📅

НЭМЭГТ УУЛ-Үлэг гүрвэлийн олдвор бүхий алдарт газруудын нэг

🕔 2019/02/12 21:27

Даланзадгадаас баруун тийш 400 километрийн зайтай байдаг бөгөөд үлэг гүрвэлийн олдвор бүхий алдарт газруудын нэг юм. Баянзагтай адил улаан шаварлаг хурдсуудаас тогтсон, уулархаг учраас нэн сүрлэг өвөрмөц дүр төрхтэй байдаг.  Нэмэгт уул, Алтан уул, Төгрөгийн ширээ, Ухаа толгод, Хэрмэн цав зэрэг газрууд нь үлэг гүрвэлийн олдвороор дэлхийн палеонтологийн салбарт танигдсан газрууд төдийгүй олон улсын шинжилгээний ангиуд байнга судалгаа хийж байдаг билээ. Нэмэгт уулын тэгш өндөрлөг дээрээс эцэс төгсгөлгүй үргэлжлэх олон хавцлыг харах боломжтой. Нэмэгт уулын гол хавцал нь гурав салаалдаг бөгөөд тэнд очиход ер бусын үлгэр домгийн ертөнцөд очсон мэт санагддаг. Он цагийн аясаар элэгдсэн хананууд нь янз бүрийн цонх, тагттай байшинг санагдуулахаар харагдана. Тэрхүү хананд үлэг гүрвэлийн яснууд цухуйн харагдах нь гайхамшигтай.

1960-1970-аад онд Зөвлөлт, Польшийн эрдэмтэд Монголын эрдэмтэдтэй хамтран хэд хэдэн удаагийн малтлага зохион байгуулж дэлхийд алдаршсан олдворуудыг олж байжээ. Тус газрын нэрээр Нэмэгтзавр хэмээн нэрлэсэн махчин үлэг гүрвэлийн олдвор өнөөдөр ч алдартай хэвээр байна. Нэмэгтийн хөндий, Нэмэгт уулыг “лууны булш” гэж эрдэмтэд нэрлэх нь бий. Гэвч Нэмэгт уулын дээд давхаргаас тийм ч амархан олдвор олдохгүй болжээ. Учир нь аль хэдийнэ эрдэмтэд малтаад “цэвэрлэчихсэн” юм. Харин доод давхарга руу гүнзгий малтлага хийвэл ямар ч юм гарч ирж магадгүй хэмээн судлаачид хэлэлцдэг. Нэмэгтийн хөндийд болон ууланд говийн унаган мод заг ургадаггүй бөгөөд ургамалжилт бараг байхгүй гэж хэлж болно.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна