📅

Мобайл эрүүл мэндийн үйлчилгээг анх удаа хэрэгжүүллээ

🕔 2019/03/29 16:29 468

Малынхаа хойноос өөрийн эрүүл мэндээ умартан зүтгэж ирсэн малчид тэр бүр төв суурин газар орж, эмнэлэгт биеэ үзүүлж чаддаггүй. Харин Ханбогд суманд нэгэн таатай үйлчилгээ нэвтрээд байна. Дэлхий нийтээр цахим системд шилжиж байгаа энэ цаг үед суманд эрүүл мэндийн мобайл үйлчилгээ нэвтэрч малчны хотонд нь очиж  эрүүл мэндийн иж бүрэн үйлчилгээг газар дээр нь хийж байна. Говийн оюу ХДС, Хүн амын сан, Австралийн элчингийн хамтын ажиллагааны хүрээнд Өмнөговь аймагт хэрэгжүүлж байгаа Эрүүл мэндийн нэгдсэн хөтөлбөрийн хүрээнд Мобайл технологи эрүүл мэндийн үзлэг оношлогооны аппаратуудыг ашиглаж эхэлсэн нь энэ юм.Австралийн элчин сайдын ивээл дор Ханбогд суманд эмч нар хүртэл ирж ажиллаж байна.Багийнхаа малчдаар тойрон явж эхо оношлогоо хийх , цусны шинжилгээ, зүрхний бичлэг, В,С вирус, цус,сахарын шинжилгээг хийхийн зэрэгцээ биеийн жин, даралт үзэж байна. Сахарын шинжилгээ гэхэд 3 минут, Элэгний В,С вирусын шинжилгээний хариу 10-15 минутын дотор л шуурхай гардаг гээд маш олон давуу талтай. Малчдынхаа төлөө анхаарал хандуулж, хаврын ажил ихтэй үед тус дэм болж байгаад малчид баяртай байна

Тус үзлэг оношлогоог баг бүрд үе шаттайгаар үйлчилж хэрэгжүүлэх гэнэ. Малчдаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, шинэ техник технологийг хэрэгжүүлэх ажлыг эрүүл мэндийн байгууллагуудтайгаа хамтран хийж байна.

4 багийнхаа бүх малчдаар дэс дараатай үйлчлэх ажээ. Цаашлаад сумын төвийн төрийн албан хаагчид, Цагаан хаданд ажиллаж байгаа хил боомтын ажилтан,албан хаагчдад эрүүл мэндийн үйлчилгээг газар дээр нь очиж үйлчлэхээр төлөвлөж байна.Ийнхүү Ханбогд сум мобайл эрүүл мэндийн үйлчилгээг нэвтрүүлж байгаа анхны сум юм.

скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна