📅

Сумын 420 гаруй төрийн албан хаагчийг хамруулсан “Сахилга хариуцлагын зөвлөгөөн” анх удаа зохиогдлоо

🕔 2019/03/24 15:30 295

Ард иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах, хүндрэл чирэгдэлгүй шуурхай үйлчлэх чиглэлээр Ханбогд сумын удирдлагууд анхаарал хандуулан ажиллаж байна. Монгол улсын засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан Ханбогд сум нийт төрийн албан хаагчдынхаа хүрээнд “Сахилга хариуцлагын зөвлөгөөн” хийлээ. Ханбогд сумын төрийн байгууллагуудад нийтдээ 341 төрийн албан хаагчид ажиллаж байна.Төсөв, санхүү, шинээр гарсан захирамж, цалин хөлсний тогтолцоо, тогтоол шийдвэр зэрэг цаг үеийн мэдээллийг олж авсандаа төрийн албан хаагчид сэтгэл дүүрэн байна. Мөн төрийн албан хаагчид зан харилцаандаа анхаарч ард иргэдэд чирэгдэлгүй төрийн үйлчилгээг шуурхай хүргэхэд онцгойлон анхаарахыг сумын удирдлагууд үүрэг болголоо. Суманд анх удаа хамгийн олон төрийн албан хаагчдыг хамруулан зохион байгуулагдсан сахилга хариуцлагын зөвлөгөөнд оролцсон төрийн албан хаагчид асуулт, хариулт өрнүүлж, санал бодлоо чөлөөтэй солилцлоо.

Энэ үеэр урлаг, спортын нэгдсэн арга  хэмжээ болж явган аялал, хөгжөөнт тоглоомуудыг зохион явууллаа. Гар бөмбөг, теннис, шатар, 100 буудалт даам гэх мэт спортын нөхөрсөг тэмцээнд нэгдсэн дүнгээр 1-р байранд Ханбогд сумын Сум дундын эмнэлэг, 2-р байранд Ханбогд сумын Ерөнхий боловсролын 2-р сургууль, 3-р байранд Ханбогд сумын Ерөнхий боловсролын 1-р сургууль тус тус шалгарлаа.

скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна