📅

"Хуа Шэн "ногоон энерги ХАА-н ШУТехнологийн жишиг үзүүлэх парк

🕔 2018/08/31 19:53 496
 
"Хуа шэн" ногоон энергийн жишиг парк нь 200МВ-ийн хүчин чадалтай. 500 энергийн ХАА-ын саравч барьж  өдөрт 225 мянган градус цахилгаан гаргадаг гэнэ. өдрийн орлого нь 180.000 юань, жилдээ 64.8 сая юаны ашигтай ажилладаг байна. Олон хэсэг танхим дүүрэн хаа сайгүй л хүнсний ногоог тариалж ургуулжээ. Жинэхэнэ эко орчин гэдэг л энд байна. Нэг дор тоо тоймгүй олон ногоог ургуулж, нэгэн жигдээр тариалж, үр жимсийг нь ургуулж байна. Энэ бүх орчныг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлж, ургуулж улсдаа жишиг болох парк болгон үйл ажиллагааг нь өргөжүүлж чаджээ. Газар тариаланг эрчимтэй хөгжүүлж үр шимийг нь хүртэж байгаа зөв бодлого энд алхам тутам харагдана. Тариалсан ногоо бүрээ эцсийн бүтээгдэхүүн болгож зах зээлд нийлүүлж ашиг орлого олж тэр хэрээрээ аймаг орон нутаг, малчид,ногоочид ард иргэд нь ажил, орлоготой, нүднээ илхэн хөгжин дэвжиж байгааг нь бид нарийн судалж аймагтаа нэвтрүүлэх хэрэгтэй санагдлаа.Газар тариалан эрхлэгчид, ногоочдоо бодлогоор дэмжиж, боломжоороо бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгааг нь төсөл хөтөлбөрөөр үйлдвэртэй болгох гээд энэ салбарт энэ мэтчилэн бодит ажил эхлүүлэхгүй бол энэ салбарын хөгжилд бид хол хоцорчээ.Эрдэнэшишийг тариалж өвс тэжээл төдийгүй хүнсний хэрэгцээнд зориулж бүтээгдэхүүн болгох, ядаж л булганы бренд алдарт улаан лоолийг лаазалж томатны шүүс үйлдвэрлэх, хэрэглэж хэвших гээд л бидэнд байгаа бүтээгдэхүүнийг ашиглах нөөц боломж дүүрэн байна  .скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна