📅

“Өмнийн говийн хүлэг” Морин спорт уяачдын холбооны ээлжит 5-р бага хурал боллоо

🕔 2019/04/05 13:46 537
Өмнөговь аймгийн морин хүлгээ дээдэлдэг 80 гаруй уяачид нэгэн дээвэр дор хуран чуулж тулгамдсан асуудлаа ярилцаж, шинэ дүрмээ хэлэлцэн баталлаа. Нийт гишүүдийн саналаар 35 тэргүүлэгчийг сонгосон байна. Хуучин дүрмээр 25 тэргүүлэгч байсан бол энэ жилээс 35-41 тэргүүлэгч байх дүрэмтэй болжээ. Өмнийн говь нутагтаа хурдан морины уралдааныг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх үйлсэд сэтгэл зүтгэлээ зориулан яваа хүндэт уяачдаа энэ үеэр шагнаж урамшууллаа. ММСУХолбооны “Эрдэнийн очир” одонгоор 3 ахмад уяач шагнагдлаа. Говийн уяачид энэхүү бага хуралдаа их ач холбогдол өгч сум бүрээс хүрэлцэн ирж оролцлоо. Учир нь энэ жил уяачдын хувьд "Их хурд", "Говь шанх" наадмууддаа морьдоо сойж, амжилттай оролцож, айраг түрүүг хүртэхээр итгэл зориг дүүрэн байгаа юм.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна