📅

Бортохойн тариалах соёлын хүрээлэн нь Баяннуур хотын засаг захиргаанаас хэрэгжүүлж буй томоохон төсөл

🕔 2018/11/24 20:03 386
Үеэн дэхь энэхүү Бортохойн тариалах соёлын хүрээлэн нь Баяннуур хотын засаг захиргаанаас хэрэгжүүлж буй томоохон төсөл. Энэхүү хүрээлэнг хотын захиргаанаас орон нутгийн ААНэгж, иргэдийн оролцоотойгоор байгуулжээ. 733 га талбай газар 3 удаагийн томоохон хөрөнгө оруулалтаар дэд бүтцийн бүтээн байгуулалтаа хийж дуусгасан. Бортохойн түүх соёлын хүрээлэн, Бортохойн тариалах соёлын музей, шинэ ургацын жимс,ногооны өөртөө үйлчлэх төв, Бортохойн тариалах соёлын туршилтын бүс, Бортохойн иргэний соёлын тосгон, ресторан, усан парк, Хатанголын соёлын хүрээлэн, Ван шан орчин үеийн тариалах тосгон зэрэг тус тусдаа өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой 9 хүрээлэнгүүдээс бүрддэг.ХАА-г хөгжүүлэх жишиг хүрээлэн нь 3 тасагтай. Үр, тариа тарих, Халуун бүс нутгийн жимс ногоо тариалах, экологийн бүтээгдэхүүний тасагтай.Энэ хүрээлэнд оронгуут л Баяннуурын хөрсөнд тариалсан нутгийн бренд бүтээгдэхүүнүүдээ дэлгэх үзүүлсэн байна. Гадаадад экспортлодог болон дотоодын зах зээлд худалдаалдаг бүтээгдэхүүн нь хайрцаг савны өнгөөр ялгаатай. Органик цэвэр гэдгээрээ алдаршсан бүтээгдэхүүнүүд ажээ.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна