📅

Даланзадгад дахь Булган сумын иргэдийн золголт боллоо

🕔 2019/02/22 11:02 649
пБуурал түүхийн өлгий Булган сумын уугуул, суугуул иргэдийн сар шинийн золголт Даланзадгад хотноо өргөн дэлгэр сайхан боллоо. Даланзадгад дахь Булган сумын Нутгийн зөвлөлөөс зохион байгуулсан сар шинийн золголтод сумынхаа хөгжлийг бүтээлцсэн ахмад буурлууд, Булган нутгаар овоглогдсон зон олон ирж, нутгийнхаа хөгжил дэвшил, сонин сайхныг хуваалцаж, гарч буй жилийнхээ өнгө төрхийг хэлэлцэж хөөрөг юугаан зөрүүлэн шинэлгээ өтгөн боллоо.Булган сум хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлууд хийгдсэн олон сайхан ажил үйлс, амжилт бүтээлээр гахай жилээ угтаж байгаагаа сумын засаг дарга онцолж байлаа. Уулзалт золголтонд ахмад буурлууд ая дуу, ерөөл өргөж, зохоион байгуулагчдаас Булган нутаг, зон олныхоо ажил үйлсийг даатган ном хуруулсан юм. Өмнөговь аймаг дахь Булган сумын Нутгийн зөвлөлөөс нутгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө багагүй ажлууд санаачлан хийжээ. Сар шинийн золголтын үеэр УИХГ Амарзаяагийн ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүлэн хүргүүлсэн гарын бэлгийг ахмад буурлууд, нутгийн иргэдэд хүртээлээ.

скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна