📅

“Уяачид дуулж байна” Улсын уралдаанд Өмнөговийн уяач шагналт байранд оржээ

🕔 2019/04/07 13:14 926
Уяачид дуулж байна” улсын уралдаанд Өмнөговь аймгийн Ноён сумын залуу уяач
З. Цэнгэл нутаг нутгийн 500 гаруй уяачидтай ая дуугаар өрсөлдөж Шагналт байранд шалгарчээ. Тэрээр уралдааны 1-р шатанд “Дэлхий харагдах ээж”, 2-р шатанд “Уургач хүлэг”, 3-р шат буюу Гала тоглолтонд “Шилийн хурд” дуугаар амжилттай оролцож нутгийнхаа нэрийг гаргажээ.
З. Цэнгэл: “Уяачид дуулж байна” 2-р уралдаанд нутаг ус, аав ээжийнхээ нэрийг гаргаж шагналт байранд орсондоо баяртай байна. Уралдаанд аймаг аймгийн 500 гаруй уяачид оролцсон. Би Ноён сумын залуу уяач. Хурдан морь унаж байгаад тахар, туслах уяач хийж, сүүлийн 2 жилд бие дааж морь уяж байна.Өөрийн унаган адуугаар Ноён сумандаа баруун зүүн, сумдад уралдаанд оролцдог.
“Уяачид дуулж байна” уралдаанд аав ээж 2 бүртгүүлсэн байсан. Нэг өдөр адуундаа яваад ирсэн чинь уяачдын улсын уралдаанд хүүгээ бүртгүүлчихлээ. Очиж ороорой гээд тэгээд л оролцсон доо. Энэ уралдаанд ноднин Өмнөговиос 5 уяач оролцсон юм билээ. Энэ жил би ганцаараа оролцсон. Намайг бэлдүүлсэн 51-р сургуулийн багш Гантулгадаа баярлаж талархаснаа илэрхийлье.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна