📅

Баяннуур аймаг Бор тохойн гурилаараа алдартай

🕔 2018/11/24 20:31 380
Баяннуур аймгийн бас нэгэн бренд бүтээгдэхүүн бол Бортохойн буудайн гурил. Дээд зэргийн чанартай улаан буудай нь Хятад улсын гурилын үйлдвэрүүдийн чанар сайтай гол түүхий эд болдог.
Баяннуур хот 300 гаруй гурил боловсруулах үйлдвэртэй. Жилд дунджаар 1 сая орчим тонн улаан буудайг боловсруулдаг.
Жилд 80 гаруй тонн улаан буудай боловсруулах хүчин чадалтай 30 гаруй гурилын компанитай гэнэ. Бидний очсон гурилын үйлдвэр Баяннуурын тэргүүний үйлдвэр юм.Энэ үйлдвэр Бортохойн гурилаараа алдартай. Сайн чанарын уураг, цавуулгын агууламж өндөртэй байдаг учраас Хятадын хүнсний мэргэжилтнүүд Таван зүйлийн чанар хангасан дээд зэргийн чанар сайтай улаан буудай гэж өргөмжилдөг ажээ.Энэ үйлдэр 2006 онд байгуулагдсан. ӨМӨЗОрны ядуурлыг бууруулах хөтөлбөрт хувь нэмрээ оруулж хүнсний аюулгүй байдлыг дээдэлж ажилладаг.Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нутгийн тариачидаа дэмжиж, тэдний орлогыг нэмэгдүүлдэг тухай үйлдвэрийнхэн мэдээлэл өгч байв.
Бидэнд үйлдвэрлэлийн явц болон бүтээгдэхүүний дээжээсээ амтлуулж тариалалтын видео танилцуулгаа сонирхууллаа. Бортохойн гурилаар хийсэн цэвцийсэн цагаан мантуу, гурилан бүтээгдэхүүн, төрөл бүрийн гоймонгууд, бүхэл үрийн бүтээгдэхүүнүүдийг танхим дүүрэн дэлгэн үзүүлжээ.Улаан буудайн дээд зэргийн гурил, ширхэгтэй гурил, гоймон гээд 32 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлдэг. Хөх хот, Бээжин, Шанхай, Гуанжоу гэсэн том том хотод зарагддаг байна.
Тусгай мэргэжилтнүүд, судалгааны хүрээлэнтэй хамтран Бортохойн буудайн төрөл зүйлийг шинэчлэх төвийг байгуулж жил бүрийн хаврын тариалангийн чанар сайтай буудай тэр дундаа Бортохойн орон нутгийн онцлог бүхий буудайг сонгон тариалдаг. Буудайг уг үндэснээс нь сортыг нь сайжруулж, шинэ технологийг нэвтрүүлж ажилладаг. Мөн Олон улсын гурил үйлдвэрлэх жишиг стандартыг нэвтрүүлж энэ салбартаа олон анхдагч зүйлийг санаачилж бренд болгожээ.Бортохойн буудай өөрийн гэсэн онцлогтой.Улсдаа өндөр зэрэглэлтэй. Бортохойн гурил хятаддаа ч нэртэй.Учир нь газар хөрс, агаар энэ гурилын сайхан амтыг бий болгохын хамт буудай тарих маш нарийн уламжлалт арга ч энэ амтыг бий болгодог. Харин сүүлийн жилүүдэд буудайг уламжлалт нарийн аргаар тариалдаг хүн их цөөхөн болж байгаа нь бас бэрхшээл үүсгэж байгааг үйлдвэрийнхэн ярьж байна. Үүнээс үүдэн зөвхөн захиалгаар буудай тариалж гурилаа үйлдвэрлэх болжээ.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна