📅

"Хийморь" киноны продюсер, найруулагч МУСТА Г. Эрдэнэбилэг:Кино бүтээхэд Өмнөговь аймгийнхан маш их тус дэм болсон.

🕔 2019/03/17 11:58 429

"Хийморь" киноны продюсер, найруулагч МУСТА Г. Эрдэнэбилэг:Хийморь киноны нээлт Өмнөговь аймагт үнэхээр сайхан боллоо. Сэтгэл маш өндөр байна. Кино бүтээхэд Өмнөговь аймгийнхан маш их тус дэм болсон. Хамтарч ажилласан энэ эгэл жирийн малчид иргэдээ би уран бүтээлчид гэж хэлмээр байна. Өнөөдөр кинонд тоглосон нутгийн иргэд, уран бүтээлчид маань киноныхоо нээлтэнд урилгаар оролцож байна. Маш их баярлаж, омогшиж, огшлоо гэж байна. Энэ л бидний зорилго, урам юм даа. Кинон дээр Ажнай корпорацийнхантай хамтарч ажилласан. Өмнөговьчууддаа чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлмээр байна. Монголын кино урлагт оруулсан энэ их сэтгэл,  энэ том зорилго нь уяа сойлго нь таарсан морьд дэлхийн бөмбөрцгийг тойрч давхихад том ташуур болсон гэж бодож байна. Кино маань дэлхийн хэмжээний маш олон фестивальд оролцох болно. 
Нүүдэлчин соёл ахуй монгол морины нуруун дээр л энэ цагт ирсэн. Монгол морины хүч, бяр, хурд маш том сэтгэлгээний цар хүрээтэй. Морио төрийн сүлдэндээ тахисан ард түмэн, морьтон монголчууд бид энэ сайхан соёл, уламжлалаа хаяж гээгдүүлж, алдагдуулж огт болохгүй.Төрийн соёрхолт, зохиолч Ч.Лхамсүрэн гуайн "Хүрэн морь" найраглал нэгэн цагт сургуулийн сургалтын хөтөлбөрт багтаж уран зохиолын хичээлд оруулсан байдаг нь зүгээрч нэг зүйл биш. Монголын уламжлал, морин соёл, монгол мориороо бахархал болгосон маш том бодлого байсан байх. Одоо киногоо уяа сойлгыг нь тааруулаад дэлхийн тавцанд уралдуулах бодол байгаа.Ѳмнѳговьчууддаа чин сэтгэлээсээ баярлалаа.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна