📅

Өмнөговийн бүтээн байгуулалтын корпораци хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийлээ.

🕔 2018/04/29 16:44 611
"Өмнөговь Бүтээн Байгуулалтын Корпораци" ХХК-ийн 2018 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал өнөөдөр буюу 2018 оны 4-р сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад хотод амжилттай зохион байгуулагдлаа. Тус ээлжит хурлаар:
- Корпорацийн 2016-2017 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан,
- 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөө
- Корпорацийн дэргэдэх Бизнес Инкубатор төвийн төсөлтэй тус тус танилцаж

- ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг багаар нь улираан сонгож
- Нийт хувьцаа эзэмшигчиддээ анх оруулсан хөрөнгө оруулалтын 30 хувьтай тэнцэх ногдол ашиг тараах шийдвэрийг баталгаажуулан
- 5 хувьцаа эзэмшигч нэмэгдсэнийг Корпорацийн дүрэмд тусган дүрмийг шинэчлэн баталлаа.

Хуралд хүндэт зочноор Өмнөговь аймагт бүтээн байгуулалт хийж буй том төслүүдийн төлөөлөл компанийхаа танилцуулгыг, мөн орон нутгийн бизнесүүдтэй хэрхэн хамтран ажиллах бодлого, төлөвлөгөө, журам зэргийг танилцуулан дэлгэрэнгүй мэдээлэл хийв. Үүнд:
1. Эрдэнэт Таван Толгой ХК-ийн Ерөнхий инженэр Ч.Батбаатар, Орон нутаг, олон нийт хариуцсан мэргэжилтэн Т.Сугар
2. Саусгоби Сэндс ХХК-ийн Байгаль орчин, орон нутгийн харилцааны хэлтсийн дарга Д.Ариунболд нар тус тус оролцлоо.

Мөн хурлаар шийдвэрлэсэн нэгэн онцгой үйл явдал болсон нь Өмнөговь аймгийн нутгийн зөвлөлийн дарга, Өмнөговь Бүтээн Байгуулалты Корпорацийн санаачлагч, үүсгэн байгуулагч Д.Бат-Эрдэнэ-ийн санаачлагаар Корпорацийн дэргэд "Өмнөговь аймгийн Боловсролыг дэмжих Сан"-г үүсгэн байгуулахаар шийдвэрлэж удирдлагын багийн бүрэлдэхүүнийг сонгов.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна