📅

Бүсгүйчүүд "Мөсний баяр"-т өрсөлдлөө

🕔 2019/03/06 17:10 390
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Өмнөговь аймгийн Эмэгтэйчүүдийн удирдах зөвлөлийн гишүүдээс бүсгүйчүүдийнхээ дунд Мөсний баярыг зохиолоо. Өмнөговь аймагт ажиллаж амьдарч байгаа нийгмийн салбар бүрийн эмэгтэйчүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх байгаль орчноо хайрлах сэтгэлээр төлөвшүүлж,хоорондоо эвлэлдэн нэгдэж танилцах зорилготой нөхөрсөг тэмцээнд байгууллага, иргэд, холбоод баг бүрдүүлэн оролцож өрсөлдөөн, хөгжилдөөн дүүрэн нэгэн өдрийг өнгөрүүллээ.
Багуудын тэмцээнд оролцсон идэвхи, самбаагаар дүгнэсэн байна. Бүсгүйчүүд Буухиа, Олс таталт, Хээрийн цайны сэтгэмж гэсэн 3 үзүүлэлтээр оноо дүгнэж хүч авхаалж самбаагаа сорилоо.Нийт 14 баг оролцсоноос:
1. Хайрхан малчдын баг
2. Одонтой ээжүүд баг
3. 0131-р цэргийн анги
4. Говь гоо агаарын иог
5. Авто тээврийн газар
6. Найзууд-1
7. Шаравын нэрэмжит бүсийн оношилгоо / Бот /
8. Бүртгэлжингоо / Улсын бүртгэлийн хэлтэс /
9. Найзууд-2 /Гэр бүлийн найзууд/
10. Гэгээлэг амьдрал /4-р баг /
11. Дондогдулам баг /Оёдлын цехийн эмэгтэйчүүд/
12. 7-р сургууль
13. Лидер акулууд
14. Говь хармагтай ХХК багууд тус тус байр эзэллээ.

скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна