📅

Улаан гоёо, цайны ургамал, навч, кактус зэрэг маш олон төрлийн ургамлуудыг тарьж ургуулдаг

🕔 2018/08/30 19:58 1 480
Нарны дулааныг ашиглаж байгуулсан хүлэмжинд маш олон төрлийн ногоог тариалж байна. Аж үйлдвэрийн паркийн баруун талд 3000 МВ, 60 км/кв нарны энергийн экологи жишиг үзүүлэх суурин газар байгуулахаар төлөвлөж, нарны энергийг дахин ашиглах аж үйлдвэрийн шугамыг ашиглаж байгаа гэнэ. Суурин газар байгуулагдаад жилийн дотор цахилгааны хэмжээ 4,8 тэрбум хүрч, аж үйлдвэрийн өртөг нь 640 сая юань хүрчээ.Цэлийсэн танхим дүүрэн  төрөл бүрийн тасалгааны цэцэг, ургамал ногоог үрслүүлэн суулгаж, ургуулж жилийн турш ургац авдаг. Тасалгааны цэцгийг олон төрлөөр нь үрслүүлэн ургуулж хотынхоо ногоон байгууламжид зөөвөрлөн хэрэглэдэг. Энэ паркад улаан гоёо, цайны ургамал, навч, кактус зэрэг маш олон төрлийн ургамлуудыг тарьж ургуулдаг төдийгүй бүтээгдэхүүн болгож савлаж зарж борлуулдаг байна.Хүнсний нарийн ногооны хүлэмжүүд нь тусдаа байрладаг. Мөн нарны энергийг ашиглаж өвөл, зунгүй хүнсний ногоо тариалдаг. Нэг хүлэмжинд жилдээ 3 төрлийн ногоо тариалж ургац авдаг.
скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна