзаарсан уу. Сайн анзаарвал их тод цагаан цээжтэй нөхөр өөдөөс чинь хараад зогсож л байгаа. Харин түүнийг маань маш олноор нь дайрч устгаж байна л даа. Нөгөө талаасаа Хонин гүрвэлээс хамаагүй том, тэмээ, адуу, үхрийг дайрчихдаг хүмүүс түүнийг маань яаж ч харах вэ дээ гэж бодох. Энэ маань өөрөө шавьж хорхойгоор хооллодог ч өөрөө эргээд Зээрд шонхор - Lesser Kestrel-Falco naumanni, Дэлдэн зараа - Long eared hedgehog- Hemiechinus auritus-ийн үндсэн хоол болж нэг нь нөгөөгөө нөхөж байгалийн тэнцвэрт өөрийн үүргээ гүйцэтгэж байгаа амьтан билээ. Харин түүгээр хооллодог Дэлдэн зараа маань шөнийн цагаар зам дээр дайрагдсан Хонин гүрвэлийг түүж яваад өөрөө бас олноороо дайруулан үхэж байна. Бид замд ч, дээр нь байгаа амьтдад ч болгоомжтой харьцмаар байгаа юм даа.





скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна