📅

Аймгийн ИТХурлын Тэргүүлэгчдийн ээлжит 3 дугаар хурал боллоо

🕔 2019/02/13 07:43 493

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит 3 дугаар хурал 2019 оны 2 дугаар сарын 13-ны ѳдѳр хуралдлаа.Хурлаар

1.Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зѳвшѳѳрѳл олгоход санал ѳгѳх тухай

2. Иргэдийг тѳрийн шагналд тодорхойлох, аймгийн шагналаар шагнах тухай

3. Аймгийн 2019 оны Хурдан морины бүсийн уралдаан зохион байгуулах зѳвшѳѳрѳл олгох тухай

4. Сүм хийд шашины байгууллагын үйл ажиллагааны  зѳвшѳѳрѳл олгох тухай

5.Хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэх цогцолбор байгуулах тухай, ажлын хэсэг байгуулах

6. Орон нутгийн ѳмчийн тухай асуудлуудыг хэлэлцлээ.

 Хурлаар Өмнөговь аймагт улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэх цогцолбор байгуулах ажлыг судлах ажлын хэсгийг байгууллаа.

Өмнөговь аймгийн Морин спорт уяачдын “Өмнийн говийн хүлэг” холбооноос ирүүлсэн, аймгийн 2019 оны хурдан морины бүсийн уралдаан зохион байгуулах тухай асуудалтай танилцсан байна.

скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна