📅

ИРГЭНД ГАЗАР ӨМЧЛҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХЯНАЖ САЙЖРУУЛНА

🕔 2019/03/28 13:53 449
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль анх 2002 оны 6 дугаар сарын 27-ны өдөр батлагдаж, 2003 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн бөгөөд гэр бүлийн хэрэгцээнд нэг удаа үнэ төлбөргүйгээр газар өмчлүүлэх хугацааг тухай бүр 1 удаа 3 жил, 2 удаад нь 5 жил, 2018 онд 10 жилээр тус тус сунгасан байна.

Хуулийн хэрэгжилтийн хугацааг сунгасан гол үндэслэл нь иргэдийн газар өмчлөлийн явц удаашралтай буюу 2017 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нийт иргэдийн иргэдийн 18,3 хувь нь газар өмчилсөн үзүүлэлт гарсан бөгөөд Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас "Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтэд үнэлгээ хийх" ажлыг эхлүүлээд байна.

Тус ажлын хүрээнд Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх хуулийн заалтын хэрэгжилтийн өнөөгийн байдал, хууль батлагдсанаар нийгэмд үзүүлэх эерэг, сөрөг нөлөөллийг тогтоох, иргэд хуулиар олгогдсон газар өмчлөх эрхээ эдлэхгүй байгаа шалтгаан, нөхцөлийг судлан, хуулийн үйлчлэлийг сайжруулахад санал, дүгнэлт гаргах, газар өмчилж авсан иргэн, газар өмчилж аваагүй иргэдээс судалгаа авах, орон нутгийн удирдлага болон сумдын Газрын даамлуудтай уулзалт ярилцлага зохион байгуулах зэрэг ажлуудыг хийлээ.

Ажлын хэсэг нь газар өмчилсөн иргэдийн хувь өндөр буюу Өмнөговь аймаг, дундаж хувьтай буюу Хэнтий аймаг, бага хувьтай буюу Увс аймаг, хүн амын төвлөрөл ихтэй Нийслэлийн Баянгол, Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар, Налайх дүүргийг сонгон хуулийн хэрэгжилтэнд үнэлгээг хийх болно.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна