📅

"ТӨЛЧИН ХҮҮХЭД-3" ЭХЭЛЛЭЭ

🕔 2019/03/28 13:43 421
Аймгийн хэмжээнд 5951 малчин өрхөд 2,6 сая толгой мал тавтай хаваржиж байна. Нийт нутгаар хаваржилт хэвийн, баруун болон хойд талын талын сумдаар бага зэрэг цасан бүрхүүлтэй бэлчээрийн 70% нь өвстэй, 30% нь дунд зэрэг, мал тарга дунд зэрэг байна.
Мал төллөлт: Оны эхний 1150,0 мянган хээлтэгчээс 3 сарын 28-ны байдлаар 255,7 мянган толгой хээлтэгч төллөж, ботго 7788, унага 233, тугал 196, хурга 114625, ишиг 133014 гарч, гарсан төл 100 хувь бойжиж, мал төллөлт 22,2 хувьтай байна.

Өмнөговь аймгийг 2016-2020 онд хөгжүүлэх аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд "Хүүхэд хөгжлийн түлхүүр" дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Хүүхдийг монгол ёс заншил, өв уламжлал, мал маллах арга ухаанд сургах "Төлчин хүүхэд" арга хэмжээг энэ жил 3 дахь удаагаа бүх суманд адил тэгш хэрэгжүүлэхээр 56 хүүхдийг хамруулж байна.

Өнөөдөр Ханхонгор, Даланзадгад сумын малчин өрхүүд рүү 26 хүүхдийг монгол ёс заншил, мал маллах арга ухаанд сургахаар илгээлээ. 2019 оныг Өмнөговь аймаг "Хөдөө аж ахуй үйлдвэржилтийн жил" болгосонтой холбогдуулан хамрах хүүхдийн тоог олон болгож "Төлчин хүүхэд" арга хэмжээг илүү үр дүнтэй, өмнө жилүүдээс суралцсан арга туршлагаар зохион байгуулж буйгаараа онцлог юм.

ОНХА Сэтгүүлч А. Үүрийнтуяаскачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна